
МАН-аас Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ асуудлыг өнөөдөр Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэх юм байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагт хуралдах бол, Төсвийн байнгын хороо 13.00 цагт тус тус хуралдахаар болжээ. Дээрхи байнгын хороод өчигдөр хуралдах байсан ч хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь намын бүлгүүд авч хэлэлцэнэ хэмээн өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Энэ асуудлыг УИХ долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой юм.
Сайд нарыг огцруулах асуудлаар Засгийн газар хоёр удаа хуралдаж, УИХ дахь "Шударга ёс", АН-ын бүлэгүүд энэ асуудлаар хуралдсан бөгөөд эвслийн бүлгийн зүгээс хоёр сайдыг огцруулах шаардлага, үндэслэл байхгүй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Ш.ЧИМЭГ
0 сэтгэгдэл:
Post a Comment