2012/04/06

Өөжгийгийн хувь тавиланд “Хоовон” Г.Энхбаяр буруутай юу?


МУСТА хөгжмийн зохиолч “Хоовон” Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Миний муу,сайн найз нар” нэвтрүүлэгт...........
.......... бүх найзуудаа урин оролцжээ. Энэ арга хэмжээний үеэр түүний шавь гитарчин Өөжгий хэл нь загатнасан уу, яасан “Рок” Мөнхсайханы микрафоныг булаан авч инээмсэглэснээ “Би Хоовон ахад их гомдож явдаг. Яагаад гэхээр энэ хүн миний зорьж явсан мэргэжил, боловсролыг буруу тийш нь эргүүлж, гитар зааж өгснөөс болж би рок, поп урлаг руу хадуурч орсон.Уг нь би МУИС-ын түүхийн ангид шалгалт өгөх байсан хэдий ч Хилийн цэргийн дуу бүжгийн дэргэдэх “Хилчин” хамтлагт шалгалт өгч байсан хүн дээ” хэмээн тайлбар хэлжээ. Анх Д.Өлзий-Орших долоодугаар ангид байхдаа хамт зусланд гарч байсан Офицер Г.Энхбаяраар банзан гитарын анхны барилт заалган зуслангийн “Халгай” хэмээх хамтлагийг байгуулсан байна.
Хожим хойно хөгжмийн зохиолч Г.Энхбаяр “Хөх тэнгэр” хамтлаг байгуулахдаа хайртай шавиа хамгийн түрүүнд дэргэдээ авчирч гитарчны орон тоон дээр 300 төгрөгний цалинтай ажиллуулж байсан гэнэ.
Shock

0 сэтгэгдэл:

Post a Comment