2013/12/17

Дарханы АН-ынхан өлсгөлөнд шилжиж магадгүй нь

2013 оны арванхоёрдугаар сар 10-ны өдөр. Дархан-Уул аймгийн АН-ын 300 орчим гишүүн Улаанбаатарт ирж, төв намынхаа байрны гадна талбайд Дарханы АН-ын хороог татан буулгах, сонгуулийн зарчмаар шинээр намын хороог бүрдүүлэх шаардлага хүргүүлэв. Дарханы АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн төв намын байрандаа найм дахь өдрөө улс төрийн суулт хийж байна. Ойрын хугацаанд намын удирдлагуудаас шийдвэртэй алхам хийхгүй бол тэд өлсгөлөнд шилжиж магадгүй юм байна. Шинэчлэл хөдөлгөөнийхөн АН-ын удирдлагуудыг Хяналтын Ерөнхий хорооноос гаргасан №02 тогтоолын дагуу Дарханы АН-ын хороог шинэчилж, удирдлага зохион байгуулалтыг нь сонгуулийн зарчмаар шинэчлэхийг шаардаж буй. "Хувьчлагдсан ардчилал Дарханд байна" "Ардчилал Бурхан Халдун компанийн өмч биш" "Ардчилсан нам бизнесийн хэрэглүүр биш" гэх зэрэг лоозон барьцгаасан байна.  Улс төрийн суултанд Дархан, Хонгор, Шарын гол сумын АН-ын дарга, аймгийн АН-ын дэд дарга нар, аймгийн Ардчилсан залуучуудын холбооны удирдлагуудаас гадна МоАХ-ын ахмад партизанууд нэгдэн сууж байна. Шинэчлэл хөдөлгөөнийг Дарханы АН-ын удирдлагуудын 99 хувь, гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжиж байгаа тул төв АН-ын удирдлагуудаас ойрын хугацаанд шийдвэр гаргах бололтой. Суулт одоо ч үргэлжилсээр байна.



0 сэтгэгдэл:

Post a Comment