ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин дахин сонгогдлоо /видео/
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
............ тоолж дууссаны дараа Сонгуулийн хорооноос урьдчилсан дүнг мэдээлсэн бөгөөд түүгээр Владимир Путин 64 гаруй хувийн санал авсан гэжээ. Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Геннадий Зюганов 17 орчим хувийн дэмжлэг авсан аж. Сонгуулийн санал хураалт хаасны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр ноён Зюганов сонгуулийг "шударга бус, үнэ цэнэгүй" хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр В.Путин улс орныг удирдахдаа өмнөхийн адил байж болохгүй гэсэн байна. Сонгуулийн ирцийн тухайд Москвагийн цагаар 18.00 цагт 58,9 хувьтай байсан нь 2008 оны үеийнхээс хавьгүй өндөр үзүүлэлт бөгөөд албаны хүмүүс сонгуулийн ирц эцсийн байдлаар 62,3 хувьтай байсан тухай урьдчилсан мэдээ дамжуулжээ.Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хамт гарч ирсэн ноён Путин улс орны өнцөг булан бүрээс өөрийнх нь төлөө саналаа өгсөн нийт дэмжигчдэдээ талархлаа илэрхийлжээ. "Бид ялна гэж та бүхэнд амлаж байсан. Бид яллаа. Орос орон мандан бадраг!" хэмээн нулимстай нүдээр ялалтаа зарласан В.Путин мөн "Бид нээлттэй, шударга өрсөлдөөнд яллаа" гэсэн байна. Москва хотын улаан талбайд цуглагсад "Бид Путинд итгэдэг", "Путин бол бидний Ерөнхийлөгч" гэсэн уриа бүхий самбар, хуудас барин жагсаж байгаа ажээ. Харин сөрөг хүчний менежер Алексей Навалю сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд олон нийтийн сонголт биш хэмээн мэдэгдсэн байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment