2013/12/23

Сайд нарыг огцруулах уу?

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлт өгсний дагуу өнөөдрийн хуралдаанаар холбогдон гаргасан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж, саналаа илэрхийлж байна. 

Тухайлбал,

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Төсөв эдийн засгийн зарчим буруу явж байна гэж бодож байна. Сүүлийн нэг, хоёр жилээс эхэлж байгаа зүйл биш. Төсвийн өнөөгийн нөхцөл байдал төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засагтай социализмын үе шиг байна. Нэгдсэн төсвийн хуулийг цаашид өөрчлөх үү. Зах зээлийн нийгэмд бүрэн шилжсэн орноос дээшээ татсан төсөвтэй улс орон байдаг уу гсээн асуултад  Сангийн сайд Ч.Улаан "2002 онд Төсвийн байгууллагын санхүүжилтийн хууль батлагдаж, төрийн мөнгөний урсгалыг төвөөс зохицуулдаг байсан. Энэ нь 10 жил болсон. 2012 он Төсвийн шинэ хууль батлагдаж, төсвийн төвлөрөл багасч, орон нутгийн хөгжлийн сан байгуулж, төсөв ард иргэдийн хяналтад орсон. Энэ хуулийн эхний үр дүн энэ онд гарна. Бусад улс орны жишиг хандлагатай нэг зүгт явж байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Ш.Дашдорж:

-2012 онд явцуу бодлоготой, өрөнд идэгдсэн эдийн засгийн хүлээж авсан гэж байна. өнөөдөр дээрсэн юм юу байна вэ. Төсвийн бодлого алдагдсан, төсвөөс гадуур төсөвтэй, юмны үнэ өсч, зээлжих зэрэглэл буурсан. Ийм байдлаар ярих нь асуудлыг бодит байдлаас хол байна. Төсвийн гүйцэтгэлийг тодотгол хэлэлцэж байхад хөрөнгө оруулалт 30 хувьтай явж байгаа гэсэн боловч бодит байдал дээр өөр байна. Говь-Алтай аймагт хэрэгжиж эхлэх байсан 28 төслөөс тал нь хэрэгжиж байна.  Энэ мэт хоёр сайд бодит амьдралаас тасарсан зүйл яриад байна. Засгийн газрын тухай хууль, Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд өрийн удирдлагыг хариуцдаг. Үүний хүрээнд Чингис бондыг  төсвөөс гадуур байлгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү гэсэн асуултад  Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн "Байнгын хороон дээр хууль зөрчөөгүй гэж үзсэн. Би бол хурал зохион байгуулдаг. Шийдвэрийг гишүүдийн олонхи гаргадаг бөгөөд олонхоороо хууль зөрчөөгүй гэж үзсэн. Санхүүгийн үйл ажиллагааны нэг онцлог бол тайлан гардаг хугацаатай. Удахгүй Сангийн сайдын жилийн тайлан гарна. Тэр үед нь ярих үйл ажиллагаа нээлттэй байна. Ер нь бол 20 жилийн хугацаанд төсвийн гүйцэтгэл хэлэлцэх явж нь нэг хэвийн явж ирсэн" гэсэн тайлбарийг өглөө.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

-2013 оны Төсвийн гүйцэтгэлийг Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр гаргасан бөгөөд нийт гүйцэтгэл 62 хувьтай байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын гүйцэтгэл 47,8, Сангийн сайдын гүйцэтгэл 48 хувьтай байна. МАН-ынхнаас тавьж байгаа асуудалд ажил хэргийн үүднээс нягтлан авч, судлах нь зүйтэй. Харин сайд нарын гүйцэтгэл яагаад буурсан үзүүлэлттэй байна вэ гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "2012 онд бүтээн байгуулалт бага хийгдсэн зүйл биш. Эх үүсвэрүүд нь өөр өөр байгаа. Хэдэн жилийн өмнө нийт 50 тэрбум байсныг 2013 онд гурван их наяд болгож нэмэгдүүлсэн. Энэ утгаараа бүтээн байгуулалт, дэд бүтэж, үйлдвэржилтийн хэмжээнд нэмэгдсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2012 оны хүртэл Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн 40 хувь нь арванхоёрдугаар сараас өмнө хийдэг байсныг өөрчилж 2013 оны нэгдүгээр улирал хүртэл санхүүжилтийг сунгасан. Шинэ хуулийн нөхцөл байдалтайгаар бодит ажил хийсэн учраас гүйцэтгэлийн хувь бага гарч байгаа юм" гэлээ. Мөн  Сангийн сайд Ч.Улаан "Энэ үнэн зөв мэдээлэл. Сангийн сайд өөрийн хөрөнгө оруулалтыг сааруулсан нь шинэ журмын дагуу бодит ажил дээр хөрөнгө оруулалт хийж байгаа учраас хөрөнгө оруулалтын гүйцэтгэл бага гарч байгаа гэв.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хоёр сайдын асуудлын цаана хариуцлагын асуудал бий. Үнэхээр Монгол Улсын төсөв, санхүү асуудалтай байгаа нь огцруулах үндэслэлтэй зүйл. Бид Монгол Улсын хуулиудын тодорхой заалтууд байдаг учраас огцруулах саналыг өргөн барьсан. Ямар тохиолдолд сайд нарыг огцруулах үндэслэл болсон гэж үздэг вэ. Хуулиа зөрчөөд, эдийн засгаа хүндрүүлээд явах нь хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзэж байгаа юм уу гэсэн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Байнгын хорооны дарга юу гэж бодох нь шийдвэр биш. Шийдвэрийг байнгын хорооны гишүүдийн олонхи гаргадаг. Гишүүдийн гаргасан шийдвэрийг би тайлбарлах эрхгүй. Өнгөрсөн хугацаанд  сайн ажлаад тухай жил тодотголгүй төсөв батлуулсан Сангийн сайд байдаггүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-Энэ жил 1800 км зам энэ жил ашиглалтад орсон. Үүнээс хэдийг нь өмнөх Засгийн газар, энэ Засгийн газар барьсан юм бэ гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "2013 онд 1800 км зам тавьсан. Нийслэлд "Гудамж" төслийн хүрээнд уулзвар, замуудыг ашиглалтад оруулсан" гэв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Сайд нарыг огцруулах хүсэлт нь МАН-ын 26 хүн тавьсан зүйл биш. 21 аймаг, сумд, дүүргээр явж тэдний санал бодлыг нэгтгээд  гаргасан зүйл. Ард түмэн тавиад байна. Та бүхний ярьж байгаа зүйл амьдрал дээр байгаа зүйлүүд өөр байна. Энэ тавьж байгаа асуудалд хандаж байгаа байдал нэг биш байна. Мөнгө олох аргаа бодоод байгаа хэрнээ яаж эргэж төлөх вэ гэдгээ огт бодохгүй байна. Дотоодын аж  ахуй нэгжүүдийг өдөр бүр дарамтлаж байна. Монголын нийгмийн баялагийн 80 хувийг хувийн хэвшил хангадаг хэрнээ өдөр бүр татварын шалгалт хийж, улсын төсөв мөнгөтэй болж байна.  100 мянган тонн үр тариа гаднаас авах талаар ярьж байна. Ямар хэмжээнд ард түмний амьдрал унасан үед сайд нарыг огцруулах  хангалттай үндэслэл гэж үзэх вэ гэсэн асуултад

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:

-Болохгүй зүйл бий, болж байгаа зүйл ч бий. Төр засаг нь болохгүй зүйлийг нь бус болж байгаа зүйлийг нь илүү их ярих ёстой. Өмнө нь хэрэглээг дэмждэг байсан бол энэ ЗГ үйлдвэржиздтийг нэмэгдүүлж өгсөн. Эдийн засгийн өсөлт барилга дээр харагдсан.  Валютын ханшийн өсөлтийг барьж чадаагүй бидн ий буруу. ЗГ ,УИХ, Монголбазнк зкөв гольдролд оруулахын тулд ажиллаж эхэлснээр буурч эхэлсэн. Цаашид буураад явна. 2014 оны төсвийн тооцохдоо доллар 1384 гэсэн хэлсэн үүн рүү явж байна. Үүнийг хийхийн тулд Засгийн газраас оруулж ирсэн зүйлийг УИХ дэмжээдб атлаад өгөх ёстой.  Буруу зүйл байгааг ойлгож байна, үүнийг дагаад үнэ өссөн. Гэхдээ өөрчлөөд явж байгаа учраас хамтарч ажиллаад явъя.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Олонхийн гаргаж байгаа дүгнэлтийг сонсоход асуух асуултгүй болж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэлхийн банк зэрэг байгууллагууд, МАН-ын 26 гишүүн, ард түмэн хулалч, харин энэд танхимд сууж байгаа хэдэн гишүүд л үнэн ярьдаг гэж ойлголоо.

Үнэнийг хэлэхэд энэ танхимд сууж байгаа гишүүдийн олонхи нь 16 сайдаа хамгаалаад, наашаа харж уйлаад, цаашаа харж уйлаад сууж байна. Тиймээс асуух асуулт алга байна гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсаны дараа гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байна.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл:

Post a Comment