Монголын баячуудын хоёр дахь үе буюу өв залгамжлагчдын цаг ирж буй нь тодорхой мэт болжээ.
Үүнийг ч нотлох мэт 30 дөнгөж хүрч буй 10 гаруй залуу УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй.
Монголын бүхий л баялгийг эзэмшдэг гэх томчуудын хүрээнд сүүлийн үед нэгэн бичигдээгүй хууль буй болсон нь томчуудын хүүхдүүд л хоорондоо гэрлэх явдал юм. Тэр бүү хэл зөвхөн өв залгамжлагчид хоорондоо бус нэгнийхээ салсан эхнэртэй нэр холбогдох нь ч олонтаа болсон байна.
Энэ нь Монголд баян, ядуугийн ялгаа асар их болж, дундаж анги устаж буй тод жишээ ч гэж хэлж болно.
Олныг үл нуршин, худ болсон өв залгамжлагчдын тухай цухас дурьдья.
"Монгол газар"-ын Ц.Мянганбаярын анхны эхнэр модель Д.Пүрэвсүрэн, Д.Пүрэвсүрэнгийн хоёр дахь нөхөр "Хар хорин"-ы П.Цэгцбаатар, П.Цэгцбаатарын анхны эхнэр Мандухай, Мандухайн хоёр дахь нөхөр "МАК"-ийн Б.Номтойбаяр, Д.Пүрэвсүрэнгийн гурав дахь нөхөр "Занаду майнз"-ийн Б.Ганбаяр.
Мөн дараах улс төрч, бизнесийнхэн худ ураг барилджээ.
"МАК"-ийн Б.Нямтайширийн охин Н.Цэлмүүн Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн дүүтэй,
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн охин МҮАН-ын дарга асан Ц.Цолмонгийн хүүтэй,
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү УИХ-ын ТГ-ын дарга Ц.Шаравдоржийн охинтой, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү "Ханбүргэдэй" ХХК-ийн захирлын охинтой гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ.
Э.Мягмардорж
0 сэтгэгдэл:
Post a Comment