2012/04/05

Цолмон нэртнүүдийн амьдралын замнал


1.    Экс Ерөнхийлөгчийн хүчигхэг “ар тал”
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмонг...........
........ мэдэхгүй хүн бараг үгүй. Түүний өвөө Төв хорооны нарийн бичгийн дарга Л.Цэнд гэх хүн байсан бөгөөд тэрээр өвөөгийнөө ачаар ирээдүйн ханиа олсон гэдэг. Философич, эдийн засагч мэргэжилтэй тэрээр гэрийн сайн эзэгтэй бөгөөд бүх л зүйлд няхуур, нямбай ханддаг нэгэн. Тиймдээ ч нөхрийхөө ард талыг аргагүй сайн хамгаалдаг гэж байгаа. Тэрээр одоогоор гэртээ байгаа ч зүгээр суулгүй гадаад, дотоодын эрдэмтэдтэй санал солилцож өөрийнхөө амьдралын талаар дурсамж ном бичиж суугаа гэнэ лээ.
2.    Топ модель “том”  Д.Цолмон
Монголын загварын ертөнцийн “акул”-уудын нэг тэрээр өмссөн хувцасаа өөрийнхөө авъяасаар төвөггүйхэн “амилуулдаг” байсныг загвар зохион бүтээгчид болон үеийнхэн нь андахгүй. Одоогийн загварын тайзнаа алхаж буй бүхий л “томчууд” түүний гараар “орсон”. Тиймдээ ч түүнийг хүмүүс “том” Цолмон хэмээн нэрлэдэг. Хөгжилтэй, наргианч зантай тэрээр ямар ч үед бусдыгаа хошуучилж чаддаг байсан болохоор одоо хэр нь загварынхан түүнийг үгүйлдэг. Харин тэрээр загварын тайзнаас буумагцаа “MCS” группийн ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд одоогоор бяцхан охиноо асран ганц бие ээжийн амьдралаар нам гүмхэн амьдарч байгаа.
3.    “Банкны” Цолмон
Хүн бүр өв тэгш байдаггүй бөгөөд хүний амьдралд юу ч тохиолдож болдгийг өөрийн биеэр харуулсан түүнийг “банкны” гэдгээр нь мэдэхгүй хүн бахйгүй. Түүний амьдрал дэндүү ээдрээтэй өрнөсөнд олон хүн харамсдаг. Монголын томоохон бизнесмэнүүд болон банкны ажилтнуудыг чадварлаг гэгч нь хуурч өөрийн амьдралыг цэцэглүүлсэн ч нэг л өдөр шүүхийн хаалга татаж 17 жилийн ял сонссон, торны цаана суухад хоёр хүүг нь өрөвдөж, өмнөөс нь уйлж байсан хүн цөөнгүй гэдэг. Тарьсан хэргийнх нь шуугиан намжаагүй байхад “Чоогий” хэмээх ижил хүйстэнтэй гэр бүл болж байгаагаа зарласан нь ёстой л олны нүдийг орой дээр нь гаргасан. Түүний энэ шийдэмгий гэмээр алхмууд 90-ээд оны эхээр жинхэнэ дуулиан тарьж байсан.
4.    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон
ДЭМБ-ийн Зүүн бүсийн төлөөлөгчөөр олон жил сууж, дэлхийн хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан ноён З.Жадамбын эрх ганц охин Ж.Цолмон сайд багаасаа гадаадад амьдарч гахай шувууны мах идсэн гэсэндээ аливаа зүйлд их нухацтай хандах шиг санагддаг. Хүүхдүүдийг харах бурхан байдаггүй гэж боддог тэрээр Бүжинлхам нэртэй бурхан хүртэл бүтээлгэсэн буянтай эмэгтэй. Эрүү нүүрний гажиг заслаар мэргэшиж гадаадын олон улсад мэргэжил дээшлүүлсэн түүний анхны багш, Монголын эрүү нүүрний гажиг заслын үндсийг тавьсан Х.Цолмон агсан гэдэг. Ж.Цолмон сайд ч үүнийгээ их хувь тавилан хэмээн ярих дуртай. Тэрээр бусад Цолмонгуудаа бодвол аядуу зөөлөн зантай ч улстөрийн тогоонд эрчүүдээс дутахааргүй дайчин байдгийг нь олон хүн сайшаадаг.

0 сэтгэгдэл:

Post a Comment