2013/01/11

Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  улс орны үндэсний аюулгүй байдлын чиглэлээр УИХ, Засгийн газрын гишүүдийг оролцуулан хаалттай мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3-т "Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно". Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэсэн 5 дугаар хэсэгт "Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.5-д "Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй" хэмээн заасан байдаг. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment