Европын Төв банкны ерөнхийлөгч  Марио Драги пүрэв гарагт  таван еврогийн шинэ дэвсгэртийг танилцуулав. "Банкны мэргэжилтнүүд энэ дэвсгэртийг гаргахын тул нэлээд хэдэн жилийг зарцуулжээ. Шинэ дэвсгэрт нь өндөр технологийг ашиглан хийсэн учраас хуурамчаар үйлдвэрлэх боломжгүй" гэдгийг мэдэгдсэн. Таван еврогийн хуучин дэвсгэртээс шинэ дэвсгэртийн хэмжээ нь өөр бөгөөд тавын тооны өнгийг ч өөрчилжээ. Ойрын хэдэн жилд бусад еврогийн дэвсгэртийг өөрчлөх бөгөөд мөнгөн дэвсгэрт дээр уран барилгын дурсгалын зургийг хэвлэх юм байна.
Европын Төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Беноит Коеюре "Евро бүсийн эдийн засаг дараа жилээс өснө" гэж мэдээлж байгаа. "Евро бүсийн эдийн засгийн өсөлт эхэн үедээ удаан байх хандлагатай ч өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд аажимдаа хурдасна" гэж Беноит Коеюре онцолсон байна. Европын Төв банк үнэт цаас худалдах хөтөлбөр эхлэхэд бэлэн гэж тэрбээр хэлсэн бөгөөд банкнаас эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг удаан хугацаанд дэмжиж чадна гэсэн аж.
Евро бүсийн төсөв одоо их сонирхолтой болсон бөгөөд банкны хөтөлбөр нь богино хугацааны төлөвлөгөө биш юм байна.Мөн европын өрийн хямрал шийдэгдэнэ гэсэн эерэг байр суурьтай байгаагаа Беноит Коеюре илэрхийлсэн байна.
Э.Мөнхнасан
0 сэтгэгдэл:
Post a Comment