Showing posts with label Shar medee. Show all posts
Showing posts with label Shar medee. Show all posts
2012/05/30

Өв залгамжилсан хийгээд цэл залуухан түшээд төр түшиж чадах уу?


Манай улс төрд уламж­лал гэх үү, эсвэл шинэ үзэгдэл ч гэх юм уу нэг хачин тогтолцоо бий болчихжээ. Тодруулбал, өөрийнхөө хүсэл зори­гийг хязгаарлаж, хүүх­дүүдээ улс төрд “шур­гуул­даг” үзэгдэл юм. Өөрөөр ......
.......хэлбэл, улстөрч болно гэдэг нь мэдсэн сурс­наа­раа шигшигдэн гардаг байснаа больж, өв зал­гамж­лан үлддэг жам ёсны тогтолцоо болсон мэт санагдав.
Энэ нь саяын болж өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд намуудын нэр дэвшигчдээс бүр ч илүү тод харагдлаа. УИХ-ын гишүүн Б.Батбаяр гэ­хэд “Би УИХ-д таван удаа нэр дэвшиж дөрөвт нь ялалт байгууллаа. Одоо залуу үедээ зайгаа тавьж өгье” гэж ҮЗХ-ны гишүүд­дээ мэдэгдээд нэрээ тат­сан. Гэхдээ тэрээр зөвхөн хүүдээ зайгаа тавьж өгө­хийн тулд ийм үйлдэл хийсэн гэдгийг нь жирийн нэгэн ч хараад ойлгохоор байв. Аав нь ийн “зориг­лосноор” хүү Б.Батбилэг нь намын жагсаалтын 26-д бичигдэж чадсан. УИХ-ын гишүүн Б.Батбаяр нэ­гэнт ийм тохироог хийж чадсан тул ойрын хэдэн жилдээ улс төрөөс зайгаа авахаа намынхандаа ам­ла­сан гэх ч сураг дуулдах юм билээ. Тэрээр хүүгээ намын жагсаалтад баг­тааж чадсанаар сонгуу­лийн дараа УИХ-д суу­даггүй юмаа гэхэд өөр ямар нэг томоохон албан тушаалд очно гэж давхар тооцсон бололтой.
Хэдийгээр өнөөдрийн улс төрд оролцох орол­цоо нь багассан боловч хүүхдээ дэмнэж буй өөр нэг эрхэм бол 2004-2008 оны парламентад АН-ыг төлөөлөн сууж байсан Р.Бадамдамдин юм. Тэ­рээр мөн намын жаг­саал­тын 24-т хүү Б.Бат­түв­шин­гээ оруулжээ.
МАН-ын гишүүдийн хувьд ч мөн л дээрх жиш­гийг дагасан. Хөрөнгийн биржийн захирал асан, одоогийн МХЕГ-ын дарга Р.Содхүү охин С.Гэрэл­маа­гаа их улс төрд аль хэдийнээс сойж байжээ. Тиймээс ч хоёр гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо­ны нарийн бичгийн дарга болгосон байх юм. Тө­рийн алба хашиж бай­гаа аав нь охиноо на­мынхаа удирдлагуудад санал болгосон нь ийн ёсоор болсон хэрэг.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг дур­дахгүй өнгөрч болохгүй. Түүнийг Засгийн газрын гишүүн болох үе, бүр түүнээс өмнө нь “Гене­ралын хүү ийм албан тушаалд очихоос яахав” гэх МАН-ын гишүүд бай­сан юм.  Тиймдээ ч МАН дангаараа Засгийн эр­хийг авах үед “Аавынхаа ажиллаж байсан сал­ба­рыг би мэднэ” гэж хэлээд сайд болсон нь ёстой л сайн эцгийн нэрийг гурав худалдаж идэхийн үлгэр болж яваагийн жишээ.
Ш.Отгонбилэгийн агс­ны хүү Содбилэгийг төр түшилцэхээр сэтгэл шу­луу­даад байгаа хэмээн намынхан нь “хөөргөдөг” гэсэн. Уг нь гадаадад боловсрол эзэмшсэн өн­дөр мэдлэгтэй нэгэн бо­ловч улсын хэмжээний томоохон бодлого шийд­вэр гаргах төрийн их ажилд арай л “бал­чирд­маар” санагдахгүй байна гэж үү.
Аавыгаа баривч­лаг­даж, өлсөж байх зуурт олны танил болсон хүн бол Э.Батшугар байв. Тиймээс ч олны танил болсон дээрээ гэсэн шиг МАХН-аас УИХ-д нэр дэв­шигчдийн зургаду­гаарт бичигдэв. Аав Н.Энх­­баяр нь шоронгийн өрөөнд өлсгөлөн зарлан, 15 кг хүртэл турж олны анхааралд ингэтлээ их өртөөгүй бол Э.Батшу­гарыг иргэд төдийлөн мэ­дэхгүйгээр өнгөрөх бай­сан. Хүүгээ ийн намынхаа жагсаалтад дээгүүр би­чүүлж чадсан нь Н.Энх­бая­рын өнгөрсөн хуга­цаанд хийсэн үйдлийн зорилгын нэг хэсэг байж хэмээн ойлгож ч боло­хоор байгаа юм. Э.Бат­шу­гар энэ жил ердөө 25 нас­тай. Улстөрчдөөс гадна нийгэмд танигдсан хүмүүс ч өөрсдөө биш үр хүүхдээ улс төрд оруулж, дараа­гийн алхмаа тооцож суу­даг нь тогтсон хэв маяг болоод байх шиг. Дал­дын зорил­готой аавын хүүх­дүүд төр түшиж чадах болов уу.
Түмэн олныхоо амьд­ра­лыг мэдэж, төрийн жо­лоог атгалцахад тэд арай балчирдахгүй биш үү. Өнөө жилийн нэр дэв­шигч­дийн хувьд залуу­чууд хүч түрэн орж ирж байгаа. Хөгшчүүдийн нам гэгдэх МАН хүртэл нийт нэр дэвшигчдийнхээ дө­рөв­ний нэг хувийг за­луу­чуудын төлөөллөө дэв­шүүлсэн байна лээ. Энэ удаад залуучууд нь намын удирдлагуудаа нэлээд шахалтад оруул­сан дуулдаж бай­сан. Гэхдээ тэдний хувьд 76 нэр дэвшигчийн 27 нь залуучуудын төлөөлөл байгаа нь ах намынхан гоомой юм хийгээд байна уу гэж харагдаж байгаа юм. Ууган намынхан 2004 онд гурав, 2008 онд долоон залууг УИХ-д нэр дэвшүүлж байсан бол энэ удаад нэр дэвшигчдийн 27 нь дөчөөс доош нас­ны­хан гэгдэж байна. Тэ­гээд залуучуудын бай­гуул­лагын угшилтай нь гэвэл жин дараад эхэлж байгаа юм. Нэг талаас залуучуудаа дэвшүүлсэн нь дэвшилттэй мэт хараг­даж байгаа ч нөгөө тал­даа тэд төр түших насанд ирсэн гэж үү. Монголчууд уламжлалаараа “Дөч хүр­сэн эр, дөрөө дарсан ат” гэдэг. Тэгвэл дөч хүрээ­гүй залуус энэ төрийг авч чадах болов уу. Сон­гог­чид энэ тал дээр юу гэж бодож байгаагаа сон­гуу­лийн өдөр дүн тавьж ха­руулна. Сонгууль бо­ло­ход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Харж л байя даа.
Т.ГЭРЭЛМАА


ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ
2012/05/28

”Гэрийнхээ бууринаас адис авахад аавдаа үнсүүлэх шиг болдог”


Мэргэжлийн сүмо бөхийн “Алтан хараацай”-нуудын нэг Кёкvтэнхо Н.Цэвэгнямтай “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн халз тоглолтын дараа........
....... ярилцлаа. Хугацаа  бага байсан учир хувцас солих өрөө, хөшигний ард, хүүхдийн паркт байрлах “Харш” ресторан зэрэг газар хамт явж хариултаа  “цуглуулсан” юм. Хэдийгээр тэрбээр Япон улсын иргэн болсон ч гавьяат тамирчин маань Монгол Улсдаа илүү элэгтэй. Түүний хэлсэн үг бүрээс нь монгол ахуй ханхлах шиг болсон. Тэрбээр монгол сүмочдоосоо анхалж сэкиваки цол хүртсэн. Мөн өнгөрсөн башёд 38 насандаа түрүүлж, 802 дахь даваагаа авсан гээд түүний амжилт ар араасаа хөвөрнө.
-“Их Монголын алтан одод-2” шоуны талаар сэтгэгдлийг тань сонирхьё…
-Би анх удаа оролцож байна. Сайхан болдог юм байна. Тэр тусмаа башёд түрүүлчихээд оролцож байгаа болохоор бүр ч гоё. Монгол бөхийн өргөөд цугларсан хүмүүс халуун дулаан сэтгэл, нижигнсэн алга ташилтаар угтсанд нь маш их баярласан шүү.
-Башёгоо дөнгөж дуусгаад ирсэн болохоор та нар бэлтгэл хийж амжаагүй байлгүй дээ?
-Амжаагүй ээ. Бэлтгэл байтугай өмсгөлүүдээ ч өмсч үзээгүй ирсэн. Тоглолтынхоо өмнө уутнаас нь гаргаж үзлээ, сайхан болж.
-Хувцаснуудаа Японд захиалгаар хийлгэсэн үү. Түмэн наст хээтэй байгаа харагдсан?
-Тийм. “Хондома” компанид захиалга өгч хийлгэсэн. Тоглолт эхлэх үед миний цүнхэнд нэг пүүз байхаар нь гаргаад өмссөн чинь багадаад болдоггүй. Тэгсэн Харүмафүжи Д.Бямбадорж өөрийхтэйгөө солиод хийчихэж. Хэрэв тэр пүүз минийх гээд ирчихсэн байсан бол багадаад балрах нь байлаа шүү.

-Өөр пүүз байсан болов уу?

-Байгаагүй. Цаг нь тулчихсан юм чинь таньдаг хүмүүсээсээ гуйх л байх даа (инээв).
-Өнгөрсөн башёд түрүүлсэнд тань баяр хүргэе. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Саяхнаас би өөр дэвжээнд очсон шүү дээ. Тиймээс сайн барилдахыг хичээсэн. Муу барилдвал тэтгэвэртээ гарсан багшийн маань санаа нь зовохоос гадна шинэ багш маань ч орчин, бэлтгэлжилт тохирохгүй байгаа юм болов уу гэж бодно. Бас надад итгэх итгэлээ алдана. Иймд би 50 хувийн амжилт үзүүлье гэж барилдсан.
-Энэ башёд зориулж өмнөхөөсөө илүү бэлтгэл хийсэн үү?
-Үгүй ээ. Өмнө нь хийдэг бэлтгэлийнхээ дагуу л хийсэн.
-Японы эзэн хааны цом гардаж авахдаа уйлсан зургийг тань харсан. Тэр үед юу бодож байв?
-Гэр бүлийнхэн, эх орон, багш нүдэнд харагдсан. Тэгэхээр өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Монгол бөхчүүдийнхээ 50 дахь түрүүг авсандаа баяртай байна.
-Та сүмочдоосоо хамгийн ахмад нь. 38 настайдаа түрүүлсэн бөх хэр олон байдаг юм бэ?
-1909 онд Японы нэг аварга 39 настайдаа түрүүлсэн байдаг юм билээ. Би энэ амжилтаараа түүний дараа бичигдлээ.

-Зодог тайлах тухай бодол байна уу?

-Байхгүй ээ. Ямар ч байсан 40 хүртлээ барилдана.

-Тун удахгүй эх үрсийн баяр болно. Та багадаа хэрхэн тэмдэглэдэг байв?

-Айл айл хэсч чихэр, боов цуглуулж л тэмдэглэдэг байлаа. Ижил олон чихэртэй болчихвол зарим найзынхаа чихэрнээс харж байгаад байхгүйгээ солино.
-Таны хамгийн дуртай  баяр юу вэ?
-Мэдээж улсын их баяр наадам, цагаан сар.
-Та үндэсний хэр олон хувцастай вэ?
-Өмсөх боломж байдаггүй болохоор нэг их байхгүй ээ.
-Барилдахаасаа гадна ямар нэгэн бизнес хийж байгаа юу?
-Хийгээгүй. Хийх ч зав гарахгүй юм байна шүү дээ. Барилдаж байх хугацаандаа сэтгэлээ хоёрдуулаад яах вэ гэж боддог.
-Таны төрсөн дүү сүмогоор барилддаг. Ямар зиндаад байгаа вэ?
-Барилдахаа больсон. Японд хувиараа нэг ажил хийж байгаа.
-Эх орныхоо өвлийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?
-Удаж байна аа. Эх орондоо ирэх болгонд зун таарчихаад байдаг юм. Хааяа Монголынхоо хацар эсгэм тачигнасан жаварт цохиулж алхах юмсан гэж боддог.
-Дулаан уур амьсгалтай оронд олон жил амьдарсан та даарах байхдаа?
-Гайгүй байх. Учир нь би бага насаа халуун, хүйтэнд халшралгүй өнгөрөөсөн шүү дээ. Налайхынхаа тоос, шороотой гудмаар саахалт айлынхаа хүүхдүүдтэй тэрэгтэй ус түрж, тэвэг, бөглөө тоглож өссөн.
-Нутагтаа очиж амжив уу?
-Амжуулсан. Би ирэх бүртээ төрсөн нутагтаа очдог. Тэнд манай хамаатнууд байдаг юм. Гэрийнхээ бууринаас адис авчихаад буцдаг.
-Өндөр хөгжилтэй оронд байгаа хүн тийм их тоос, шороотой газар очихоор ямар санагддаг вэ?
-Миний төрсөн нутаг болохоор хэчнээн бохир байлаа ч надад сайхан санагддаг. Тэгээд ч агаар нь гоё. Японы агаараас тэс өөр шүү. Маргааш (баасан гариг) буцах ч долдугаар сард дахиад ирнэ. Тэгэхээрээ дахиад очино доо. Мөн орон нутгаар аялж амарсан шиг амарна аа. Энэ удаа шоуны арга хэмжээнд оролцоод найз, ах дүү нартайгаа тухтай уулзалдаж амжсангүй.

Монголын мэдээ...

МУГЖ И.Одончимэг: Би анх Бараатай ямар азтай эмэгтэй ханилах бол оо гэж боддог байлаа



Урлагийн тэнгэрт од мэт гялалзаж, тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГЖ И.Одончимэг хоёрдахь амьдралаа ......
...........сонгосноосоо хойш нэлээдгүй хэл аманд өртөөд байсан. Учир нь гавъяатын амь насны зөрүүтэй хайрын түүх өнөөдрийг хүртэл олон хүний анхаарлыг татсаар байгаа. Гэвч хосууд маань өөрсдийн талаар гарсан хар, цагаан аль ч мэдээнд тайлбар хийдэггүй байсан бөгөөд тэр бүхнийг огтхон ч тоохыг хүсдэггүй байсан гэдэг. Агуу хайрынхаа хүчээр өнөөдөр хөөрхөн охинтой болж аз жаргалтай амьдарч байгаа хосууд маань тун удахгүй хуримаа хийх тухай мэдээлэл саяханаас цацагдах болсон. Жүжигчин Т.Бархүү өнгөрсөн эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу Мартын-8-наар эхнэртэй сүйн бөгж бэлэглэж албан ёсоор гэрлэх санал тавьсан гэнэ лээ. Харин хуримын талаар МУГЖ И.Одончимэгээс тодруулахад тэрээр “Бид хуримын асуудалд төдийлөн яарахгүй байгаа. Хүний амьдрал сайхан л байвал заавал хурим хийх шаардлагагүй гэж би боддог. Гэхдээ манай хүн хуримаа хийе л гэдэг юм. Яахав одоо яг тэдийд өдийд хийнэ гэж хэлээд яахав. Цаг хугацаа л бүгдийг харуулна” хэмээн хариулсан юм. Мөн тэрээр өнгөрсөн хэдэн жилийн турш гэр бүлийг нь тойрсон асуудлуудын тухайд “Би анх Бараатай ямар азтай эмэгтэй ханилах бол оо гэж боддог байлаа. Тэгээд хамт ажиллаад бие биендээ татаагдаад өнөөдөр нэг гэрбүл болоод ийм хөөрхөн охины аав, ээж болчихсон байгаадаа энэ амьдралдаа баярлаж явдаг. Хүмүүс анх их гайхаж хүлээж авдаг байсан. Янз бүрээр л бичүүлдэг байлаа. Гэхдээ миний хань намайг зоригжуулж, урам өгч, энэ бүхнийг тоох хэрэггүй гэдэг байсан. Ийм хүнтэй хамт амьдрана гэдэг асар их аз шүү” хэмээн ханийгаа магтан ярьжээ.
2012/05/25

“HIT”-ийн Давааням: Зүгээр нэг интернетээс олж авч буй мэдээлэл, мэдлэг хоёрын хооронд маш том ялгаа бий


Телевизийн дэлгэцээр олны танил болсон “HIT” хэмээгдэх сэтгүүлч Д.Даваанямтай ярилцлаа.
-Энэ сард хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Энэ өдөрт та ач холбогдол өгдөг үү. Хамт олон чинь таныг урив уу? .....................
.......
-Хоёр гурван хүн баярын мессеж явуулсан. Монгол телевиз надад юу гэж урилга явуулах вэ дээ. Оюундарийг байгаа цагт. Бид уг нь нэг үеийнхэн. ХИТ-ийг анх гарахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Анх “чи нэвтрүүлгийг хийгээч” гэдэг саналыг Оюундарь тавьж байлаа. Монгол телевизийн түүхэн дэх хамгийн залуу программын хэлтсийн дарга байлаа. Намайг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаар 2010 оны найман сард халсан. Ажилдаа очоогүй удсан нь миний буруу. Өвчтэй байснаа хэлээгүй. Дараа нь миний шавь Бурмааг эфир тасалсан гэдэг шалтгаанаар мөн л халсан. Түүний хувьд нэг хамтлагтай ярьсан байтал нөгөөдүүл нь хөдөө яваад ирээгүй юм билээ. Тийм учраас багшдаа баярын мессеж илгээсэн. Амбасэлмаа багшаараа би бахархдаг. Одоо болтол бичихээс гадна олон шавь төрүүлж яваа хүн. Багшийн хийж байсан ярилцлага, бичсэн нийтлэл сурвалжлага нь хөдөө орон нутгийн жирийн ард түмний аж амьдралтай холбоотой байдаг.
Тэдний амьдралд тулгарч буй бэрхшээл, эсвэл өдөр өдрийн амьдралын баяр баясгаланг үнэхээр гайхширтал бичдэг. Хэдийгээр намайг сэтгүүлч гэдэг ч би багшийнхаа дэргэд сэтгүүлч гэж хэлүүлэхээс ичнэ. Хамгийн анхны багш гэвэл Монголын радиогийн редактор Буйдахмедийг хэлнэ. Бадар-Ууганы гарын шавь гэдгээрээ ч бахархдаг. Багш минь мэргэжлийн найруулагч хүн ч гэсэн намайг хөтлөгчийн ур чадварт сургасан, олон талын мэргэжилтэй, авьяастай хүн байсан даа. Миний найз Наранзуны аав. Харамсдаг зүйл гэвэл биднийг эрт орхиж явсан. Монгол ёс заншил, угсаатан судлалын  талаар хэд хэдэн ном бичиж эхлээд дуусаагүй өнгөрсөн нь үнэхээр харамсалтай. Би утасныхаа дугаарыг өөрчилсөн болохоор хүмүүс ярих нь багассан. Хуучин дугаарын хувьд бол утасны лавлахад хүртэл байдаг гэсэн. Тэгээд харвачихсан, өвчтэй над руу хүн бүр залгана. “Өө нөгөөх чинь согтуу байна” гэж цааш нь ярьдаг. Хоёр үг хэлэхээр “яах гэж архи уугаад байгаа юм” гэнэ. Дугаараа зарахаас өөр аргагүй болсон доо. Энэ харвалтаас болоод сайн ярьж чадахгүй байна. Одоо харьцангуй дээрдээд байгаа нь энэ.
-Харваад хэр удаж байгаа билээ?
-Долоон сар өнгөрчихлөө. Харин ч хурдан эдгэж байна. Гол нь уламжлалт эмчилгээ нь илүү үр дүнтэй юм уу даа. Энэ сарын дундаас эмнэлэгт хэвтэж эмчилгээгээ үргэлжлүүлнэ.
-Түргэн эдгэхийг хүсье. Эдгэрсэн цагтаа нэвтрүүлгээ хийе гэсэн бодол байна уу. Сайн хөтлөгч аль ч телевизид эрэлт хэрэгцээтэй байх гэж боддог?
-Би одоо 41 настай. Гэлээ ч духан дээр минь үрчлээ суугаагүй. Оюундарь даргын бас нэг шаардлага намайг “Чи хөгшин” гэсэн. Их Британий нэгдсэн вант улсад Top of the pops нэвтрүүлэг бий. Энэ нэвтрүүлэг BBC-ийнх. Гиннесийн номд хамгийн удаан, тасралтгүй явсан хөгжмийн нэвтрүүлэг гэдгээрээ бичигдсэн. Хөтлөгч нь ч хэвээрээ. Хамгийн анх Битлз Америкт очихдоо Ed sulliwan show нэвтрүүлэгт орсон байдаг. Тэр үед Эд Салливан бараг 60 хүрч байсан байх. Эд Салливаны шоугаар дамжин Америкт нэвтэрсэн Английн хамтлаг олон. Биднийг багад зөвхөн Монгол телевиз  байлаа. Долоо хоногийн дөрвөн өдөр, ЗХУ-ын Центральны телевиз арай олон цагаар өдөр бүр гарна. Хөгжмийн нэвтрүүлэг гэж тун ховор. Ням гарагийн 12 цагийн орчим гардаг,  бидний хамгийн их хүсэн  хүлээдэг “Утренная почта” гээд нэвтрүүлэг байлаа. Тэр нэвтрүүлгээр долоо хоногт ганц удаа гуравдагч орны дууны тухай нэвтрүүлэг гарна. Тэрүүгээр үзсэн цор ганц дуу долоо хоногийн ярианы сэдэв болдогсон. Одоо ч гэсэн Николаев хөтөлж л байна.
KBN байна. Энэ чинь одоо 50 жил болж байна. Александр Масляков 50 жил хөтөлсөн. “Что, где, когда” нэвтрүүлгийн Варшилов гээд дэлгэцэнд огт гардаггүй хөтлөгч байсан. Бурхны оронд одтолоо энэ нэвтрүүлгийг хөтөлсөн. Хөгжмийн нэвтрүүлгийг байнга солих ёстой гэдэгтэй би л хувьдаа санал нийлэхгүй. Зүгээр нэг интернетээс олж авч буй мэдээлэл, мэдлэг хоёрын хувьд маш том ялгаа бий. Мэдлэг хэзээ ч хөгшрөхгүй гэж би боддог. Сэтгүүл зүйн хувьд гэвэл би өөрийн шавь, хамтран зүтгэгч сэтгүүлч Бурмаатай хамтран зургаан шинэ нэвтрүүлгийн зохиол бичсэн байгаа. Ток шоу, асуудал хөндсөн, энгийн чөлөөт гэх мэтчилэн.
-Сүүлийн үеийн хамтлаг дуучдаас хэрвээ нэвтрүүлгээ гаргаж байсан бол хэнийг нь онцгойлох байсан бэ. ХИТ л хэн нь шилдэг вэ гэдгийг тодорхойлдог үе байсан шүү?
-Одоохондоо өөрийн зохиосон дуугаа дуулдаг гэдгээр нь Тэнүүнийг л онцлох байсан байх. Ер нь бол тогтсон уран бүтээлчид бий. Тэр нь тогтсон гэдэг дээрээ тогтчихоод шинэ юм гаргах нь ховордоод байна. Энэ хөгжимд шинэчлэл алга. Намайг хэлэхээр зарим уран бүтээлч гомдоод хэрүүл хийгээд явчихдаг юм. Оки, Цэрэн, Ганг гэсэн хэдэн хүн дээр тогтох гээд байна. Хэтэрхий цөөн хүн гол дүрд тоглоод ирэхээр адилхан дуунууд үйлдвэрлэгдээд, хамтлагууд нь ялгагдахаа больчихдог. Яг өнөөдрийн байдлаар Монголын орчин цагийн хөгжимд Болд хамгийн сүүлд тэсрэлт хийсэн шиг тийм тэсрэлт байхгүй болчихлоо. Яг Мотив хамтлаг шиг болчихлоо. Тэр хамтлаг нь юм хийгээд л байдаг. Дээшээ ч биш, доошоо ч биш яг л тогтоол ус шиг.
-Болд гэснээс Камертончуудыг анх гарахад ХИТ маш сайн дэмжсэн  шүү дээ. “Камертон-2” шоунаас тэдний дайны хамтлаг төрөн гарах болов уу? 
-Юуны өмнө Боловсрол сувгийн, өдөртөө гурваас доошгүй удаа ярьж байсан редактор бүсгүйгээс уучлал хүсье. Камертоны шоунд заавал оролцох ёстой гэж утсаар ярьсан. Тухайн үедээ хэл яриа одоо муу байгаагаасаа бүр муу байсан учраас илт татгалзсан юм. Яг адилхан мэргэжилтэй нэгийгээ ажил хийж байхад нь саад болсондоо хүлцэл өчье. Арван дөрөв, таван жил телевизэд ажилласан хүний хувьд үзэгчдээ үл хүндлэхээс, хэл ярианы саад бэрхшээлтэй ийм үед үзэгчдийнхээ урмыг хугалахаас үнэхээр эмээсэн хэрэг л дээ. Камертон хоёрын хувьд маш гайхалтай санаа. Маш сайн проект. Гэхдээ оролцогчдын хувьд жаахан тийм. Нөхөөд гараад ирэх тийм дайны хүмүүс байна гэдэгт итгэхгүй. Болд шиг дуугаа зохиодог, хөдөлмөрч, Ганаа шиг гайхамшигтай аялгуутай хоолойтой, Эба шиг их энгийн, тэгсэн мөртлөө гэрэл гэгээтэй дуу зохиодог, манай Мээдээ шиг стильний дуу зохиож дуулах тэр чадвар чинь өөрөө ондоо юм биш үү. Тэрнээс энэ давуу талууд Камертоны зөвхөн нэг хэсэг. Гэтэл энийг давж гарах дөрвөн залуу олдоно гэдэгт би нэг л итгэхгүй байгаа.
-Та бол гадны хөгжмийн урсгалыг ч шинждэг хүн. Хамгийн сүүлд ямар тоглолт үзэв. Хамтлаг, дуучдаас хэн нь таалагдаж байна даа?
-Нэг хэсэг электро хөгжмөөр хэтэрхий их “занимаалдсаан”. /доогтой хөхрөв/ Одоо ч ойлгох гээд л яваад байна. Гэхдээ хамгийн шаргуу дайчин гэдэг утгаараа би Беонсид дуртай. Би нэлээд олон жилийн өмнө Хонконгод тоглолтыг нь үзсэн юм. Амьд тоглолт үзэхэд хэдэн давхар гайхамшгийг мэдэрдэг. Тэр гайхалтай үдшийн дараа хэсэг суугаад далайгаар аялаад, нэг бол өндөр цамхгийн орой дээрээс хотыг харах, эсвэл цэцэрлэгт суух “янзтай” байдаг. Би их олон тоглолт үзсэн л дээ. Тэр шөнө нь унтаж байснаа санадаггүй.
-Хамгийн “аймаар нь” ямар тоглолт байв?
-Мэдээж, Роллинг Стоунз. Шанхайд үзсэн. Тэр хэзээ ч мартагддаггүй. Үзэж байгаа хүмүүс үсрээд л, үсрээд л … Хүүхнүүд гэнэт гарч ирж дэлбэрээд л… Өвөө, эмээ нар юу вэ. Тоглолт дуустал цовхорно. Өнгөрсөн зун надад хамгийн таалагдсан дуу гэвэл “Moveslike jagger” Дөрвөн сарын 20-доор хамгийн сүүлд Eagles-ийн тоглолтыг үзэхдээ цуглуулгандаа нэмэрлэх гэж цомог авсан. Би нэг их баяндаа биш, гол нь уран бүтээлч хүн тэр цомгийг гаргахын тулд ямар их хөдөлмөр гаргадаг вэ гэдгийг мэддэг болохоор бага ч атугай нэмэр болох гэж худалдан авдаг. Тийм зүйлийг youtube-с татаад үзэх сонирхол надад байдаггүй. Шоу бизнесийн хамгийн том хаалт бол энэ. Монголд ч тийм байна. Би Gee-тэй утсаар ярьсан. Шинэ цомгийг нь сонсоно. Gee өөрийн гэсэн жинхэнэ фэнүүдтэй болохоор цомог нь борлогдох байх. Гэхдээ л ер нь хэцүү дээ. Ингээд л уран бүтээлчдээ дэмжихгүй байгаа юм. Зохиолын дуучид ч яахав дээ. Бөхийн өргөөнд хоёулаа нийлээд өөд өөдөөсөө хараад дуулчихна. Хошин шогийн тоглолт шиг давтаад болж байгаа юм.
-Олон сар дамнасан эмчилгээтэй байгаа энэ үед найз нөхөд чинь эргэж тойрч байна уу. Зовох цагт л нөхрийн чанар танигддаг гэдэг?
-Утасны дугаар сольсноос байж болох юм. Одоогоор зорьж ирсэн хүн ховор. Мээдээгээ хэлмээр байна. Ганаатай уулзсан. Бука, Баачка түрүү долоо хоногт утсаар ярьсан. Бурмаа байнга ирдэг. Би Бурмааг гурван үгээр тодорхойлъё. Хайртай шавь, хайртай дүү, хэзээ ч орхихгүй хамтран зүтгэгч. Эмэгтэй хүн бол нэгдүгээрт биеэ их зөв авч явах ёстой юм шиг санагддаг. Харьцаанаас авахуулаад юм юм байна. П…үсгээр эхэлсэн оросын хараал, F үсгээр эхэлсэн англи хараал хэлж байгаа эмэгтэйчүүд өөрсдийнхөө гоо үзэмжийг хэчнээн хувь доош нь дарж байгаа вэ. Хоёрдугаарт нь харьцаа гэдэг маань нэг бол дүмбийх ч юм уу, нэг бол давхидаг морь шиг байхыг хэлэхгүй. Дараагийн асуудал гэвэл эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Өөрийгөө хүндлээд маш цэмцгэр байх. Юу ч сураад байгаа юм. Хувийн харьцааны соёлтой, биеэ авч явах соёлтой, хүмүүжлийн боловсролтой байвал гайхамшигтай. Хумсныхаа завсар хэзээ ч хиргүй. Эмэгтэй хүн гэдэг чинь гоо сайхны илэрхийлэл. Тэр болгоныг баясгаж яваасай гэж хүсдэг. Тэрнээс царайны сайхнаар цай сүлэх биш.
-Одоо хэн нэгэнтэй амьдарч байна уу?
-Үгүй ээ. Юу ч гэх юм бэ дээ. Хэн нэгэн бүсгүйг өөрийнхөөрөө шаардаад суумааргүй байна. Сая ярьсан шигээ байлгах хэрэгтэй гээд. Жишээлбэл, намайг анх танилцаж байхад миний охины ээж шагайгаараа татсан юбка, өсгийтэй гутлаас өөр юу ч өмсдөггүй байсан. Тэгээд эхлээд 45, дараа нь 180 градус эргүүлсэн. Имижийг нь бүрмөсөн өөрчилсөн. Үс зүсийг нь хүртэл. Харамсалтай нь надад баярлалаа гэж хэлээгүй юм даа…/хөхрөв/
-Охинтойгоо уулзаж байна уу. Одоо хэдтэй билээ дээ?
-Харамсалтай нь охинтой маань уулзуулдаггүй. 14 нас хүрсэн. Надыг хуураад, миний шавийг дагаад явсан хүнд огт гомддоггүй. Гол нь жаргалтай амьдарч ирсэн тэр зургаан жилээ бодоод миний охиныг нэг удаа харуулчихаж болдоггүй юм байх даа. Эмэгтэй хүн нэг хатуурхвал арай дэндүү, за бүр хатуугаар бол харгис гэж хэлье дээ.
Ярилцсан Б.МЯГМАР
2012/05/24

Н.Цэвэгням: Ард түмэнтэйгээ л баяраа хуваалцахыг хүссэн


Мэргэжлийн сүмо бөхийн Нацу башёд гайхамшигтай амжилт гарган түрүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням .......
.........өнөөдөр Буянт –Ухаа дахь нисэх онгоцны буудалд газардлаа.  Түүнтэй өнгөрсөн тэмцээний талаар ярилцсан юм.
-Монгол хүн сүмогийн дэвжээнд зодоглосон цагаас хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Таны хувьд анхдагчын нэг нь байж, энэ түүхэн жилийн дараа гайхамшигтай амжилт гаргалаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Миний хувьд одоогоос 20 ижлийн өмнө буюу 1992 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж байсан. Миний найз Батбаяр мөн энэ өдөр ирсэн байна. Бидний хувьд хамгийн анх зургаан хүү арлын Японыг зориж байсан. Түүнээс хойш яван явсаар ганцаараа үлдэж зорилгоо биелүүлсэндээ баяртай байгаа. Батбаярын хувьд Монгол Улсынхаа төлөө ажиллаж амьдарсаар өдийг хүрсэн. Миний хувьд ч, гэсэн тэндээ байгаа хүүхэд залуусынхаа төлөө  бас л ажиллсаар л  яваа. Нэг л мэдэхэд 20 жилийн хугацаа өнгөрчээ.
-Өнгөрсөн барилдааны тухайд. Маш олон шинэ түүхийн гэрч боллоо. 800 дахь ялалт, Монгол бөхчүүдийн 50 дахь  түрүү  гээд л?
-Түрүүлж үзэх юмсан гэсэн их хүсэл минь энэ башёд биелэсэнд туйлын их баяртай байна.
-Энэхүү  баярыг хамгийн түрүүнд хэнтэй хуваалцахыг хүссэн бэ?
-Ард түмэнтэйгээ.  Монголчуудтайгаа. Мөн маргааш аавынхаа газарт очих болно. Яаран  байж  л эх орондоо ирлээ. Нутгийн минь агаар үнэхээр сайхан байна.
-Сүмогийн сүүлийн өдрийн барилдааныг үзээд сууж байхад тайлбарлагч нь Кёкүтэнхо 20 жилийн түүхэн дэхь хамгийн гайхалтай барилдаанаа хийлээ гэж байсан.
-/Инээв/Би үнэхээр жаргалтай байна. Тэмцээн үнэхээр сайхан эхэлсэн. Миний бэлтгэл сургуулилт ч маш сайн байсан. Мөн тэмцээн эхлэхэд ялж ялах нь тэнцүүхэн байсан. Тэмцээн эхлэхэд миний ялалт 790 байсан. Хамгийн гол нь энэ рекорд амжилтыг эвдэхийн тулд тэмцээнд орсон. Гэтэл хүсэл минь улам цаашилсан. Хамгийн гол нь сэтгэл санаагаар дэмжиж байсан нийт хүмүүстээ үнэхээр их баярлаж байна.
-Тэмцээний өмнө Ошима дэвжээ маань татагдаад өөр дэвжээнд харьяалагдаж барилдсан байгаа?
-Багш минь 65 насандаа тэтгэвэртээ гарч, миний хувьд өвлөж авсан. Миний очсон дэвжээнд 1909 онд 39 настай нэгэн аварга түрүүлж байсан түүхтэй юм билээ.  Түүх бараг л давтагдах шиг л боллоо. Сонин тохиолдол  л боллоо.
-2005 онд та ярилцлага өгөхдөө нэгэнт л энэ спортыг сонгосон учраас оргилд нь гармаар байна гэж байсан?
-Санаж байна. Тэр үед үнэхээр миний хүсэл мөрөөдөл байсан. Тэр минь энэ башёгоор биелэх учиртай байж.
-Таныг түрүүлэхэд их аварга Хакухо тугийг чинь барьж явсан. Энэ мөч их сайхан байсан уу?
-Тэгэлгүй яавах. Урьд нь би ч гэсэн аваргын тугийг олон удаа барьж явсан. Заалнаас машин руу явж байхад аваргаас гайгүй юу хэмээн асууж явлаа./Инээв/

С.Амарбаясгалант: Амараа ах бид хоёр эцэг нэгтэй, эх ондоотой ч гэсэн бидний дунд ямар нэг үл ойлголцол, хагарал байдаггүй


Зууны манлай бүжиг дэглэгч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Сэвжид, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сүхбаатарын хүү, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амармандахын дүү ........
...........Амарбаясгалан сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай энэ залуутай уулзаж цөөн хором ярилцсан юм.
-Чамайг “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараагийн дүү гэдгээр манай уншигчид таних байх. Гадаад төрх болон байгаа байдал чинь ахтайгаа их адилхан юм аа?
-”Хар сарнай”-гийн Амараагийн дүү гэдгээс өөрөөр танилцуулбал Сэвжидийн Сүхбаатарын хүү. “Хар сарнай” хамтлаг 1992 онд байгуулагдсан. Би ахын байгуулсан хамтлагтай нас  чацуу. Ухаан орсон цагаасаа л “Хар сарнай” хамтлагийн дууг дуулж,  аав ээжийнхээ найз нарт концерт тоглож өгдөг байлаа. Бүх дууг нь дагаж дуулна. Нэг дуу  дуулахдаа нэг өөр хувцастай. Одоо хүртэл машин дотроо Амараа ахынхаа дууг  л сонсдог. Мөн өвөө, аав хоёрынхоо улаан фэн. Гэр бүлээ үнэхээр их хүндэтгэдэг. Угаасаа л миний байгаа байдал энэ. Зарим хүмүүс бусдаас нуугдаад ч юмуу даруухан хувцасладаг шүү дээ. Би эсрэгээрээ юм шиг байгаа юм. Гэхдээ ахаасаа үлгэр жишээ авна. Ах хувцсаа өмсөөд явахаар үнэхээр гоё харагддаг. Тэрийг хэн ч хэлэх байх. Урлагийн хүн ямар байх ёстой, яаж хувцаслах ёстой вэ гэдгийг Амараа ах яг харуулдаг байх гэж боддог шүү. Бага байхдаа ахыгаа хараад “Би ч гэсэн том ийм болно доо” гэж боддог байсан. Гэхдээ одоо бол жаахан өөр болох гээд хичээгээд байгаа юм аа. Тэгэхгүй бол хүмүүс жижиг Амараа явж байна гээд шоглоод байх юм.
-Танай гэр бүл гээд ярихаар бүжгийн маш том удам байгаад байдаг. Чамайг яагаад бүжигчин болгоогүй юм бол. Тэртээ тэргүй удам байгаа юм чинь бүжиглэх авьяас нь заяасан байх гэж бодсон байх даа?
-Намайг яагаад бүжгийн ангид оруулаагүй гэхээр цэвэр аавын бодлого байсан. Би Төмөр замын 20 дугаар сургуулийн сурагч байсан. Тавдугаар ангиасаа Хөгжим, бүжгийн коллежид орсон. Энэ сургуульд орохдоо аавд “Ааваа би бүжигт дуртай юм чинь бүжгийн анги руу орчихъё” гэж гуйсан. Гэсэн ч аав “Чиний цусанд угаасаа бүжигчний цус гүйж байгаа. Тиймээс тэртэй тэргүй чи  бүжиглэнэ. Харин мэргэжлээ өөрөөр сонго. Морин хуурын ангид орох ёстой” гэж байсан. Аав маань морин хуур гадны оронд ямар өндөр нэр хүндтэй гэдгийг харж чадсан учраас ийм шийдвэр гаргасан байх. Нэгэнт бүжиглэж чадахаас хойш гээд л морин хуурын анги руу оруулсан байх. Угаасаа би бага байхдаа бараг тэмдэглэлийн дэвтэр шиг хэмжээтэй морин хуурын сувинериуд  цуглуулдаг байсан. Ер нь багаасаа урлагийн гэр бүлд төрсөн хүн чинь эндээс холдоно гэж байдаггүй юм шиг байна аа. Дэлхийн татах хүч гэдэг шиг яалт ч үгүй урлаг руу татагдчихдаг юм билээ. Агуу гэр бүлийн удам залгах хүү болохоор урлагаас хол байж чадахгүй юм билээ.
-Анх энэ электро чиглэлээр дуулах саналыг хэн тавьсан юм бэ? Мэдээж ахын нөлөө байсан л биз. Цаашдаа бүх үндэстэн ястангуудын дууг энэ хэмнэлээр дуулж, үндэсэрхэг үзэлтэй С.Сүхбаатарын бага хүү монголын язгуур урлагийн хэмнэлийг алдагдууллаа гэх юм биш биз?
-Тийм асуудал нэг их гарахгүй байх гэж бодож байна. Би монголын язгуур урлагийн өнгө аясыг алдагдуулахгүй, өөрөө морин хуур тоглож, монгол хувцасаа өмсөөд, монгол хэлээрээ дуулахад энэ хэв маяг алдагдахгүй байх. Би одоо 21 аймгийн үндэстэн, ястны дууг олж дуулахаар төлөвлөөд ажилдаа ороод байна. Дууны олдоц гайгүй байгаа, би өөрөө ч сайн мэднэ. Өөрөө хийсэн ажил амттай байдаг. Мэдээж намайг уран бүтээл хийхэд аав, ээж, ахын бас манай уран бүтээлийн хамтрагч Номингийн нөлөө байж л байгаа. Тэгэхдээ анх дуулах гэж байгаагаа гэрийнхэндээ хэлээгүй. Клип гарчихлаа гэхэд нь Амараа ах надаас түрүүлээд очоод үзчихсэн байсан. Ах тэрүүхэн тэндээ жуумалзаад инээгээд байсан. Ах маань аав, ээж хоёр руу утасдаад “Дүүгийн клип ёстой гоё болсон байна, дуу нь маш сайн болсон байна шүү” гэж хэлсэн байсан. Миний хувьд “Хатариш”-ийг хүмүүс сонсох болов уу гэж их санаа зовж байсан. Тэгтэл уулзсан хүн болгон л үзсэн гээд ярьж байна лээ. Хүмүүст гайгүй хүрсэн юм болов уу.
-Урлагт хөл тавьснаар чамд маш том хариуцлага ирж байна. Тэр тусмаа Сэвжидийн Сүхбаатарын залгамж халаа, нэр хүндийг дааж явах өндөр хариуцлага оногдлоо шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Би эхлээд өвөө дараа нь аав ээж, ахынхаа шийрийг хатаана гээд надад маш том үүрэг хариуцлага байгаа биз. Урлагийнхан хар тамхи, архи руу ороод байна. Тэндээс хол байх хэрэгтэй. Түүнээс гадна Сэвжидийн Сүхбаатарын гэдэг маш том нэр хүндийг дааж явах өндөр хариуцлага байна. Нэг ёсны даалгавар юм даа. Ах нэг удаа надад хэлэхдээ, чи нойлын өрөөнд ганцаараа зогсож байхдаа ч, хажууд чинь камер байгаа юм шиг бодож байгаарай. Тэрийг нь би сайн ойлгоод, хүлээгээд авчихсан. Ингэснээрээ хаана ч биеэ сайхан авч явдаг гэж боддог юм. Би Америк руу явж шоу менежерээр сурах сонирхолтой байгаа. Тэндээс сурсан зүйлээ ирж хэрэгжүүлнэ дээ. Бүр ирээдүйд “Аmerican music awards”-т өрсөлдөж үзмээр байна. Тэрний хөшүүргийг хийх хүн байгаа. Монголдоо л хийх зүйлээ сайн хийчих юм бол надад боломж байна.
-Тийм үү, нууц биш бол тэр дэмжих хүн чинь хэн юм бол?
-Аавын ууган шавь нь Эрдэнэтуяа гэж эгч байдаг юм. “Монгол бүсгүй”-г бүжиглэдэг. Эрка эгч маань Стивен Сигалтай гэрлээд, хүүг нь төрүүлж өгсөн. Эрка эгчтэйгээ би их дотно байдаг юм. Бараг л төрсөн дүү шиг нь. Багадаа ер нь бараг тэднийд өссөн гэж хэлж болохоор. Юм хийж бүтээчихээд Эрка эгчдээ хэлнэ дээ. Эсвэл өөрийнхөө хүчээр гарч ирье л дээ. Яагаад болохгүй гэж.
-Мэдээж нэг гэрт өсөөгүй болохоор та хоёрын ааш арншин өөр өөр байгаа. Ахтайгаа ойлголцоход хүнд үе байдаг уу?
-Үгүй, ерөөсөө тийм зүйл гардаггүй. Би багаасаа л ахдаа их хайртай байсан. Амараа ах бид хоёрын хооронд үл ойлголцол нэг удаа ч гарч байгаагүй. Ер нь бид хоёр их адилхан ааш араншинтай. Бид хоёр эцэг нэгтэй,  эх ондоотой ч гэсэн бидний хооронд ямар нэг зөрчил байдаггүй.  Амараа ах манай ээжийг мама гэдэг, би Амараа ахын ээжийг эмээ гэдэг юм. Тийм учраас манай гэр бүлд үл ойлголцол гардаггүй, их эв найрамдалтай гэр бүл . Бид нар нэг гэр бүл шиг халуун дотно байж чаддаг. Манай хоёр ээж хуурай эгч дүүс болцгоосон. Хоорондоо өс хонзон санасан асуудал байхгүй. Харин ч энэ хоёр маань зарим асуудлаа хоорондоо ярилцаж суугаа харагддаг. Эртний монголчууд дээр үеэс дөрөв, таван эхнэртэй л байсан ш дээ. Яахав, одоогийн нийгэмд манай аав хоёр эхнэртэй л юм шиг байдаг байхгүй юу.
 -Ярилцсанд баярлалаа
2012/05/22

Мино: Би Ц.Мянганбаярыг таних ч үгүй


Монголын сайхан бүсгүйчүүдийг уургалдгаараа алдартай “Монгол газар”-ын ерөнхий захирал Ц.Мянганбаяртай нэр холбогдсон ........
.........дараагийн бүсгүй бол залуу дуучин Мино хэмээн ярьж байсан юм. Тэгвэл түүнийг бас л алтны ченж залууг эхнэр, хүүхдээс нь салган өөрийн болгосон гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ тухай дуучин Минотой утсаар холбогдон тодруулсан юм.
- Сайн байна уу? Таныг ахиад л алтны ченж залуутай холбосон байна л даа?
- Тиймүү. Би өөрөө ч үзээгүй явж байна. Өмнө нь намайг Ц.Мянганбаяртай холбож байсан би тэр хүнийг таних ч үгүй. Би тийм хүн сонирхдоггүй шүүдээ.
- Тэгвэл Өвөрхангайн залууг эхнэр, хүүхдээс нь салгасан гэсэн талаар?
-Өвөрхангайнх гэдэг нь үнэн ч миний хувьд гэр бүл салгасан зүйл огт байхгүй. Тэр залуутай хоёр жилийн өмнө үерхэж байсан юм. Нийгэмд байр сууриа эзэлсэн хувийн биенэс эрхэлдэг болохоос алтны ченж биш. Хүний амьдралд сайн муу олон зүйл тохиолддог болохоор бид хоёр үзэл бодлын зөрчлөөс болоод салцгаасан юм.
- Одоо холбоотой байдаг уу?
- үгүй ээ. Одоо гэр бүл, хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа. Бид хоёр салаад жил хагас болж байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага хувь хүнийг мэдэхгүй байж иймэрхүү зүйл бичих ёсгүй гэж бодож байна.
-Найз залуутай юу?
- Одоо найз залуугүй.
2012/05/21

С.Жавхлан: Би УИХ-ын гишүүн болбол УИХ-ын гишүүдийг дээл өмсөхийг шаардана


МУГЖ, дуучин С.Жавхлантай ярилцлаа.
-Дээлтэй С.Жавхлан хэд хоногийн өмнө цэргийн хувцастай олны өмнө гарлаа. Үүний шалтгаан юу вэ? ............
......
-1939 онд Япончууд Монголд заналхийлэхэд өвөг дээдэс маань энэ цэргийн хувцсыг өмсөж эх орноо хамгаалж байсан. Өнөө цагт Япон гэлтгүй олон орон Монгол руу хошуурч байна. Мөн олон ч Монголчууд эх орноо худалдаж байгааг нүдээрээ харлаа. Тиймээс эх орноо хамгаалж өмсөж байсан энэхүү хувцсыг өмсөж, дахин хамгаалах тэр цаг иржээ гэдгийг залуусдаа мэдрүүлэх гэсэн юм.
- Жавхлан монгол хувцас өмсөж байгаа нь Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, үндэсний соёл уламжлалаа гэсэн итгэл үнэмшилтэй нэгэн гэж ойлгодог хүмүүс байна. Гэхдээ дээл өмсөхгүй бол Монголоо гэсэн сэтгэл бага байгаа гэж та ойлгодог уу?
- Дээлийг зөвхөн харагдаж байгаа байдлаас нь хүлээж аваад байна. Монголчууд дэлгэсэн тэрлэг шиг нутаг минь гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр тэрлэг нь сэмрээд, Монгол газар нутаг минь сүйтгэгдээд, Монголоо алдаад байна уу даа гэдэг санааг би өмсөж байгаа хувцсаараа, үйл хэргээрээ, үг хэлээрээ хэлэх гээд байгаа юм. Ер нь бид газар нутгаа гомдоосон улс. Бидний өвөг дээдэс энэ газар шороонд маань ясаа тавьсан. Мөн тэнгэрээс биднийг харж байгаа гэдэг. Тэгвэл тэнгэр, газрын дунд Монгол залуус эх орноо хайрлахгүй, өвөг дээдсээ хүндлэхгүй байна. Биднийг хорвоогоос явах цагт, ард үлдэх үлдэх үр сад минь харийн хэлээр яриад эхэлвэл бид бас тэнгэрээс хараад гомдоно шүү дээ. Үүний нэгэн адил бид чинь өвөг дээдэс тэнгэрээ гомдоогоод байгаа учраас Монголчууд ядуу, хийморь дорой байгаа юм.
- Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс нийгэмд олон байгаа байх. Гэвч тэдгээр хүмүүс өөр шиг чинь сэтгэлээ илэрхийлж чадахгүй байгаа байх. Тэр хүмүүст юу гэж хэлмээр байна?
- Эх орноо гэсэн халуун сэтгэлээ битгий мохоо гэж хэлмээр байна. Манайхан эх орноо гэсэн сэтгэлтнүүдийг адлаж, хорлож байдаг шүү дээ. Жишээ нь О.Дашбалбар гуай хэл нь цоороод хордсон шинжтэй үхсэн гэдэг. Мөн Ю.Цэдэнбал гэдэг хийсэн бүтээсэн зүйлтэй удирдагчийг хойно аваачаад гэрийн хорионд байлгаж байгаад цааш нь харууллаа.
- Монгол Улс ардчилсан нийгмээр хөгжиж байгаа мөртлөө төрийн түшээд нь социализмын үеэс илүү “хангамж”-тай байх болжээ. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
Хорин жилийн дотор зарим хүмүүс дэндүү өөрчлөгдсөн юм байна. Энэ бол ардчилал дууссаны шинж. Хувьсгалын 1900 оны эхээр Сүхбаатар жанжин тэргүүтэй хүмүүс хийж байсан. Тэр нь түүх болж үлдсэн. Тэгвэл 20 жилийн өмнөх ардчилал ч бас түүх болж үлдсэн байна. Бид ардчиллаа харийнчлалд, гадныханд алдсан байна. Тиймээс миний ярьж, зүтгээд байгаа зүйл нь Монголчлолоо дуудаад байгаа юм.
- Монголчлолыг бий болгоход юу саад болоод байна вэ. Монгол газар нутгаа худалдаад байгаа энэ хүмүүс сөргөөр нөлөөлж байна уу?
- Ямар ч яс чанаргүй хүмүүс л дээ. Манай суманд гэхэд 17-н лиценз байна. Энэ нь нэг сумыг тэр чигээр нь ухчихлаа гэсэн үг шүү дээ. Ийм байхад Монголын үнэртэй салхи, агуу уужим нутаг, уул, ус минь, тахилгат хайрхан минь ээ, малчин түмэн минь жаргаж байна гээд худлаа дуулаад яах юм бэ. Тиймээс би Монголоо авч үлдэхийн тулд амьдралаа зориулж байгаа хүн. Эдгээр Монголоо алдсан хүмүүст дахин орон зай олгомооргүй байна. Манай аймгаас нэр дэвшдэг хүмүүс ч багтаж байгаа.
- Монголоо алдахад гадныхны нөлөө их бий гэж та ярьдаг энэ талаар яриагаа үргэлжлүүлээч?
- Газар шороо ухдаг ажил бусад улс орнуудыг дуусгаад одоо Монгол Улсад ирчихээд байна. Үүнийг нөгөө талаас нь харахад дэлхий юу ч үгүй болоод бачимдаад ирэхээрээ ирж Монголчуудыг сэрээгээд байна. Гэвч үүнд нь бид сэрэхгүй байгаа нь сонин байгаа юм. Дэлхийн улс гүрнүүд хямралд ороод эхлэх үед элгэндээ эмээлээ тэвэрсэн их гүрэн тодорно гэж бидний өвөг дээдэс, үзмэрч зөнчид үзсэн байдаг. Энэ нь Монголын нүүдлийн соёл зөв гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх явдал юм л даа. Тэгээд энэ цаг ирчихээд гадны улсууд Монголыг сонирхоод байхад бид эсрэгээрээ монголоо алдаад байх юм. Уг нь Монголын газар шороог ухаж биднийг сэрээж өгсөнд баярлалаа гээд зарлах ёстой. Тэгээд дэлхийн төв болсон энэ газар шороог ухсанаар танай оронд байгалийн гай, гамшиг тохиолдож байгаа гэдгийг ойлгуулах ёстой улс шүү дээ. Энэ нь өнөөдрийн улс төр гэдэг зүйлээс давчихсан зүйл байгаа юм.
- Хөгжил гэдэг зүйл дээр таны ойлголт арай өөр юм шиг санагдаад байна л даа. Ер нь таныхаар хөгжил гэж юуг хэлэх вэ?
- Өнөөдөр харийнхныг сармагчин шиг дуурайж байгаагаа хөгжил гээд байна л даа. Уг нь бидний үндэс болсон зүйлээр л хөгжих ёстой юм шиг. Монголын ёс заншил, түүх соёлоо авч явах ёстой. Түүнээс Монголчууд Америкчуудыг дуурайсныг хөгжил гэхгүй шүү дээ.
-Өнөөдрийн хөгжил явсаар байгаад уул уурхайтай холбогдоод байна л даа. Үнэхээр ч хөгжих хэрэгтэй бол ашигт малтмалаа зүй зохистой ашиглах хэрэгтэй болоод байна. Энэ талаар та юу гэж бодож байна?
- Бид эх дэлхий минь гэж ярьдаг. Тиймээс хүн хэзээ ч эхийнхээ хэвлийг ухаж байж хөгжлийг ярьж болохгүй. Аалзны нэг төрлийн амьтан эхийгээ идэж байж амьдралд хүрдэг. Хүмүүс ийм зүйлийг одоо хөгжил гэж хараад байна. Гэтэл Монголчуудын амьдрал өөр шүү дээ. Бид хэзээ ч эх дэлхийгээ ухаж, сэндийлж байгаагүй ард түмэн.
-Олон улсын уул уурхайн сонирхол, хандлага Монгол Улсыг чиглэж байна. Цаашдаа ч үргэлжлэх байх. Ийм цаг үед Монголчууд бид юун дээр дуу хоолойгоо нэгтгэх ёстой вэ?
- Ерөөсөө энэ төөрөгдлөөсөө л гарах ёстой юм. Нэгнийгээ хүндэлдэггүй. Сэтгэл зүрхний алтаа тоодоггүй атлаа газар доорх алтыг анхаардаг. Энэ С.Жавхлан гэдэг хүнийг битгий тоо. Миний яриаг ч бүү сонс. Гол нь Монгол гэдэг үндэстэн байгаа гэдгийг л санах хэрэгтэй. Одоо байж байна. Дараа харин байх уу гэдгээ л мэдэж амьдрах хэрэгтэй. Түүнээс биш С.Жавхлан сонгуульд нэр дэвших гээд л худлаа юм яриад явна гэж битгий намайг хараач гэж хүсмээр байна. Надад тэр суудал чухал биш. Би чинь нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр суурьтай хүн шүү дээ. Өөрийнхөө бодол санаагаа хүмүүстэй хуваалцах гэж хичээж байхад хүмүүс өөр өөрөөр хараад байх шиг санагддаг.
-Мэдээж таны хувьд хийх ажил их байгаа байх. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд “хүч” хэрэгтэй. Тиймээс бодлого тодорхойлох шатанд очих ёстой байх. Энэ өнцгөөс нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн үү?
- Тиймээ. Үүнд хүмүүс олон янзаар хандаж байна. Үг хэлэхээр нэг өөр хандана. Монголжуу хувцас өмсөхөөр эвэртэй туулай үзсэн мэт харцгаана. Би бол өөрийнхөөрөө л байсан. Тийм дээ ч улс төрийн ярилцлага өгөөд сууж байна. Уг нь би чинь урлагийн хүн. Хөгжмийн сувгаар ярилцлага өгөөд байж байх ёстой л доо. /инээв/
-Танай аймагт нэр дэвшдэг “ах нар”-аас чинь янз бүрийн хориг саад ирвэл яах вэ?
- Тиймэрхүү хориг саад ирэхгүй гэдгийг мэдэж байна. Яагаад гэвэл би 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөөд унасан хүн шүү дээ . Тэр үед би Монгол дээлээ л ярьж байсан. Одоо бүх сургууль, байгууллагууд Монгол дээлний өдөртэй болсон байна. Намайг дэвшиж байх үед манай нутгийн ах нар “усны гурван шувуу” /нутгийнхан нэрлэсэн/ Зоригтыг дэмжээрэй гээд Чингэлтэй дүүргийн Увсын айлуудаар явсан байгаа юм. Уг нь бөхөөр бол нутгийн дүүгээ гэдэг дээ, намайг дэмжээрэй гэхийн оронд Зоригтыг дэмжээрэй гэсэн байдаг. Манай гурав яг ч нутгаа гэсэн сэтгэлгүй хүмүүс дээ.
- С.Жавхланг БНХАУ-ын Өвөр монголд гарах эрхгүй болсон гэх юм үнэн үү?
- Өвөр Монголчуудынхаа урилгаар Одон ТВ-д очиж нэлээд хэдэн удаа очиж дуулсан. Би ер нь уцаарлаж байгаа. Монгол туургатан дотроо хэцүү байгаа хүмүүсийн сэтгэлийг зөөллөөд би дуулаад байдаг байж. Араар нь энэ нөхдүүд уярсан хүмүүсийн гэнэн сэтгэл дээр тоглоод байсан байна. Тиймээс би дуулахаа болихоор шийдсэн. Монгол сайхан болсон цагт би дуугаа харамгүй өргөнөө. Одоогоор жаахан хязгаарлалт тавьж байна. Хоёрдугаарт би 2011 оны Өвөр Монголын Цагаан сарын өдөрлөгт уригдан ая дуугаа өргөхдөө “Монголчуудын Мөнх хөх тэнгэрийн цаг эхэлж байгаа, Монголчуудыг малчин заяа, мөнх тэнгэр ивээх ивээх болтугай” гээд хэлчихсэн юм”, энэ бол сайхан ерөөл ш дээ, Монгол хүн бүр л ингэж ерөөл өргөдөг ш дээ. Гэтэл энд л асуудал үүссэн юм шиг байна лээ. Түүнээс биш ӨМ-чуудыг би муу хүмүүс энэ тэр гэсэн яриа яриагүй.
- Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс олон байдаг. Энэ хүмүүсийг заавал хувцсаараа гэлтгүй зүрх сэтгэлээрээ нэгдсэн байгууллагыг та байгуулж болдоггүй юм уу?
- Монголчуудыг бүгдийг нь эх орон дуудаж байна. Тиймээс худал хэлэхээ болиод, газар шороогоо зарахаа болиод, монгол дээлээ, эх орно хамгаалсан монгол цэргийн хувцсаа өмсөөд түмэн олныхоо дунд гараад ир гэж “бэртэгчингүүдэд” хэлмээр байгаа юм. Биднийг заавал нэг байгууллага нэгтгэхгүй. Бид бүгдэд Монгол гэсэн сэтгэл байхад л нэгдсэн гэсэн үг. Тиймээс үнэн худал хоёрын дунд байгаа эргэлзээнээсээ салах цаг болсон байна. С.Жавхлангаас Монголоо олоод хараач л гэж хүсч байгаа юм. Үнэнтэй нөхөрлөж, худлыг цаазалъя гэж хэлье.
- Хэрэв та төрийн түшээ болбол юунаас ажлаа эхлэх вэ?
- Миний ярьж хэлж байгаа зүйл үргэлжилнэ. Сонгогдсон ч сонгогдоогүй ч өөрчлөгдөхгүй, Магадгүй сонгогдвол энэ 76-г эх орноо зардаггүй болгож мэднэ. Мөн бүгдэд нь дээл өмсгөнө. Энд Монголын тухай ярьж байгаа учраас гадаад хувцсаар хувцаслахгүй. Мөн тангаргийг Монголын төрийн гал голомтод галын хажууд үнэнээ хэлдэг болгоно. Үүний ч төлөө явна.
- Ярилцсанд баярлалаа.
2012/05/18

С.Жавхлан: Б.Төгөлдөрийн үргэлжлэл би байх болно



-Шударга ёсыг хамгаалж, газар шороогоо хамгаална гэж дуугардаг дуучин залуу нам сонгож тэр тусмаа “Ав­ли­гын загалмайлсан эцэг” гэж нэрлэгдсэн хүний..........
.............г сон­гож очсонд олон хүн гайхаж бай­гаа байх. Та яагаад энэ сон­голтыг хийх болсон юм бэ?
-Би саяхан хөдөө явж байсан юм. Газар шороогоо хамгаалаад явж байлаа. Явж байгаад гур­ван гэрээр орсон. Зам асуух гэж оч­­сон юм л даа. Эхний гэрт очиход до­тор нь баахан хүмүүс найрлаад инээл­дэж байсан. Найрлаж бай­гаа хүмүүс надад мэдээж зам зааж өгөхгүй. Тэгээд дараагийн гэрт очлоо. Тэр гэрт баахан хүн хэ­рэлдэж байсан. Хэрүүл хийж байгаа хүмүүс намайг зодно гэж айлаа. Гурав дахь гэрийнхэн мэ­дээж зам зааж өгнө гээд оч­сон чинь тэнд байсан хүмүүс бүгд уйлалдаж байсан. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэ­сэн өвөг дээдсийн сайхан үг санаанд орсон. Тэр айлын хаал­гыг татаж ороод уйлж байгаа шалт­гааныг нь сонсоход тэд га­зар шороогоо хамгаалаад уйлж байна гэсэн. Тэр хүмүүс на­дад зам зааж өгсөн. Би ч тэр гэрт үлдэхээр шийдсэн. Тэр айлд бүл нэмж газар шороогоо хам­гаа­лах хүү нь болох гэж шийд­сэн. Миний хэлээд байгаа гур­ван айлын гурав дахь нь МАХН бай­сан.
-Н.Энхбаяр даргын барив­чилгааны үйл явц, өлсгөлөн зарласан зэрэг асуудалд ямар дүгнэлт өгч байв?
-Надтай Монголын ард тү­мэн бүгд санал нэг байгаа байх. Өнөөдрийн Монгол орон за­рагдаад, үрэгдээд Мон­го­лын га­зар шороогоор тог­лож, хар­луулж байгаа шиг Ерөнхий­лөгч бай­сан, цааш­лаад иргэн хүн рүү­гээ дайрч давшилж эхэлсэн бай­на. Цэвдэг, хар сэтгэл хүн бүх­нийг идэж эхэллээ. Хүнийг шар махтай нь хатаана гэж ямар зүйл байдгийг бид сая харлаа. Нэг үе тэр хүний шийдвэрийг дагаж, хө­лийн улыг нь долоочих ша­хаж байсан нөхөрлөл хаачсан юм. Монгол хүний нинжин сэт­гэл хаачив. Хүн гэдэг ут­гаа­раа ч тэр хүн чанараараа энэ асуудалд би дүгнэлт өгч бай­на. Монголын эрх баригчид тэр хүнийг туйлдуулсан. Мон­го­лын зарагдаж, үрэгдсэн га­зар шороо шиг ойлгож тэр хү­нийг өмөөрсөн. Тийм ч уч­раас би чадаж яваа хүнийг хор­лож, хүний зовлонгоор тог­лоом хийж суугаа, эх орны минь газар шороог уйлуулж, ард түм­нийг минь өлсгөсөн хүмүү­сийн “бөгсийг нь долоож” дал­дага­наж явахгүй. Би ядарч бас дээ­рэлхүүлж, хүн чанарын хувьд нүц­гэн үнэнтэйгээ цөхөрч, ад­луулж яваа хүнийг дэмжинэ. Би хатуу үнэний талд зогсч, тийм хү­мүүстэй хамтарна. Өөрийн бо­дол өөртөө зөв гэдэг учраас өөрийнхөө энэ үзэл бодол, ит­гэл үнэмшлээр явж байна.
-Та хэзээ нэг өдөр дэмий л энэ сонголтыг хийлээ гэж ха­рамсах болов уу. МАХН-ыг сонгосондоо харамсахгүй байж чадах уу?
-Би хаана ч байсан тэнд бай­гаа худал бүхний төлөө дуу­гар­­саар байх болно. Надад эр­гэл­зээ төрдөггүй. Би зөвхөн үнэ­нийг сон­годог. Үнэн гэж мэд­сэн байж эргэлзээд явахыг хүсдэг­гүй. Миний байгаа газар болгон үнэн байх болно. Шантрах, эргэл­зэх зүйл гарахгүй байх.
-Та Н.Энхбаяр даргыг өлс­гөлөн зарлаж, цагдан хо­риг­дож байхад үед яагаад сон­голтоо хийгээд МАХН-д очоо­гүй юм бэ. Хоригдсон бол өөр сонголт хийх байсан уу. Ер нь хэзээнээс МАХН-д эл­сэх шийдвэрээ гаргав?
-Н.Энхбаяр даргыг баригдса­ны дараа надад маш олон ах­мад настан, ээжүүд ханд­сан. “С.Жавхлан миний хүү дуу­га­раач ээ. Ю.Цэдэнбал гээд том удирдагчийг харь гүрэнд аваа­чиж гэрийн хорионд хийж бай­сан. Одоо энэ хүнийг бас тэр замаар оруулах гэж байна” гээд даралт нь ихсээд уйлаад ирж бай­сан. Би Н.Энхбаяр Ерөн­хий­лөгч асныг Төв аймгийн Цагдан хорих төвд хоригдож байхад нь буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аяга халуун цай, халуун хоол дөхүүлээд өгчихөж бо­лох уу гэсэн санал хүсэлт тавь­сан. Энэ зүгээр л нинжин сэт­гэл байсан. Гэтэл таны ирүүл­сэн хүсэлттэй танилцлаа. Хү­сэлтэд дурьдсан асуудлыг хү­лээн авахаас татгалзсан бо­лохыг танд мэдэгдье гэсэн. Маш хүйтэн, зэврүүн хариулт ирүүл­сэн. Үнэхээр зэврүүн төр Монголд тогтчихсон юм бай­на. Би чадаж явааг нь дагаж яваа­гүй. Би чадуулж байгааг нь дагуулдаг чадалтай аавын хүү. Тийм­дээ ч би өдий зэрэгтэй явж байна. Шийдвэрийг маш цо­чир, саяхан гаргасан.
-Урлагийн хүмүүс тэр бол­гон улс төрд ороод бай­даг­гүй. Нэг талаараа та зоригтой алхам хийлээ. Хү­мүүс нэр дэвшихдээ би улс төрд ороод тэр зүйлийг нь тэгж өөрчилнө гэх зэргээр ам­лалт өгч ордог. Та ямар нэг амлалт өгч чадах уу. Бас эмээж байна уу?
-Хийвэл бүү ай. Айвал бүү хий гэдэг юм. Айсан мөртлөө хийгээд бай­хад хийж байгаа мөртлөө айх шаардлага надад алга. Хоёр­дугаарт улстөрч гэж тусгай ан­гилал зааг байх ёсгүй. Мон­голын нийгэм, цаг үе биднээс юу шаардаж байгааг мэдрэх ёс­той. 2.7 сая мянган хүн дот­роос хэдхэн улстөрч, эдийн за­сагчийг биш бүх хүнийг эх орон дуу­даж байна. Нэг ёсондоо эх оронч­дыг хүлээж, хүсч байна. Би эх орондоо хайртай, халуун зүрх­тэй. Би Монголын хүү. Үүнд урлаг, спорт гээд бүх хү­м­үүс хамаарна. Нарантуул дээр 15 жил гутал оёсон Ба­таа, Дэнжийн мянгын зах дээр дээл оёдог Дулмаа, нэг бай­гуул­лагын цэвэрлэгч насаараа хийсэн Туяа ер нь хэн ч байсан бидний амьдрал хамааралтай. Би эх орныхоо дуудлагыг сонс­сон. Харин та нар эх ор­ны­хоо дуудлагыг сонссон уу гэж асуумаар байна. Зангиагаа за­саад, гутлаа өмсөөд шүүх дууд­вал гараад ир гэсэн. Шүүх дууд­вал тэгээд очиж болдог юм байна. Харин эх орон дууд­вал яах юм бэ. Худлаа ярихаа бо­лиод Монголын газар шороог худалдаж идэхээ зогсоогоод над шиг эх орноо хамгаалж байсан цэрэг хувцсаа өмсөөд түмэн олныхоо дунд гараад ир гэж бэртэгчингүүдэд хэлмээр байна.
-Ганцаараа улс төрд ороод олонхийн эсрэг юу ч хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ ган­цаараа ч гэсэн зүтгээд Мон­гол Улсын хөгжилд нэг ч гэсэн том үйл бүтээж ча­­дах уу?
-Бид Монголын газар шороон дээр байгаа. Монголчууд хөг­жи­нө гэж тооцоолохдоо юуг суу­риа болгох вэ гэдгийг эх­лээд бодох ёстой. АНУ-аар суу­риа хийх үү. Үгүй. Мон­голын бүх язгуур зүйлс нь хөгж­лийн суурь байх бол­но. Бид өвөг дээдсийнхээ чиглүүл­сэн за­маар хөгжиж ирсэн уч­раас Мон­голын эрх ашиг яз­гуур ухаан, Монгол хүний өр нин­жин сэтгэл дээр тулгуурлан Мон­голын хөгжил цаашаа яв­на. Би үүнийг тунхаглана.
-Та МАХН-аас Увс аймагт нэр дэвшинэ. Ц.Нямдорж, Ч.Хү­рэлбаатар зэрэг олон жил сонгогдсон нэг ёсон­доо “дархлагдсан” улстөр­чид бай­даг аймаг.  Энэ хү­мүүс­тэй өрсөлдөнө гэдэг амар­гүй даваа биз дээ. Танд увс­чууд итгэл хүлээлгэх бо­лов уу?
-Над руу маш олон хүн ярь­сан. Чиний хэлээд байгаа бүх асуудлаар надтай санал бод­­лоо хуваалцсан. Нэг өвөө над руу яриад “Жавхлан ми­ний хүү наад МАХН гэдэг Бал даргын нам цэвэрлэгдээд, ши­нэ­хэн болоод эх орончдыг хү­лээж байгаа юм шүү” гэж зөв­лөж байсан. Би шийдвэртээ сэт­гэл хангалуун байна. Харж л байя. Үйл явдал цаашаа яаж үр­гэлжлэх вэ гэдгийг харж байж тухайн цаг үедээ хэлнэ.
-Эхчүүдэд сая төгрөг өгч ээлжит сонгуулийн суртал­чил­гааг хийсэн гэж таныг хард­даг. Цаад нарийн шалт­гаан нь энэ байсан юм уу?
-Худлаа хэлээд өгч чадахгүй байгаа мөнгийг нь өгүүлэхийн тулд хийсэн. Нөгөө талаас урьд урьдын тоглолтынхоо үеэр ч гэсэн үргэлж хүмүүст хан­­див өгдөг байсан. Энэ уламж­лал болсон асуудал. 2007 онд “Ээжийн чанасан цай” тоглолтоос хоёр, гурван хүүх­­дийн зүрхний хагалгааны мөн­гийг төлж, зүрхний хавхал­га солих мэс засалд оруулж бай­сан. Дараа нь “Түмний минь дуртай дуунууд” тоглолтын орлогоосоо хамгийн зөв зүйтэй, хү­мүүсийн оюунд нэмэр болох та­ван номыг ивээн тэтгэнэ гэж Мон­гол орон даяар уралдаан зарласан. Тэр таван ном одоо бестселлер болоод явж байна. Мартын 8-наар тоглосон “Галаа манасан бүсгүй” тоглолтын орлогоос ээжүүдэд өгсөн. Би зөв­­хөн өөрийнхөө дэвших гэж бай­гаа тойрогт мөнгө тараа­гаа­гүй. Би Монгол орон даяар тэр мөнгийг тараасан. Би Ерөн­хийлөгчийн сонгуульд дэв­шээгүй биз дээ. Тоглолт бү­рээсээ хандив өгдөг ажлаа л хийсэн. Төр өгч чадаагүй мөн­гийг Жавхлан өгье гэж ший­дээд олон хүүхэдтэй зовж, зүдэрч байгаа ээжүүдэд өг­сөн. Долдугаар сарын 1-нд хүүх­дээ алдсан ээжид өгсөн. Хүү­хэд нь эрх баригчдын бал­гаар үхээгүй бол миний өгсөн өчүү­хэн бэлгээс ч ихийг ээж­дээ өгөх байсан. Энэ миний нинжин сэтгэл. Монгол хүнээс гар­даг сэтгэл. Би энэ зүйлийг яагаад хийсэн юм бэ гэхээр ах нь дүү рүүгээ битгий буу ша­гайгаасай гэж хүссэн. Энэ ца­гаас хойш ийм муухай хар өдрийг дахиж үзэхгүй бай­гаа­сай. Бид сургамж авах ёстой. Тэр­тэй, тэргүй энэ бүхнийг хий­сэн сэтгэлдээ балагтай хү­мүүс сэтгэлээрээ яллагдаад, сэтгэлийн шоронд хэдийнэ яв­чихсан.
-Бүх аймгуудаар явж гал манаж, дээл өмсч, үсээ ур­гуулж байсан үйлдлийг тань Монголын ард түмэн янз янзаар хүлээж авсан. Нэг та­лаасаа таныг тэнэг гэж хэл­дэг. Нөгөө талаар бахар­хаж, омогшиж байсан. 76 баагийд дээл өмсгөх С.Жавх­­лан өнөөдөр яагаад хувц­­саа сольчихсон явж бай­­­на вэ. 76 баагийдаа дээл өмс­гөөд, цэрэг хувцас өмс­гөлж чадах нь уу?
-Миний өмссөн хувцас мон­гол­чуудын харийн дайсан хү­рээд ирэхэд өмсдөг бай­сан эр цэргийн хувцас. Бид ха­рийн дайсан биш дотоо­дын, Мон­голоо алдсан эрх баригч­даас эх орноо цэвэрлэх тэмцэлд дуу­дагдаж байна. Намайг эх орон минь дуудсан учраас би энэ хувцсыг өмссөн юм. Би ад­луулж, муу хэлүүлэлгүй ганц­хан алд биеэ хоо­хой­лоод явсан бол ча­дах л байсан. Тэгж муугаар хэлүүлж явс­ны үр дүн нь өнөө­дөр таньд ярилц­лага өгөөд сууж байгаа шалт­гаан болсон бо­лов уу. Ямар ч эрсд­лийг сөрж, шант­рах­гүй явах үлгэр жи­шээг харуулна гэж боддог. Үр дүнг нь өөрөө харсан. На­майг үргэлж гоочил­дог. Гудамжинд Мон­голын газар шо­­роон дээр, дээ­лээ өмсөөд зогсч бай­хад “Иш зайлуул энэ солиорчихсон юм гэнэ лээ” гэж ярьж байсан хоёр эмэг­тэйн яриа ми­ний чи­­хэнд сон­­сог­дож бай­сан. Би шантрах­гүй. 76 баагийг Төрийн дуул­­лаа ядаж зөв аялдаг бо­л­­го­­чих байх. Мөн Мон­голын төлөө гэж ярь­чи­хаад гадны хувцсаар гоёж гадны хүмүүсийн “бөгс до­лоож” амьдарч, гадны соёлыг Монголд тулгаж амьдарч ча­дах­гүй. Би хэнээс ч, юу ч гуй­гаагүй, хулгайлаагүй. Би өөрийн бодол өөртөө зөв гэж явж байгаа хүн. Асар олон зүй­лийг ухааруулж, сэнхрүүлэх сэт­гэлтэй явж байна.
-Бөхмөрөн сум руу явж га­зар нутгаа хамгаалан тэм­цэж бай­гаа иргэдтэй нэгд­сэн гэж дуулсан. Ямар үр дүн гарав?
-Ц.Нямдорж, Б.Чойжилсү­рэн нарт хүсэлт хүргэсэн. Ич­сэн хүн хүн ална гэдэг шиг юу ч хэлж чадахгүй байна. Найр наадам болохоор усны шувуу шиг хүрээд ирдэг. Зовлон зүдгүүр болоход амандаа ус балгасан юм шиг чимээгүй болдог хүмүүс. Энэ хүмүүсийн цаг дууссан. Энэ цагийг дуусгах хэрэгтэй. Тэмцлийн үр дүн гарсан. Нэг уурхайг нь лацадсан. Нөгөө хоёрыг нь хаачихсан байгаа. Хэрвээ энэ сонгуулиар эх орончид гарч чадахгүй бол тэр уурхайнууд дахиад нээгдэнэ. Би үүнд хаалт тавина. Миний нэр дэвшинэ гэсэн нь ч үүнтэй холбоотой. Би газар шороогоо хамгаална.
-“Донж” хэмээх Б.Төгөл­дөр та хоёрыг сүүлийн жи­лүү­дэд салгаж ярьж бай­сан удаагүй. Харин энэ хүн ертөнцийн мөнх бусыг үзүүл­сэн нь олон хүнд нэ­гийг бодогдуулсан болов уу. Багш нь нас барсан уч­раас Жавхлан улс төрд гарч ирэх­гүй гэж хэлдэг. Та баг­шийн­хаа талаар дурсах­гүй юу?
-Б.Төгөлдөр гэж хүн Монголд мэнд асуухгүйгээр эхэлдэг, дуусч байгаа нь мэдэгдэхгүй өндөрлөдөг нэвтрүүлгийг хийж байсан. Нийгмийн бо­лох­­гүй байгаа зүйлийг маш хурц шүүмжилдэг, өөр өнц­гөөс нийгмийг олж хардаг хүн байсан. Миний ахыг чинь хү­мүүс амьд сэрүүн байхад нь үр­гэлж этгээд, гажаар дууддаг бай­сан. Бид эх орондоо үнэн зөв дуу хоолой болсон хүмүү­сийг үргэлж тэгж хэлдэг. Олон жи­шээ байна. О.Дашбалбар, Р.Чойном гэсэн хүмүүсийн нэ­гэн адил ах маань үхсэн хойноо магтуулж байна. Би үүнд ха­рамсдаг. Бидний дундаас зөв зүй­лийн төлөө дуугарсан нэг нь явсаар байх уу, бид нэг удаа ч гэсэн урам өгөлгүйгээр явуулсаар байх уу гэдгийг залуучуудаас асуумаар байдаг. С.Жавхлан ахынхаа хэлж, хийж байсан тэр зүйлийг нь үр­гэлжлүүлээд явж байна. На­майг муулдаг. Гэхдээ амьддаа бие биенээ хайрлах юмсан гэж боддог. Б.Төгөлдөр амьдар­саар байгаа. Та нарын дунд ч амьдарна. Миний сэтгэл зүр­хэнд ч Б.Төгөлдөр гэж хү­ний орон зай үргэлж байна. Б.Тө­гөлдөрийн үргэлжлэл С.Жавхлан байх болно.
-Та улс төрд ороод урлагаа орхих  уу?
-Хүн өөрийнхөө нэрэнд олон чимэг зүүлт нэмэх гэж хүс­дэг. Дуулдаг Жавхлан, гавъяат, эгэл баатар, эх оронч, хүн сэтгэлтэй, хүн чанартай Жавхлан гэх мэтээр олон зүйлээр өөрийгөө чимэх гэж явдаг. Энэ бүхэн салан баавгай шиг гээгдэхгүй. Миний унаган авьяас, Оюутолгой, Та­вантолгой хаашаа ч алга бо­лох­гүй. Тэр Тавантолгойг урж тасдаад алга хийгээд зарж болох ч С.Жавхлангийн Оюу­толгой үргэлж амьдарч байна. Үргэлж олборлолтоо хийнэ. Би урлагаа орхихгүй.
-Бид хоёрын ярилцлагын онцлог бол Монгол Улсын хөгж­­лийн талаар ярих ёс­­той. Та Монгол Улсын хөг­жил ямар замаар явж бай­на гэж ойлгодог вэ?
-Сүүлийн 100 жилийг дүгнээд үзэх хэрэгтэй. Монголчууд хувьсгал гэж явсан. Тэр нь хоц­роод дараа нь социализм, ком­мунизм гэж явсан. 1990 оноос эхлэн ардчилал гэж яв­лаа. Гэхдээ одоо энэ бүхэн ард хоцорсон. Монголд одоо “ха­рийнч­лал” ноёлж байна. Би хувьсгал, ардчилал аль алийг нь уриалахгүй. Би зөвхөн Мон­голчлолыг уриалан дуудаж бай­на. Монголд Монголчлол хэ­рэгтэй байна. Бүх зүйлээрээ бид монголчлогдох ёстой. Дэлхийд гайхууллаа гэж ярьдаг. Гэхдээ эхлээд Монголоо засах ёстой. Хоёрдугаарт дэлхийг Мон­голд тулган хүлээлгэх хэ­­рэг­­гүй. АНУ-д сургууль төгсч ирчихээд Монголыг Аме­­рик болгоно гэж ярих юм. “Монголчлолын эрин үе” эхэлж байна монголчуудаа. Эх орон чинь та бүхнийг дуудаж бай­­на. Эх орныхоо дуудлагыг сонс гэж хэлмээр байна.
Б.Өнөртогтох
2012/05/17

С.Жавхлан: Үзэл бодол нийлж явах айл маань МАХН юм байна



УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчид ирэх долоо хоногт тодорно. Нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан.................
...... өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлэхээр хуульчилсан.
Энэ хугацаа ирэх бямба гарагаас эхэлж, долоо хоног үргэлжлэх юм байна. Тиймээс сонгуульд оролцох нам, эвслүүдийн удирдах байгууллага ирэх долоо хоногийн лхагва, пүрэв гаригт  хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах мэдээлэл байна. Тухайлбал, МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Бага чуулган, ИЗ-НН-ын Үндэснийхороо, Эх орон намын Бага чуулган энэ сарын 23-24-нд болох товтой байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа 25-нд дуусна. Гавьяат жүжигчин С.Жавхлан МАХН-д элсч байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ч, эх орныг минь ч туйлдууллаа хэмээн онцолсон юм.


Нэг хэсэг үндэсний хувцсаа өмсөхийг уриалж, өөрөө ч үргэлж дээлтэй явсаар ирсэн тэрээр өчигдөр цэргийн ногоон хувцастай хэвлэлийн хуралд ирсэн юм. “Эх орон дуудаж байна. Эх орон амгалан, төр засаг ард иргэдээ амар тайван амьдрах цаг ирэх үед би цэргийн хувцсаа тайлах болно” хэмээн үүнийгээ тайлбарлав.

Мөн эрх баригчид Н.Энхбаяр гэдэг хүнийг эх орон шигээ туйлдуулж бүр цаашлаад яллахаар улайран дайрч байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.Тэрээр МАХН-ыг сонгосон талаараа ингэж ярилаа. “Би хөдөөгүүр явж байлаа. Замдаа төөрч, замаа мэдэхээ болиход гурван айл тааралдсан. Эхний айлынх нь гадаа очлоо. Тэнд хүмүүс дуу хуур, баяр цэнгэл болж байлаа. Мэдээж би дуу хуур, цэнгээн наадамд дуртай хүн бол тэр айл руу орох байсан. Харин орохыг хүсээгүй.Дараагийн айлруу явсан. Дараагийн айлын үүдэнд очиход тэд чанга чангаар хэрэлдэж байлаа. Юу булаацалдаж, яагаад хэрэлдсэнийг нь мэдээгүй ч ийм хэрүүлтэй айл надад зөв зам зааж өгнө гэдэг эргэлзээтэй. Аягүй бол нүүрэн дундуур минь цохиж аваад хөөгөөд явуулах биз. Харин гурав дахь айлын гадаа очиход уйлж байсан. Та бүхэн яагаад уйлж байгаа юм бэ гэж асуухад тэд “Бид газар шороогоо хамгаалж, эх орноо худалдахгүйн төлөө уйлж байва” гэсэн юм. Тэгээд би энэ хаалгаар орсон. Энэ айл маань МАХН байлаа” гэв.


“МАХН-ын даргыг баривчилж, хорьж, өлсгөлөн зарласан гээд өнгөрсөн үйл явдалд маш олон үн ялангуяа настан буурлууд санаа нь их зовж, даралт нь ихэсч хямарсан. Надад ч олон хүн хандаж, тэдний өмнөөс дуу хоолойгоо хүргэхийг шаардсан.

Би тэр хүмүүсийн дуу хоолойг хүргэх, нөгөө талаар иргэн хүнийхээ хувьд Н.Энхбаяртай уулзах хүсэлтийг АТГ-т дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан. Гэвч тавдугаар сарын 3-нд надад татгалзсан хариу өгсөн. Гэхдээ яагаад татгалзсанаа тайлбарлаагүй.


Өнөөдөр Монгол эх орон минь туйлдлаа. Монголд цианит, мөнгөн ус, цөмийн хаягдал, тонн тонноор хэмжцгдэх архи хэрэгтэй юу. Эсвэл бидэнд уух ус, цэвэр тунгалаг ариун дагшин байгаль, ан амьтан хэрэгтэй юу.

Өнөөдөр бидэнд хэрэтэй бүхэн үгүй болж, хэрэггүй бүхэн бий болж байна. Энэ амьдарч байгаа цаг үеэ харахаар бид харийнжсан, гадаадчлагдсан болж хувирч. Монголыг Монголоор нь авч үлдэнэ гэдэггүй Монголыг Америк шиг болгоно гэж амладаг хүмүүс биднийг удирдаад явжбайна. Өнөөдөр энэ шийдвэрийг дуулгаж байгаадаа би тааламжтай байна. Надтай дөрөө харшуулж, үзэл бодолд нийцсэн улс төрийн хүчин, хамт байх айл маань МАХН. Уламжлалаа ч бодоод үзсэн миний аав энэ намын гишүүн байсан. Монголд шинэ цаг авчрахын тулд би энэ гэрт байгаа хүмүүстэй нийлж байна. Чадаж байгаа хүмүүсийг, худлаа инээдэг, шунал тачаалтай хүмүүсийг дэмждэг залуу би биш. Би чадуулж байгаа, үнэнээсээ ганцаардаж байгаа, хүн гэдэг эрх нь зөрчигдөж байгаа, эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж чаддаг хүмүүстэй зам нийлэх болно. МАХН эрх баригчдын биш эх орончдын нам байгаасай. Хөгшин залуу, худалдагч, цэвэрлэгч хамаагүй хэн ч бай чиний зүрхэн дотор эх орон чинь байгаа бол энэ бүл дотор нэмж орж ирээсэй гэж уриалж байна. Эх орон дуудаж байна залуус аа” хэмээн уриалсан юм.

Хэвлэлийн хурлын үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Намын батлахаа авсан уу?

-Одоохондоо МАХН гэдэг энэ айлын өрхийн тэргүүний бие муу байна. Тиймээс тэнхрэхээр нь би тэр хүний гараас намын батлахаа авна. Таны гаргасан зүрх зориг, сэтгэл бүхнийг Монголын залуучууд дэмжиж байгаа гэдгийг би дамжуулахыгхүсч байна.

-Шийдвэрээ хэзээ гаргасан бэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явдал танд ийм шийдвэр гаргахад хүргэв үү?

-Би саяхан шийдсэн.

-Удахгүй болох сонгуульд нэр дэвших үү?

-Мэдээж. Миний оронд байсан хэн ч ийм шийдвэр гаргах байх. Яагаад гэвэл намайг дэвшихгүй гэвэл айлаа, хулчийлаа гэнэ. Надад буцах газар байхгүй. Зөвхөн сонгуульд ялах ч жижигдэнэ. Миний өмнө маш том зорилго бий. Монголд улс төрч гэж цээжээ дэлддэг хүн биш жинхэнэ эх орончид хэрэгтэй.


Ярилцсан Б.Нямсүрэн




Кёокшюүзан Батбаяр: Манай эхнэр бид хоёр ч одоо Монголдоо л од юм даа


Арлын Японд эх орныхоо нэрийг дуурсгаж, Сумогийн ертөнцөд олон амжилтыг тогтоон “Мэхний их дэлгүүр” гэх нэрийг авсан Кёокшюүзан .............Д.Батбаяр зодог тайлсанаасаа хойш өөрийн амьдралд эрс шинэчлэл хийж, улстөрд эргэлт буцалтгүй орсон. Монголд ирсэн даруйдаа эхнэр хүүхдээ “сольж” багагүй шүүмжлэлд өртөөд байсан тэрээр үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Түүний эхнэр МУГЖ Т.Баясгалан ч мөн л адил алхах гишгэх бүртээ олны “овоо хараанд” өртдөг нэгэн. Ард түмэнд хийсэн бүтээснээрээ танигдаж, хүндлэгдсэн эл гэрбүлийн хувьд эгэл жирийн иргэдийн дунд ороод сугадалцан алхах боломж бараг гардаггүй. Энэ талаар Кёокшюүзан Батбаяр ярихдаа “Манай эхнэр бид хоёр чинь Монголдоо л од юм даа. Гадуур дотуур гарахаар хүн, амьтан хараад, дагаад бага зэрэг хэцүү л байдаг юм. Гэхдээ яах вэ би Японд ч гэсэн үргэлж л олны хараанд байдаг байсан. Тийм болохоор бараг дасчихаж. Бас хэн ч эргэж харахгүй, тоохгүй бол сонин шүү дээ. Гэвч бас хааяа нэг хэний ч анхаарлыг татахгүйгээр гадуур дотуур зугаалахыг хүсдэг шүү” хэмээн хуучилсан юм.
Н.Хувьзаяа secret

Г.Баасан: ”Н.Энхбаярын гай гарч байна”


”Н.Энхбаяр Монголын газар шороонд хэт шунагаар хандсан”
Ахмадуудын  чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн тухайд энэ сонгуулиар 20 хувийн квот­тойгоор оролцоно. Өм­нөх сонгуулиар бие дааж  дэв­­шиж байсан. Энэ удаа ч мөн аль нэг нам гэхгүйгээр үзээд алдах гэж байгаа юм аа даа?
-Би намын гишүүн биш. Нам гэ­дэг нь  цөөхөн хэдэн бүлэг хү­мүүсийн ашиг сонирхлын  нэг­дэл байдаг. Төрийн эрх ашиг, Монгол Улсын нийтийн эрх ашгийг намын бүлгийн эрх ашиг­тай ерөөсөө хольж болох­гүй. Гэтэл өнөөдөр манайд на­мын бодлого төрийнхөөс илүү үйл­чилж байна. Тэр утгаараа би намын гишүүн байхыг хүлээн зөв­шөөрдөггүй. Энэ сонгуульд би Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшинэ.
-Бие дааж нэр дэвшиж бай­гаа хүмүүсийн хувьд сан­хүү­гийн асуудал их эрсдэл да­гуул­даг. Ер нь өнгөрсөн дөр­­вөн жил намуудын сан­­хүү ч нэлээд зу­­заарсан. МАХН зэрэг на­муу­дад сүү­лийн үед хүмүүс ол­ноор элсч нэр дэвших бол­сон. Танд МАХН-д элсээд нэр дэв­ши­хийг, албан тушаал дээр сууя гэ­сэн тэр хүмүүстэй адил бо­дол байсангүй юу?
-Мөнгөөр луйвардаж санал авч байгаа хү­мүүсийн санаархал нь бага, сонгогчдын тоо хавьгүй их учраас би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Сонгуульд үзнэ ээ гэдэг нь ерөөсөө л мөнгөний хэмжээ байдаг. Аливаа зүй­лийг зоосны нүхээр харж болохгүй. Зоос­ны нүхнээс гадна  том эрх ашиг, хү­сэл зориг, тулгамдсан асуудал гэж бай­н­а. Тиймээс ирэх сонгууль  намын биш улс эх орны эрх ашгийн төлөө яв­на гэж оролцоно. Мэдээж на­дад мөнгө хэрэгтэй. Ямар ч мөнгөгүй сон­гууль хийж чадахгүй нь ойлгомжтой. Хэ­дэн зурагт хуудас хийж тавихаас эх­лүүлээд л сонгуульд их мөнгө орно. Гэх­дээ намайг дэмжиж байгаа олон хүн бий. Тэр дунд мөнгөтэй ч хүмүүс байна. Мөн­гөгүй нь ч байна. Ямар ч байсан ирэх  сонгуульд хамаг хүчээ шавхаж орох бо­долтой сууж байна.
-Яг одоогийн нөхцөлд та бол улс тө­рийг ажиглагч.Сонгуулийн өмнөх на­муудыг төлөв байдалд ямар дүгнэлт өгч байна?
-Намууд маш явцуу хүрээнд сэтгэж 20 гаруй жил явлаа. 1990 оноос өмнө манай улс ганцхан намтай байсан. Түүнээс хойш хориод намтай боллоо. Нийгэм нийтийн төлөө бодлого явуулж байсан удаа байх­гүй. Төрийн эрхэнд байх гэсэн оролд­ло­го, хөрөнгө мөнгө хайсан, баяжиж хөл­жи­хөө бодсон бодлого явуулж өнөөдрийг хүр­сэн учраас намууд задралд орж байна. Тухайлбал, 90 нас хүрч байгаа Ардын нам, МАХН хоёр бригад болчихлоо. Ард­чилсан нам ч мөн дотроо фракцын зөр­чилтэй. Намуудад хүчтэй байх боломж ал­га. Гудамжинд таарсан таван хүний дө­рөв нь аль ч намд итгэхгүй гэж хэлдэг бол­сон нь үүнийг нотлох хамгийн том ба­римт. Түүнчлэн Н.Энхбаяр гэ­­д­эг Монгол төрийн хамгийн өн­­дөр албыг хашиж байсан хүн өнөөдөр шоронгийн хаал­га татах хэмжээнд хүр­чихсэн байна. Үүнийг байх ёстой процесс гэж үз­сэн. Ардчилсан ний­гэмд хуулийн өмнө хэн ч гэсэн тэгш эрх­тэй байх ёстой. Сайд дарга, ал­дар хүндтэй бай­­сан эсэх нь хамаагүй. Н.Энх­­баярын ба­­ривчилгааг со­­нин сод­ноор хү­лээж авч гай­хаад байх явдал ми­ний хувьд байхгүй. Учир нь на­­майг ч гэсэн 30,40-өөрөө ирээд дамжлаад л аваад яв­даг. Уйлсны маань төлөө, ми­­ний хүүхдийг орилуулж бар­­хи­­руулж байгаад аваад явж ч бай­сан удаа бий. Би том даргын албан ту­шаал ха­­шиж яваагүй ч гэсэн ир­гэн хү­нийхээ хувьд өөрийн гэ­сэн зорилт та­виад түү­нийхээ төлөө төр зас­гаас шаардаж, жаг­саал хий­­хэд маань төр эсэр­гүү­цэл илэрхийлж бай­сан. Түүн­тэй адилхан Н.Энх­баярыг мөн адил хэ­рэг хийснийх нь төлөө хуу­­лийн байгууллага дууд­­­сан. Дуудсаных нь дагуу очоод ямар нэ­­гэн тайлбар мэдээл­лээ хий­­­гээд явсан бол түү­нийг заа­­в­ал барьж хорих шаард­ла­­­гагүй байсан байх. Гэтэл дуу­­даад байхад очдоггүй. Оч­сон хэр нь гарын үсэг зурахгүй байгаа нь хуу­лийг хүндэлдэггүй. Хуулийн дээр би бай­на гэж өөрийгөө овойлгож, товойл­гож байгаа­гийн шинж. Уг нь нэг ч гэсэн мон­гол эр хүн гэдэг утгаар нь би хүндэлж бай­на.
-Тийм ээ, таныг олон удаа байцааг­даж байсныг нийгэм тэр чигээрээ мэд­нэ. Харин тэр үед Н.Энхбаярыг  хал­дашгүй эрхээрээ далайлгаж,  олон түм­нээс ичих ч үгүй салаавч  гаргаж бай­сан нөхдүүд шиг хамгаалалт бай­сан уу?
-Халдашгүй дархан эрх гэдэг бол ний­тийн эрх ашгийн төлөө Монгол Улсын тө­лөө үйл ажиллагаа явуулж байхад нь хал­даж болохгүй л гэсэн үг. Халдашгүй эрх гэдэг бол гэмт хэрэгт сэжиглэгдээд, тоот бүрдчихсэн хүнийг хамгаалах гэсэн үг биш. Хамтрагчдын шугамаар очсон байна уу гэхээс Монголын цагдаа “энд УИХ-ын гишүүн байна” гээд яваад өгч болохгүй.
-МАН, МАХН эргээд нэгдэх нэг том гүүрч нь Н.Энхбаярын баривчилгаа гэх яриа гадуур чих дэлсэх боллоо. Хэ­рэв нэгдчихвэл гэдэг үгний ард танд ямар хариулт байна вэ?
-Эргээд нийлэх ч бай. Эсвэл 10 бутарсан байлаа ч гэсэн Монголд цул хүчин байж  нийгмийг авч явах чадал бяр нь аль эрт  дууссан. Намынх нь өөрийнх нь ерөнхий рам, машиныг удирдаж байгаа  механизм нь өөрөө цул хүч байна гэвэл худлаа. Үргэлж муу аргаар бүрдсээр ирсэн байсан учраас маш хэврэг. Хэдтэй нийлээд ч хэврэг хэвээрээ. Долдугаар сарын 1-нд таван хүний амиар тоглочихоод эргээд огт хайрлаагүй. Харин ч эсрэгээр нь том цагаан байшин бариад суучихсан.  Шат­сан зулын гол боллоо гэдэгтэй адил зүйл болсон шүү дээ. Түүнчлэн Н.Энхбаяр шо­ронд орсныхоо дараа “Монголд хүний эрх байх­гүй юм байна” гэж ярьж байна. Гэтэл өөрөө Төрийн өндөрлөгт байхдаа үүнээс аймаар аргаар хүний эрх зөрчиж байсан. Жирийн иргэн  хүн биш. Ерөнхийлөгч  л хүн байдаг юм уу. Тэгэхээр хүний эрх зөрчигдөж байгаа байдал  бий болсныг, байгааг нь олж харахыг хүсдэггүй байсан хүн нь Н.Энхбаяр дарга өөрөө байхгүй юу. Тийм ч учраас Ч.Улаан, О.Чу­луун­бат, Д.Тэрбишдагва, О.Цолмон нар ийм зүйлийг анх удаа үзэж байгаа мэт цо­чир­долд орж, мэдээлэл хийж байна. Гэ­тэл ард түмэн нь үүнээс аймаар эрхээ зөрчүүлж амьдарч  байгаа шүү дээ. Харин ч маш ихээр хэлмэгдэж байсан жирийн иргэд Н.Энхбаяр болоод О.Чулуунбат нарын хүмүүсийг хараад дургүй нь хүрч байгаа. Би мэдэж байна.
-Н.Энхбаяр хуурай өлсгөлөн  зарла­сан нь Монголын нийгмийн шударга ёс­ны төлөө хийж буй үйлдэл гэж та үзэж байна уу. Чухам юуны төлөө юм бол оо?
-Хэрэг хийчихээд мултарч үлдэхийн тулд хийж буй эцсийн арга хэмжээгээ авч байна гэж харж байгаа. Яагаад гэхээр тухайн үед түүнийг Төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж байхад одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанкны захирал байсан. Сангийн сайд нь Ч.Улаан байсан. Тэгэхээр тэд Мон­голыг сүйрүүлэхэд, газрын баялгаа ямар ч хяналтгүй зарахад гар бие орол­цож байсан нэг баг байна л гэж би харж байна. Н.Энхбаярын амнаас нэг л үг га­ра­хад баг нь задарчих гээд байгаа учраас амь тавин өөрийгөө хамгаалахаас өөр ямар ч аргагүй. Түүнээс бидний төлөө өлс­гөлөн зарлах эр зориг Н.Энхбаяр гэ­дэг хүнд байхгүй л дээ.  Байсан бол Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байх­даа үнэн ярьж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөд  монголчуудтай нэг баг болоод ажиллаж байх ёстой шүү дээ.
-Төрийн гурван өндөрлөгийн нэг байх­даа хийх нь яасан юм бэ гэ­дэг асуулт Н.Энхбаярыг үргэлж дагалд­даг. Гэвч хүн алдаж ухаарч болно. Ал­­даа оноогоо засах нь чухал гэдэг нэ­­рээр халхалдаг. Гэхдээ магадгүй түүнд заавал засах ёстой алдаа байгаа юм болов уу?
-Н.Энхбаяр эрх мэдэлтэй байхдаа асуу­­­далд алдаатай хандаж байсан бол Тө­­рийн өндөрлөгөөс буумагцаа нийгэмд тус­тай зүйл хийх байсан болохоос өөрөө тус­даа гарч нам  болж тоглон улс төр рүү зүт­гэх шаард­лагагүй байсан. 2009 онд Н.Энх­баярыг Ерөнхийлөгчөөс буусны дараа “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэрэв дахиж улс төрийн өндөрлөг рүү мацах юм бол шоронгийн хаалга татна. Харин чимээгүйхэн амьдрах юм бол Мон­голын ард түмэн уучлах чадвартай шүү” гэдгийг би хэлж байсан. Энэ үгийг яагаад  хэлэх болсон бэ гэхээр Н.Энхбаяр шат ахих тусмаа заль гаргадаг. Маш их заль­тай, бусдын хийснийг өөрөө хийсэн болгож авдаг  маш эвгүй хүн шүү дээ.
-Тухайлбал, бусдын хийсэн юуг өөрийн болгож авсан юм бол. Та ямар баримттай ингэж хэлж байна?
-Хүмүүсийн бичсэн зохиолыг үргэлж л өөрийнхөө нэрээр гаргадаг. Төр барьж байгаа хүн аль завандаа ч тийм олон  зохиол бичих билээ дээ.  Гэтэл Н.Энх­баярын автортай номууд боть бо­тио­роо л гараад байдаг. Ерөнхийлөгч гэ­дэг нэрийнхээ доор бусдын хийсэн бү­тээлийг авдаг л байсан. Өнөөдөр Оюу­­толгойн тухай яриад л байна. 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиг­лал­тын дөрвөн лицензээр Н.Энх­баяр л Фрийдландад Оюутолгойг өгсөн биз дээ.  Тэр үед би муу мэдээлэлтэй юм уу, та тийм сайн Ерөнхийлөгч юм уу гээд Н.Энх­баярыг Ерөнхийлөгч байхад нь халз мэт­гэлцээнд урьж ч байсан. Тэр ирээгүй. Намай дуудсан тэр үед өөрөө уха­а­раад ирэх нь яасан юм бэ. Н.Энх­баярт ухааруулахсан гэж олон төр­лөөр ша­­хаж байсан хүнийхээ хувьд түү­ний хийж буй үйлдлүүдийг жүжиг гэж шууд­хан хэлмээр байна.
-Гадаадаас өмгөөлөгч урьж авчир­сан. Хуульчдын фирм авчирсан зэ­рэг нь ихэнх массын  эгдүүцлийг хүр­­­гэж байх шиг. Монгол төрийн хуу­­лийг ну­лимж байна гэж үзэх хүн ч олон бай­на.  Харин таны тухайд?
-Н.Энхбаяр Төрийн өндөрлөгт суухдаа тийм л ард түмний хайртай хүү байж чадсан юм бол  яагаад эх орондоо итгэх итгэлгүй болчихсон юм бэ. Энэ эх оронд Н.Энхбаярыг өмгөөлж хамгаалах хуульч олдохгүй байна гэж үү. Монгол Ул­сад Н.Энхбаярын эсрэг хууль байна гэж хэзээ ч байхгүй. Хоёрдугаарт  га­даадаас тэр том хуульчийг авчирахад асар их хэмжээний мөнгө  орж байгаа нь тодорхой. Тэр их мөнгө хаанаас га­раад байна аа. Үүний ард юу ханхалж бай­на гэхээр Монгол Улсын лицензийн 4.1-ийг гадаадын 100 хувь хөрөнгө оруу­лалтаар 60-100 жилийн хугацаатай өг­чих­сөн. Лиценз олгогдоод аравхан жил болж байна. Нийт лицензийн хэдэн хувь нь ашиглагдаж байгааг тооцоолж мэ­дэхгүй байгаа ч арваадхан  жилийн до­тор монголын энд тэндгүй нүхэллээ. Тэгэ­хээр Н.Энхбаярыг Монгол Улсын газрын хэвлийг гадаадын мафуудад зарсан муу муухай гэмт хэргээ нуухын тулд гадаадаас хуульч авчирсан гэж бодож байна. Гэхдээ бид алийн болгон гадаадын өмнө мөргөж сөхөрч явах юм бэ. Энэ нь Монгол Улсыг үндсээр нь үгүйсгэж байгаа балмад үйлдэл. Харийн бодлого асар их үйлчилж, шударга бус нүдэнд харагдаж чихэнд шууд сонсогддог болчихсон цагт амьдрал мэдэхгүй хү­мүүс амиа бодсон атгага санаагаар явж бо­лохгүй. Жижиг хэмжээний гэмт хэрэг бай­сан ч  хариуцлага хүлээдэг байх ёстой шүү дээ.
-Жижигхэн ч гэсэн гэмт хэрэг хий­сэн. Н.Энхбаярыг том гэмт хэрэгтэн гэж харахаасаа илүү таны насны ах­ма­дууд өмөөрөөд сууж байна. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Бид эзэн Чингисийн үр сад. Өөрөөр хэлбэл, бид хүнийг шүтсээр ирсэн. Сайн төртэй байя гэвэл хуулийг, муу төртэй байхыг хүсвэл удирдагчийг шүт гэсэн үг байдаг. Бид өнөөдөр хуулийг шүтэж сай­хан амьдрах цаг ирсэн. Аль нэгэн Дорж, Дулмааг шүтдэг бус нийгэм рүү ороод 22 жил болчихлоо. Түүнээс биш тэр энэ дарга минь гэдэг социолизмын үеийн шү­тээнээсээ салаагүй, бие сэтгэлээсээ ан­гижраагүй байна. Тэгэхээр  аав ээжий­гээ хайр­лаагүй байж Н.Энхбаярыг шүтдэг гаж тогтолцоо, шуудхан хэлэхэд тийм өвчтэй хүмүүс асуудалд ингэж хандаж байгаа байх. Ажиглаад байхад  асуудалд нухацтай ханддаг хүмүүс Н.Энхбаярыг өрөвдөөд байгаа юм алга. Монголын төрийг барьж байсан юм шүү хөөрхий минь гээд халаглаад байх юм. Бид тэр хүнд итгэл үзүүлж төрөө бариуллаа. Бу­цаад хайр даахгүй гэмт хэрэг хийлээ. Иймд харин ч эсрэгээрээ хариуцлага тоо­­цох ёстой биз дээ. Монголын газар шо­роог зарж өөрөө сайн баяжаарай гэж  төрийн өндөрлөгт суулгаагүй юм шүү дээ. Монголын ахмадууд бид “Н.Энх­баяруудаас салах уу, Эх орноо алдах уу” гэж тэмцэж байсан. Өөрийнхөө шунаг сэтгэлээс бол өөрийгөө доллараар боож алж байгаа зургийг тавьж байсан удаа ч бий.  Бидний тавьж байсан анонс үнэн болж хувираад байна. Өөрөөр хэлбэл, Монголын газар шороог доллараар сольсных нь гай гарч байна.
-Ер нь бол доллартоо боогдож үхэж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Бидэнд амьдрал, аз жаргал хайрласан байсан бол би ч гэсэн гараад өмөөрөхөд бэлэн байна.
-Та бол юунаас ч айхгүй ярьсаар тэмц­сээр Монголын ард түмний та­нил болсон. Гэхдээ таны үг нэг их ураг­шаа явахгүй юм. Зарим нэг нь бол бүр Г.Баасан болих болоогүй юм байх­даа ч гэх нь дуулдах юм. Та ер нь хэзээ чимээгүй болох хүн бэ. УИХ-д орчихоод амаа үдүүлсэн юм шиг бол­чихдог тал зарим нөхдөд ажиглагдаж байдаг. Та арай тэдний нэг юм биш биз?
-1990 оноос ардчилсан хувьсгалыг анх­наас нь дэмжиж явахдаа хүний эрх шударга ёсыг ярьж зорьж байсан хувьс­га­лын­хаа үр дүнг хойч үедээ  үлдээх гэж ирэх сонгуульд дахин үзэх гэж байна. Миний хувьд нэр дэвшээд хэрэв ялалт байгуулах юм бол З.Алтай шиг “би ирлээ” гэж сонгуульд гарчихаад “би ган­цаардлаа” гээд зогсох ч үгүй. Энэ бол шившиг. Олны төлөө биеэ зориулсан хүнд ганцаардана гэсэн ойлголт бай­даг­гүй. Учир нь түүний ард нийтийн эрх ашиг явж байдаг юм. Би  хэзээ ч ганцаардаж нам руу орох талаар  бодож үзэж байгаагүй. Үр хүүхэд ач зээ нараа  харанхуй нийгэмд үлдээхийг хүсэхгүй байна. Тиймээс миний хувьд чимээгүй болох  ямар ч боломж байхгүй. Монгол Улс уужим асуудал их, Г.Баасан завгүй гэх зарчмаар ажиллана.
-Шударга ёсны тухай ярихгүй хүн байх­гүй болчихжээ. Сүүлдээ шударга ёс гэдэг үгний маань утга алдагдахад ч хүрэх магадлалтай. Шударга ёсны цаа­на шуналаа нууж байгаа хүмүүс ч бай­на. Таныхаар шударга ёс гэж юу юм. Та бас арай шуналаа нуугсдын нэг юм биш  биз дээ?
-2000 онд  АН-аас нэр дэвшихдээ нийг­мийн хэрэгцээ шударга ёс гэж дэвшүүлж бай­лаа. 12 жилийн өмнө минийх шиг уриа­тай сонгуульд орж байсан хүн байхгүй. На­майг миний найз нөхөд тойрон хү­рээлэгчид шударга Г.Баасан гэж нэр­лэ­дэг. Тэр нэрэндээ би их хайртай. Шу­дарга ёсны ард шунал нуугдаж байгаа нь үнэн. Нэг үе ардчилал гэдэг үгний ард нуугд­даг үе байсан. Байгаагаараа байхыг шударга ёс гэдэг. Байхгүй мөртлөө бай­гаа мэт  ярих нь шударга бус. Түүнээс Н.Энхбаяр шиг болсон явдлыг байгаагаар нь хэлэхгүйгээр нуун дарагдуулчихаад түүнийгээ шударга ёс, ард түмний төлөө явж байна гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн шунал байхгүй. Би шулам биш хүн баймаар байна. Өлсөхгүй, мөр нүцгэн явахгүй, өвдөхгүй л байвал бол оо.
Б.Даваа
Зохиогчийн эрх: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин

Ц.Төмөрбаатар: Миний аав үнэхээрийн хосгүй гайхамшигтай авъяастан хүн


Цагааны Цэгмид гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин  Ц.Төмөрбаатартай хөөрөлдсөнөө толилуулж байна.

-Сайн хүний үр. Сүүт гүүний унага гэсэн үг байдаг л даа. Та аавынхаа юуг шүтэн биширдэг вэ?
- Би аавыгаа амьдралд сайн мэддэггүй юм шүү дээ.  Багадаа долоон настай байхдаа аавыгаа  алдсан. Долоон настайгаасаа хойш дандаа  ээжтэйгээ байсан гэсэн үг.  Аавынхаа тоглосон кино, найз нөхдийнх нь яриа, шавь нарынх нь  дурсамж, урлагийн түүхэнд бичигдсэн бүхнийг уншаад, бүтээсэн кино, жүжгийг нь   үзээд байхад үнэхээрийн хосгүй  гайхамшигтай  хүн байждээ л гэж ойлгодог. Ааваараа бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй намайг эзэмддэг.    Байгалаас заяагдсан авъяастай,  өөрийн гэсэн ажил мэргэжлийнхээ төлөө өөртөө байгаа  бүхий л  хөлс хүчээ   сэтгэл санаагаа зориулсан тийм хүн гэж ойлгогддог.  Аавынхаа мэргэжлийг уламжилж авсанаас хойш урлаг гэдгийг ойлгодог болсон цагаас эхлээд аавынхаа тоглосон кино, алтан сан хөмрөгөөс харж байхад  жүжгийн тоглосон ролиудыг хараад байхад үнэхээр миний аав шиг агуу авъяастай жүжигчин байхгүй юм билээ гэж ойлгогддог. Байгалаасаа авъяастай олон сайхан жүжигчид байдаг.  Ардын жүжигчин  Ичинхорлоо, Цогцолмаа  гуай ч юм уу,   Дамдинбазар гуай,  шороотын Цэвээн гуай ч байдаг юм уу. Тэр үеийн алтан үеийнхний  сайхан жүжигчид Цогт тайж кинонд тоглосон. Тэдний тоглолтыг үзээд үнэхээр  хэдэн үеэрээ ч үзээд бахархана.   Гайхамшигтай  гэж тийм л  жүжигчдийг хэлэх байх. Аавынхаа киноны дүрүүдэд тоглож байхад нь хамт байсан хүмүүсээс нь сонсоод байхад  аав маань нэг дүрийг  бүтээлээ  гэхэд дөрвөн  өөр дүрээр тоглосныг сонгож авахад хэцүү байдаг гэсэн.
Дөрвөн ижилхэн  дүр бүтээнэ гэж үгүй. Дөрвөн янзын дүрийн   алийг нь авахаа мэдэхээ байтал нь найруулагчдыг бодолд оруулда байсан гэсэн. Бараг нүдээ аньж байгаад л үүнийг нь авъя гэхэд л  тэр нь сонгодог дүр байх жишээтэй.   Ийм л гайхамшигтай авъяастай хүн. Миний аав үнэхээр монголын урлагт гайхамшигтай олон сайхан дүрээрээ монголын ард түмний сэтгэл зүрхэнд  мөнхөрч үлдсэн. Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн хүн гэж боддог.
- Аавыгаа дагаад та нар  урлагт  орчихов уу.  Бүтээлийг нь  хараад зориглов  уу.  Эсвэл та нарт өвлөгдөөд  яс маханд чинь шингэчихсэн  урлагийн ген байна уу?
- Үнэхээр тэр авъяастай гайхамшигтай хүний цус миний судсаар бас дүүгийн минь   судсаа гүйж байгаагаас хойш ген залгаж орж ирэлгүй яахав дээ. Аавын нөмөр нөөлөг нэр төр тусалгүй л яахав.  Нөлөөлж байгаа нь зайлшгүй зүйл. Цагааны Цэгмэдийн хүү тийм учраас гайхамшигтай авъяастай жүжигчин байж магадгүй гэсний үндсэн дээрээс олон сайхан шавь нар нь найз нар нь намайг анх урлагт хөл тавиулахад нөлөөлсөн, тусалсан.  Аавынхаа тэр их авъяасыг гүйцэж чадахгүй ч байлаа гэсэн аавынхаа нэр төрийг өндөрт өргөхийн тулд гайхамшигтай авъяасыг нь газарт унагачихгүйн тулд хүүгийн хувьд  чадлаараа зүтгэж л яваа.  Өөрийнхөө бүтээсэн дүрүүдээр ард түмнийхээ  дунд яригдаж , энд явж байна тэр явж байна гээд тэр кино чинь тийм болж гэж ярихаар би бас өөрөөрөө бахархаж л байдаг.  Тийм ч учраас өнөөдөр аавынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа . Миний дүү ч гэсэн эгч ч гэсэн  ялгаагүй аавынхаа нэрийг өргөж яваа мах цусных нь тасархайнууд юм даа.  Миний эгч төгөлдөр хуурийн концерт мастер Ц.Уртнасан гэдэг  нэн сайхан авъяастай багш  байдаг. Бас нэг дүү маань балетын бүжигчин.  Энэ  их авъяастай хүний генүүд  гэж би бодож явдаг.
-  Таны аав их бурханлаг ухаантай хүн шүү дээ.  Түүнийгээ урлагийн тайзанд мөнхжүүлж чадсан хүн.   Хүмүүсийг хэд хичнээн   дээд сургууль төгссөнөөр  нь үнэлэх биш   монголын агуу их авъяас,  бурханлаг ухаан нь өөрийнх нь генд нь байдаг гэдгийг би Цогт тайж киноноос харсан. Тэгэхлээр аавыг чинь хаан  төрийн  ухаантан хүн юм байна гэж  ойлгосон  үзэгчид олон байгаа байх аа.  Тийм ухааныг үлдээхэд  дүрдээ тусгаж авахад  танаас хэр их хичээл зүтгэл гардаг бол?
- Их л хичээдэг.  Ялангуяа би өөрөө их үндсэрхэг хүн. Би өөрийгөө хуучныхаар бол эрх чөлөөг хүсэж байсан хүн гэж боддог. Эрх чөлөөтэй  байж, хэний ч эрхшээлд байхгүйгээр бодож санасан бүхнээ уран бүтээлээрээ илэрхийлж явах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан. Социализмын үед эрх чөлөөг хүсдэг байсан хүмүүс ихээхэн  бурууддаг  цаг үе юм. Заавал засаг захиргаатай, заавал нэг албадмал дандаа дарамтанд байлгах гээд болохгүй бол цалингий нь хасчихна. Арга хэмжээ авна. Шийтгэл зэмлэл хүлээлгэнэ.  Тийм л  систем үйлчилж байсан. Би бодохдоо тэр үед ажлаа сайн гүйцэтгэж байгаа л бол сайн хүн. Өөрийн гэсэн  үзэл бодлоо илэрхийлэх нь  доголдолтой хүн.   Намны  үзэл санаанд  таарч тохирохгүй хүн учраас  түүнийг хавчих шахах бүр болохгүй бол  зохиомол  хэрэг бүрдүүлж өгөөд  хэлмэгдүүлдэг  байж л дээ.  Чөлөөтэй сэтгэж чөлөөтэй сэтгэж байж л аав шигээ тийм дүрийг бүтээж чадна.  Хэн нэгэн дарга, аль нэгэн даргын санаанд тааруулж  сайн дүр бүтээнэ гэж байхгүй.
- Таны тоглосон дүр дотроос хайрлаж явдаг дүр тань юу вэ?
- Нилээн олон дүр бий. Ерөнхийдөө эх хүн олон хүүхэд төрүүлчихээд  энэндээ их хайртай  түүндээ  бага хайртай гэж хэлдэггүй. Түүнтэй адилхан миний  хөлс дуслаж , авъяас чадлаараа  бүтээсэн  дүр болгон  миний хүүхдүүд мэт том байна уу жижиг байна уу хамаагүй бүгдэд нь хайртай.
- Хэцүү дүр байна уу. Аргаа барж байж бүтээсэн  гэх үү дээ. Хамгийн их хөлс дуслуулсан?
Хөлсөө дуслуулж байж ажилласан бүтээсэн дүр олон бий.  “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны  Жамуха дүр  байна.   “Амьдралын нахиа “ гээд их олон дүр бий.  “Талийгаач “ гээд киноны галзуу хүний дүр байдаг.  Галзуу хүмүүс ямар сэтгэхүйтэй байдаг талаар судалсан.  Тэр хүн та яагаад архи уугаад байдаг юм бэ? Энэ нийгэм чинь надад таалагдахгүй байна. Би эрүүл явж байхад энэ гадуур явж байгаа хүмүүс надад ерөөсөө таалагдахгүй байна. Өнөөдөр энэ хүмүүсийн зан араншин өөрчлөгдчихөж,  яагаад энэ хүмүүс ийм муухай зантай амиа хичээсэн байдаг болсон юм бэ? Тийм болохоор надад эрүүл байхад  хэцүүхэн  байна. Согтоож л байвал уугаад согтож л байвал их сайхан байна. Энэ бол  эрх чөлөөг  жинхэнэ эдэлж байна”  гэдэг үг энэ жүжгэнд гардаг.  Маш хэцүү дүр.
-Хэцүү  дүр гэснээс бидний амьдрал өөрөө хэцүү дүр болоод байна л даа. Та санаа зовдог уу?
-Та их онож асуулаа. Ардын хувьсгалын партизан өчнөөн олон олон медалтай хүн автобусны буудал дээр зүрх нь хаагдаад үхчихсэн ч байдаг юм уу түүнийг хараад тоож байгаа хүн байдаг ч юм уу. Өнөөдөр лав байхгүй байгаа .  Хажуугаар нь энэ муу согтуу өвгөн  тасраад уначиж гээд л яваад өнгөрнө. Гэтэл тэр хүний биеийг үзээд түргэн тусламж дуудах шаардлагатай юм уу гэж бодохийн оронд  өөр архичин л гэж бодоод байна. Хүний мөс чанар муудсан нь бидэнд эргэж ямар их гай зовлон чирч байгааг харахлаар хэцүү л санагддаг даа.
-Аавын тань авъяас, урлагийн тайз хоёр  таныг хүмүүжүүлсэн гэсэн  үг үү?
-Тэгэлгүй яахав . Хийсэн уран бүтээлээсээ алдаа оноогоо харж цааш цаашдынхаа уран бүтээлд ашиглана.  Би хичнээн сайн байгаад нэртэй төртэй яваад тэр явж байна. Энэ явж байна гэхэд сайхан санагдана. Гэтэл хэн нэгэн  тааруухнаа   согтуу эсвэл муухай хувцастай гээд   хүн амьтан зодож танхайрч байвал болохгүй шүү дээ. Миний ажилтай бодол санаатай  зөрөлдөөд байна. Нэг уран бүтээлээс  амьдралдаа хэрэглэх хэрэгжүүлэх  ухаарах юмыг олж авч амьдарч байдаг. Эх орныхоо төлөө, тусгаар тогтнолын төлөө ард түмнийхээ сайн сайхны төлөө ,улс орныхоо хөгжлийн төлөө явахаас ч өөр арга байхгүй.  Тийм  хүмүүжлийг ааваасаа  гадна надад урлагийн тайз олгосон.
-Төрийн соёрхолт хайрласан түүнээс нь татгалзсан. Энэ асуудал юу болсон бэ?
Ардчиллыг би хувь хүн хэмжээгээрээ бие сэтгэхүйгээрээ дэмжиж явдаг.
- Би 24-хөн  настай байхдаа төрийн шагналыг авсан. Тухайн үед 24 настай төрийн шагнал авсан хүн нэг ч байгаагүй. Хамгийн залуугаараа  авсан нь  уран нугараач  ардын  жүжигчин Норовсамбуу гуай төрийн шагнал авч байсан. Драмын театрт 24 настайдаа төрийн шагнал авсан хүн нэг ч байхгүй. Нөхцөл байдал юунаас үүдсэн бэ  гэхээр 24 -хөн настайдаа төрийн шагнал авангуут атаархал хорсол янз бүрийн юм ил гарч ирдэг юм байна. Миний нуруун дээр дааж давшгүй том ачаа бий болсон. Чи юу хийсэн гэж төрийн шагнал авсан юм  бэ. Яасан гэж авсан юм гэнэ. Би залуу хүн юм чинь сахилагагүйтнэ шүү дээ.  Төрийн шагнал авсан хүн ингэж сахилагагүйтдэг юм уу авч хая. Буруу хүнд нь өгчихсөн байна гэдэг ч юм уу. Есөн шидийн дааж давшгүй хар цагаан хэл ам,  хов жив, атаа чөтөө дагалдаж өнөөдөр ч гэсэн үлдэгдлүүд нь намайг дагалдсаар л  явж  байгаа.
Залуу хүн учраас би тэрийг л аваад хаячихвал нэг л хөнгөрөх юм шиг сананддаг байлаа. Яг ардчилал бий болохын өмнөхөн манай ардчилсан хувьсгалынхны  улс төрийн   өлсгөлөн 3-р сарын 06- нд эхэлсэн. Тэр үед би 11 сард нь төрийн шагнал авчихсан байсан. Хуучин МАХН-ын Үнэн сонин гэж байсан. Тэр сонинд өөрийн татгалзах өргөдлөө бичээд өгчихсөн.  Ардчилал бий болсон гэх анхдугаар их хурал дээр нь би үг хэлсэн.  Социалист нийгмийн ард түмнийгээ доош нь дарсан энэ бузар үзлээс би татгалзаж байна. Социалист системийн үед шагналаа буцааж байгаа юм гээд л. Яагаад гэхээр намайг төрийн шагналаа буцааж өгсөний дараа олон хүн намайг дагалдсан. Үгээ хэлж уриалга өргөж байсан. 1990 оны 03-р сарын 04-нд  анх Ардчилсан намын гишүүн болж, энэ намтайгаа одоо хүртэл хамт явж байна.
-Өнөөгийн бидний амьдралд найруулан тавьж байгаа  адал явдалт кино шиг    амьдралыг өөрчилөх болов уу?
-Яг миний шаналж байгаа юм өнөөдөр тулгараад байгаа. Учир нь монголчууд маань буруу үзэл суртал буруу бодлогоос үүдээд  гавъяа шагналд  дуртай дарга болох сонирхолтой,  мөнгөнд шуналтай,  нэг нь  нэгнийгээ муулсан хаасан ийм л болчихож. Долигонож  нялганасан ,танил тал татсан эсвэл албан тушаал нэр төрийг амархан олж авдаг  болчихож . Ийм бодлогийн үр дүнд монголчууд  маань хагаралдаж хоорондоо атаа чөтөө их санаж  явдаг болжээ. Хүн хүнээ байхаа болиод эхэллээ. Тийм учраас би саяхан хүртэл  УИХ-ын гишүүн С.Эрдэнээ даргад  хэлсэн. Яагаад гэхээр С.Эрдэнэ гишүүн биднийг төрд  төлөөлж байгаа биет төлөөлөгч учраас.   Энэ танил тал татсан албан тушаалтнуудыг хусч хаямаар байна гэж. Ямар ч чиглэлийн мэргэжилгүй байж дарга цэрэг болчихсон байдаг. Түүний оронд мэргэжлийнх нь хүмүүсийг тавьмаар байна. Ийм ажил хийлгээ чээ. Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт урлагийг хөгжүүлэх тал дээр нэг заалт оруулаа чээ.  Энэ урлаг чинь завхарч, хэдэн улсууд нийлж идсээр дууслаа. Үүнийг өөрчлөхийн тулд Ц. Төмөрбаатар гэдэг хүн юу хийх вэ гэхээр тодорхой хэмжээний албан тушаалтай байж,  чадвал  өөрчлөх ёстой юм байна.  Намаа ялуулах ёстой. Өөрийн гэсэн улсууддаа биеэрээ туслах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийгөө идэвхижүүлэх хэрэгтэй.  Төрийн бодлогод биечлэн оролцохгүй бол ажил бүтдэггүй юм байна.
-  Таны өрсөлдөгч хэн бэ?
- Би өрсөлдөе гэж боддоггүй. Хүмүүс өрсөлдөгч гэхээр олон хүн яриад  байдаг юм шиг байгаа юм. Би энэ тэр гэж ерөөсөө ярьж байгаагүй. Өөрийнхөө мэргэжилд үнэнч , амжилт гаргаж чадаж байвал Ц.Төмөрбаатар нэгдүгээрт аавынхаа нэр төрийг хоёрдугаарт: Ц. Төмөрбаатар гэдэг хүн амьд байх гуравдугаарт би эх орон ард түмнийхээ төлөө үйлчилж чадаж байна уу гэдэг ийм гурван зүйл ангиар мэдэрдэг. Түүнээс биш хүнээс илүү хүнээс дутуу байна шүү гэж ерөөсөө боддоггүй.  Яагаад гэвэл би амжилттай явдаг. Өөрийнхөө уран бүтээлд хийе гэснээ тусгаж чаддаг. Тийм ч учраас ард түмний дунд  миний бүтээсэн дүр сэтгэл зүрхэнд нь хүрдэг. Үүгээрээ бахархаж явдаг.  Өрсөлдөгч маань би  өөрөө өөртөө юм.
- Таны зорилго
- Нэг том зорилго бий. Сэтгэлдээ агуулаад л  шаналаад л яваад байна. Урлагийн асуудлыг цэгцлэх юмсан гэсэн.  Сургуульд байхдаал СТА авч байна. Энэ урлагт байгаа хүмүүсийн гавъяа шагналын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Сайн сайн уран бүтээл хийгээд  гавъяа шагнал аваагүй байхад юу ч хийгээгүй байж шагнал авдаг хүмүүс ч бас байна. Тэр битий хэл юу ч хийгээгүй байж Ардын жүжигчин аваад явж байна шүү дээ. Үүнийг юугаар авч байна. Мөнгөөр авч байна. Тэр мөнгий нь аваад шагналыг нь өгөөд байгаа хүмүүс болиочээ. Энэ урлагт чинь цензур хэрэгтэй байна. Үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Жүжигчдийг авъяасаар нь хөдөлмөрөөр нь зэрэглэл тогтоомоор байна. Бүгдийг нь шинэчилж шинэ уран бүтээл хиймээр байна.  Шинэ сэргэг толгойнуудыг тавьмаар байна.  Тэгж байж урлаг хөгжинө.
Ямарч байсан Монголын ард түмэн үнэн зөв сонголтоо хийх байх гэж би бодож байна. Олон жилийн  явцад манай нам луйвардууллаа.  Олон хүмүүсийн дунд яриад явж байхад Ардчилсан намд өгөөд байхад яагаад “ Ху” нам ялаад байнаа гэсэн ярианууд  гардаг. Гэхдээ энэ жилээс ард түмэн их юм бодож амьдралын төлөө өөрсдийнхөө  төлөө үр хүүхдүүдийн төлөө  монголынхоо тусгаар тогтнолын төлөө  ард түмэн их юм бодсон байх гэж бодож байна.
-Та ээжийнхээ талаар дурсахгүй юу?
-Миний ээж Сүхбаатар аймгийн Дарьгангынх.  Ээж маань жилийн өмнө өөд болсон.  Миний өдий зэрэгтэй явж байгаа нь ээжийн минь ач. Т.Долгоржав гэж хүн бий. Залуу насандаа ээжийнхээ ачлалыг умартаж явсан үе бий. Түүндээ үргэлж харамсаж явдаг. Өнгөрсөн үед нь хүн их юм боддог юм билээ. Тиймээс би ээжийнхээ ах дүү хамаатан саданг нилээн их сурвалжилж байгаад олсон. Нэрийн нь мөнхжүүлэхийн тулд бас л ажил хийх хэрэгтэй. Ээжийнхээ нутагруу таван удаа явсан.  Миний ээж  бас л хосгүй сайхан хүн байлаа.  Нууц товчоонд дурдагддаг тэр Хонгарид нутгийн хүн юм билээ.  Судлах зүйл их байна.  Баярлалаа