2012/05/07

Г.Алтаншагай: Надад өв дамжсан хөөрөг, эмээл хазаар, чөдөр, зодог шуудаг бий


УДЭТ-аас өрх тусгаарлан өдгөө Мөрөөдлийн театр хэмээх театр байгуулан монголын драмын урлагт хүч сорин яваа, .......
........багадаа жүжигчин бус дуучин болно гэж боддог байсан” хэмээн бага насаа дурсан ярих дуртай “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайтай хийсэн ярилцлагаа хүргэе.
-Таныг энэ жилийн гэгээн МУЗА–гаас шилдэг залуу уран бүтээлчийн  шагнал авсанд баяр хүргэе.
Баярлалаа. Энэ жил их сайхан жил болж байна. Шинэ уран бүтээлүүд ар араасаа гарч байна. Дээр нь Мөрөөдлийн театрын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгээ  амжилттай тоглолоо.  Мөн  Гэгээн муза 2011 оны шилдэг залуу уран бүтээлч цомын эзэн болсон.  Ажил ихтэй жил болж өнгөрлөө. Ажил ихтэй байна гэдэг маань залуу хүний хувьд эрч хүчийг өгч байдаг юм уу даа.
-Сүүлийн үед хүүхдийн уран бүтээл маш ховор байгаа. Энэ жил Мөрөөдлийн театрынхан хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл хийх бодол бий юу?
- Өнгөрсөн жил Мөрөөдлийн театр хэмээх нэрээ өгөөгүй байхдаа хамтлагтаа ямар нэр өгөх вэ гэж бид удаан ярилцсан. Олон ч нэр санал болгосон. Бид будаан дотор хийж шигшиж үзээгүй, ярилцаж байгаад энэ нэрийг л өгье гэж санал нэгдсэн. Лам хараас ч асуусан. Хамтлагтаа нэрээ өгөөгүй байхдаа түрүү жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр” Зургаадугаар сард  зочилсон өвлийн өвгөн” хэмээх хүүхдэд зориулсан шоу хийсэн. Энэ жил 6 сарын 1-нд ч мөн энэхүү арга хэмжээг тохиолдуулан Оросын алдарт зохиолч Гугаревын Их ид шидтэн гэдэг зохиолоор жүжиг тоглохоор төлөвлөөд ажиллаж байна.
- Дараагийн уран бүтээлийн сонин?
Мөрөөдлийн театр маань сая хоёр уран бүтээлийн нээлтийг хамтад нь хийлээ. Нэг нь манай анхны дэлгэцийн уран бүтээл болох “Ээжийн дайсан” нэртэй кино, мөн тайзны шинэ бүтээл болох  СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Хайртай бол эргэж хараарай” шоу драмын жүжгийг бид монголд анх удаагаа тавьсан байгаа. Үзэгчид маш халуун дотноор хүлээн авсан. Энэ тоглолтоо дуусгаад энэ  сарын 17 – 21-ний хооронд Солонгос улсад болох олон улсын фестивалд явахаар бэлдэж байна. Зун дахин нэг дэлгэцийн уран бүтээл хийх, намар бас дараагийн тайзны бүтээл гээд л ар араасаа  уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь уран бүтээлийн төлөвлөгөөгөө  жилээр нь гаргачихдаг,  тэр төлөвлөгөөнийхөө дагуу явдаг байгаа. Сая хоёр уран бүтээлийн нээлтээ зэрэг хийлээ. Маркетингийн ажил гээд хэсэг ажил ихтэй байсан. Одоо л нэг амьсгаа авах сөхөөтэй болж байна даа. Жүжгийнхээ бэлтгэлийг сар гаруй хугацаанд бэлдэж байж нээлтээ хийсэн.
-Мөрөөдлийн театрын ам бүл нэмэгдсэн  байгаа. Энэ талаараа тодруулаач, гэрээгээр хэдэн жүжигчидтэй хамтран ажиллаж байгаа вэ?
Улсын хөгжлийг театраар тодорхойлдог, дээрээс нь бас хүн хөдөлмөрлөж, оршин тогтнож байгаа бол хүрээгээ тэлдэг, өсдөг, дэвждэг жамтай. Яг энэ байдлаар л “Мөрөөдлийн театр” хамтлагийн бүрэлдэхүүн нэмэгдсэн. Анх өөрсдөө л нярав, санхүүгээ хийдэг байсан бол одоо санхүүгийн алба, маркетингийн алба,  нярав нягтлантай боллоо. Мөн Х-Түц хамтлагийн жүжигчин Батаа  Мөрөөдлийн театрын  албан ёсны жүжигчин болсон. Бид залуу хүмүүс,  хийж бүтээх зүйл их байна. Яваандаа ч гэсэн “Мөрөөдлийн театр” ам бүлээ нэмж дахин өөр хүмүүсийг хамтлагтаа авч олон сайхан уран бүтээлийг хийнэ.
-Драмын театраас гарч өөрсдийн уран бүтээлийг хийж эхлэхэд та бүхнийг драмын теарт таарч тохирохоо байлаа хэмээн яриа гарч байсан. Энэ талаар тайлбар өгөөч?
Эрхэмээ бид хоёрын хувьд  УДЭТ-т 5-6 жил орчим ажилласан. Одоо болтол театрынхантайгаа холбоотой байж, орж гараад л явж байна. Түүнээс биш хэрэлдэж муудалцаад таарч тохироогүй зүйл огт байхгүй. Ерөөсөө л гарсан гол шалтгаан бол өөрсдөө юм хийж үзье, хамтлаг байгуулая, өөрсдийнхөө төлөө хичээж зүтгэе, яагаад гэвэл бид дөрвөн жил суралцсан бидэнд хийх юм их байна, өөрсдийн мөрөөдлөө биелүүлье гэсэн үүднээс л өрх тусгаарласан.  Улсын байгууллагад  өнөөдөр   залуу хүн ажилласнаараа хэт бэлэн зүйл дээр байгаад байх шиг байна. Тэгэхээр бүх зүйлыг бэлэнчлэх биш өөрсдөө хийж бүтээе л гэж театраасаа гарсан. Дээр нь нэг юм нэмж хэлэхэд улсын байгууллагын цалин багатай залуу хүмүүсийн амьдралд хүрэлцэхүйц цалин хангамж тааруу байдаг.
-Өнгөрсөн  жил өөрийн тань хувьд амжилт бүтээлийн жил байлаа. Мөн гэр бүлийн хувьд ч ам бүл нэмсэн баяртай үйл явдал тохиолдсон байгаа. Энэ талаараа?
-  Баярлалаа. Өнгөрсөн жил миний хувьд уран бүтээлийн хувьд гэвэл дөрвөн уран сайхны кинонд тоглосон байгаа. Цэлмэг тэнгэр, Шилдэг өнгө продакшны хийсэн Дурлалын сүм кино энэхүү кино маань тун удахгүй нээлтээ хийнэ. Хятад улс  Монгол хоёрын хамтарсан Аравт кинонд тоглосон, “Сайн муу хэрцгий” монголын анхны 4D  кинонд тоглолоо. Мөрөөдлийн театрын хийсэн “Ээжийн дайсан” уран сайхны кинонд мөн тоглолоо. Мөрөөдлийн театр хамтлагаа байгууллаа гэр бүлтэй болж хүүтэй болсон хамгийн том жаргал юм уу даа. Анхны жүжгээрээ СТА болсон араасаа сайн сайхан зүйлүүд тохиолдсон сайхан жил боллоо гэж бодож байна. Ер нь бол  хүн бурхны зурсан зургаар л  явдаг гэж ярьдаг тэгвэл  би үүнтэй санал нийлдэггүй. Харин ч хүн өөрийнхөө амьдралын зургаа өөрөө зурах ёстой гэж боддог доо. Сурсан мэдсэн зүйлээ үргэлж хэрэгжүүлж байх ёстой юм болов уу. Урлагын мэргэжил нь амьдралынхаа  туршид  суралцаж байдаг юм болов уу гэж бодож явдаг. Дүр болгон дээрээ ажиллахадаа  байнга шинэ зүйл олж мэдэж суралцах шаардлага гардаг.
-Өөрийг чинь хараад байхад их дайчин хөдөлмөрч харагдаад байдаг. Хамт ажиллаж байгаа уран бүтээлчид мөн адил ам сайтай байдаг л даа?
-Зан байдлын хувьд хүн бүр өөр өөрийн гэсэн зантай байдаг. Сайн тал  муу тал гэсэн хоёр зан чанар хүн бүрт байдаг шүү дээ. Миний хувьд бол найз нөхөд хамтран ажилладаг хүмүүс л сайн мэдэх байх даа /инээв/ алдаа дутагдалтай талаа хүн өөрөө мэдэж байж тэр тал дээрээ  дүгнэлт хийнэ шүү дээ. Үүнээс биш энэ бол сайн хүн гээд л магтуулаад байвал хамраа сөхнө гэж ярьдаг шиг яг л тийм зүйл болно. Магтаал урамшууллын хооронд бас зааг байх хэрэгтэй юм болов уу. Дайчин чанар гэдэг бол эрэгтэй хүнд байх хамгийн гол чанаруудын нэг юм болов уу гэж би хувьдаа боддог. Хэн илүү их хөдөлмөрлөж байна тэр хүнд аз жаргал сайн сайхан зүйл үүд халгаа  харамгүй  нээдэг гэж үг байдаг. Залуу байгаа дээрээ хөдөлмөрлө залхуурал гэдэг зүйлтэй байнга тэмцэж байгаарай гэж өөрийнхөө үеийн залуучуудад бас хэлмээр байна. Манай хамтлагийнхан маань байнга ярилцдаг маргааш гэж өдөр байхгүй шүү өнөөдөр, өнөөдөрөөрөө  л бүх зүйлыг цагтаа  хийх ёстой гэж. Цагийн юм цагтаа гэдэг уриаг бид  баримталж явдаг даа.  Дээр нь нэмээд хүмүүст  хэлэхэд  мөрөөдөлтэй байгаарай. Мөн мөрөөдөлдөө хүрч байгаарай л гэж хэлмээр байна.
-Уран бүтээлчийн хүний хувьд амжилттай явах нэг хүчин зүйл бол яах аргагүй арын алба байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүний талаар товчхон танилцуулаач?
- Аанхаан тэгэлгүй яахав. Би гэхэд жнь шинэ уран бүтээл дээр ажиллаад гурван хоног гэртээ харилгүй ажилласан. Тэгэхээр энэ гурван хоногт арын албаа сайн хашиж байх нь эхнэр хүнээс их зүйл шалтгаална  шүү дээ. Ар гэр найдвартай байна  гэдэг нь тайван амгалан уран бүтээлээ хийхэд хамгийн гол түлхэц болдог. Манай хамтлагийхны хувьд ч мөн адил ар гэрүүд нь бат хайдвартай байдгаа манай уран бүтээл тэр хэмжээгээр байн гарч байдаг. Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байн туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг. Мөн сэтгүүл зүйн салбарт ажиллалдаг эхнэрийнхээ ажилладаг телевизээр реклам энэ тэр гэж яваад л суугааад  хөөрхөн хүүтэй болоод амьдрал ргэлжлээд ургаад л явж байна даа. лоо. Хамгийн гол нь  миний бодлоор амьдрал гэдэг нь ургаж байгаа мөнх настай улиастай зүйрлэдэг. Тэр мод нь олон салаа мөчиртэй том модтой зүйрлэдэг. Амьдрал ч гэсэн энэ модтой адилхан энэ модоо услаж тордож байх хэрэгтэй болов уу.
-Саяхан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Тэгэхээ эхнэр тань сэтгүүлч мэргэжилтэй. Эхнэрээ хэрхэн баярлуулсан бэ?
-Өнгөрсөн жил эхнэртээ 2 метрийн өндөртэй бамбарууш бэлэглэсэн одоо энэ бамбаруушан дээр хүү маань унтаж бас тоголдог. Энэ жилийн хувьд энэ өдөр жүжгийн маань нээлтийн ажилтай байж таарсан учир өдөр нь цуг ресторанд орж хооллосон. Ер нь бол тэр болгон эхнэртэйгээ ресторанд хооллож амждаггүй.
- Алтаншагай  хэр халамжтай нөхөр  вэ?  
-Ер нь бол гайгүй л гэж боддог. Гэхдээ халамжтай байна гэхээр л эхнэрийнхээ урдуур орж гэр цэвэрлэж аяга угаагаад байхыг халамж гэж бодохгүй байна л даа. Халамж гэдэг нь миний эхнэр амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна, амьдралдаа сэтгэл дүүрэн байж чадаж байна уу, тэр эмэгтэй амьдралдаа сэтгэл дүүрэн жаргалтай байна гэдэг нь халамжийн хамгийн дээд хэлбэр гэж боддог. Тэгэхээр эхнэр маань амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор өөрийгөө халамжтай нөхөр гэж боддог шүү. Сайн аав байхыг ч хүсдэг. Сайн аав байхын тулд гэр бүлдээ их цаг зарцуулах хэрэгтэй байна. Энэ бүгдийг хийхийн тулд маш их хичээж байгаа гэх үү дээ.
-Эрэгтэйчүүд их сайхан хоол хийдэг. Өөрөө хоолонд хэр вэ. Гарын тань хоол ямар хоол байдаг вэ?
-Инээв хоол хийх дээ тааруу. Зарим үед шаардлага гарвал хийнээ хийнэ. Хээрийн маягтай  баавартай хоол л хийдэг дээ. Тос ихтэй, мөн  аарцтай шөл, мах чанасан  шөлөн дээр гурил хаяад л нэг тиймэрхүү маягийн хоол хийдэг зарим нэг нь идчихээд сайхан байна л гэж байдаг л юм.
- Таны хобби юу вэ?
-Миний хувьд сонирхдог зүйл гэвэл монгол эд хэрэглэлүүд гэж байдаг даа. Надад хулсан ташуурууд  мөн миний кинондоо  хэрэглэж байсан  суран ташуур, ааваас минь өв дамжсан хөөрөг, эмээл хазаар, чөдөр, зодог шуудаг гэх мэт эр хүний эд хавийг гайхуулсан тийм сайхан зүйлсүүд миний цуглуулганд бий.Би өөрөө хөдөө өссөн болоод ч тэрүү  тэр тал дээрээ илүү их анхаардаг. Эр хүнийг сүлд дагаж хийморь гэдэг. Хаяа бас морин дээрээ очдог байгаа. Би өөрөө Хэнтий аймагт төрсөн. Унаж төрсөн Хэнтий аймагт  миний адуу мал байдаг. Зундаа гэртээ очиж амрахдаа эмээлээ тохоод хазаараа салхинд гаргадаг юм. Тэр л миний хобби гэх үү дээ. Эр хүний хийморь сэргээд сайхан байдаг юм.
-Спортод хир элэгтэй вэ ямар спортоор хичээллэдэг байв?
-Гар бөмбөгийн хоёрдугаар зэргийн цолтой. 10-н жилд байхдаа волейбол их  сонирхож тэр чиглэлээрээ хичээлэлдэг байлаа. Одоо бол уран бүтээлийн ажлаа хийгээд орхигдож л байна. Гэхдээ спортод дургүй хүн гэж байдаггүй шүү дээ.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?
-9-р ангид байхад манай аймагт жүжгийн дугуйлан ирж хичээллэж байсан юм. Би тэр дугуйланд явдаг байлаа. Тэгээд л жүжигчин мэргэжлийг  их сайхан юм шиг санагдаад л жүжигчны мэргэжлийг сонгосон юм. СУИС-д ирээд конкурс өгөөд л тэнцсэн дээ. Ингэж л жүжигчин болж байлаа.жүжигчин болоогүй байсан бол дуучин болох байсан байх. 10-н жилийн сурагч байхадаа  их дуулах дуртай байсан. Тэгээд сүүллд 10-р ангиа төгсөхдөө урваад жүжигчин болрхоор шийдчихсэн гэх үү дээ.
-Эхнэртээ хэр их буулт хийдэг вэ. Амьдрал  дээр маргалдах зүйл цөөнгүй  гардаг шүү дээ?
-Тэр бол гэр бүлүүдийн хамгийн нарийн зүйл л дээ. Мөрөөдлийн театрын уран бүтээл болох “Хайртай бол эргэж хараарай” жүжиг нь залуучуудад хандсан жүжиг байгаа.  Хэрвээ эхнэртэй, найз бүсгүйдээ мөн найз залуудаа хайртай л  бол  асуудал гарсан  л бол уучлах орон зайг үлдээсэн байх хэрэгтэй. Та хайртай л бол эргэж харах ёстой. Альваа зүйлд эр хүн л түрүүлж буулт хийх ёстой. Буулт хийгээд эвлэрснийхээ дараа болсон зүйл дээр дүгнэлт хийж ярилцдаг байх ёстой. Миний хувьд бол түрүүлж  буулт хийдэг. Оюутан байхад багш маань хүртэл бидэнд байнга  хэлж захидаг байсан. Эхнэрүүдээ хүндэлж хайрлаж байгаарай эр хүн уужуу тайван байх хэрэгтэй. Альваа юманд хүлээцтэй хандах хэрэгтэй гэж байнга хэлж захидаг байсан. Эмэгтэй хүн бол дүрс гээд хурдан уурлаад л эргээд уур нь гарчихдаг уяхан хайрлахгүй байхын аргагүй хүмүүс шүү дээ.
-Эхнэрийн тань ямар зүйл өөрт чинь илүү их таалагддаг вэ?
-Эр хүн эхнэрээ магтаж болдоггүй хэмээн ярьдаг ч миний эхнэрийн хувьд маш их хөдөлмөрч хүн байгаа. Дээрээс мөн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь гарамгай байна гэдэг бол ялангуяа эмэггтэй хүнд хамгийн гайхалтай зүйлийн нэг. Энэ бүхнийг нь бас дэмждэг эхнэрийн минь энэ зан чанарууд л надад илүү таалагддаг даа. Бүсгүй хүн энэ бүгдээс гадна ар гэрийнхээ зохион байгуулалтийг сайн   авч явдаг тийм л чанартай байх хэрэгтэй. Энэ  чанарууд бас миний эхнэрт байдаг.
- Мөрөөдлийн театрын цаашдын зорилго?
-Мөрөөдлийн театр цаашдаа шоу драм хэлбэрийг илүү түлхүү оруулж ирнэ гэж бодож байгаа. Драмм бол эрт хөгжсөн зүйл. Монголд анхны шоу драмийн төрлийн жүжгийг  “Мөрөөдлийн театр”ын “Хайртай бол эргэж хараарай” жүжиг маань шоу драм хэлбэрийн жүжиг юмаа.Шоу гэдэг маань өөрөө  сонирхолтой сонин содон зүйлсын нийлмэл шоу ертөнц гэдэг.чөлөөтэй сэтгэхийг задгай байх. Драм гэдэг маань жүжиг эхлээд хэн байв жүжгийг төгсгөхөд хэрхэн өөрчлөгдсөн энэ бол драм үүсэх эхлэлтэй өрнөлтэй  оргилтой төгсгөлтэй драм ийм хэлбэрээр явдаг. Энэ хоёрыг нийлүүлээд шоу да гэж нэрлэж багаа юм    Дэлхий одоо өөрөө шругаар амьсгалж байгаа энэ үед бид ч гэсэн хөл нийлүүлж алхах ёстой. Мөн Мөрөөдлийн театр ганцхан монголдоо биш гадаад харилцаагаа өргөжүүлж гадны фистивалуудад оролцох зэрэг гадагшаа чиглэсэн зүйлүүд хийх болно. Мөн бяцхан үзэгчиддээ ч мөн адил уран бүтээл хийх болно.
-Хүн хүүхэд наснаасаа холдох тусам мөрөөдлөөсөө холддог. Харин хэр мөрөөдөмтгий вэ?
-Мөрөөдөл гэдэг агуу зүйл шүү дээ. Хүмүүс мөрөөдлөө сөө бүү холдоосой. “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй” гэдэг. Мөн гө төлдөг байсан ч би мөрөөдөх л болно. Залуу хүн орчин тойрноо гэрэлтүүлэхийн тулд шатах ёстой гэдэг. Их сайхан үг шүү.
-Хүссэн бүхэн өндөр босгыг нь давдаггүй УДЭТ-т ажиллаж, ирээдүйтэй жүжигчин гэгдэж, жүжгийн гол дүрийг авдаг болчихсны дараа театраас гарахаар шийдэхэд тань юу нөлөөлөв?
-Монголд мэргэжлийн жүжигчин бэлтгэж байгаа олон сургууль бий. Жилд ойролцоогоор 200 гаруй хүүхэд жүжигчин мэргэжлээр төгсдөг. Гэтэл ажлын байр нь ганц театр, хэдэн продакшн л байгаа. Тийм учраас ДБЭТ-т орохыг хүмүүс мөрөөддөг. Би урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш нарын удирдлага дор жүжигчний мэргэжлийг эзэмшиж, 2006 онд сургуулиа төгсөөд УДЭТ-т ажилласан. УДЭТ-т ажилласнаар маш их зүйл сурсан. Алдартай уран бүтээлчид, алтан үеийн жүжигчидтэй хамт олон сайхан уран бүтээл дээр ажиллалаа. Жүжиг хэрхэн бүтдэг, яаж багаар ажилладаг вэ гээд энэ хугацаанд их зүйлийг ойлгосон. Тэнд сурч мэдсэн зүйлээ улам хөг жүүлж, өөрсдийнх өө үзэгчдийг бэл дэж, театрын урлагт өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж бодсон. Ингээд л гарсан. Үнэнийг хэлэхэд бие дааж ажиллаж үзмээр санагдсан. Хүн залуу насандаа олон зүйл амжуулах ёстой. Улсын театрт ажиллаж байж л сайн уран бүтээл бүтээдэг юм биш шүү дээ. Театраас гарлаа гээд уран бүтээлээс хөндийрөхгүй.
-Бие дааж ажиллах ямар санагдаж байна вэ?
-Хийж бүтээх хүсэл, эрч хүч оргилсон залуу насандаа өөрийн гэсэн баг бүрдүүлээд хэний ч хараат бус уран бүтээлээ хийнэ гэдэг сайхан. УДЭТ-т байхдаа найруулагчийн өгсөн дүрийг л сайн болгохын төлөө ажилладаг байсан. Өөрсдөө хамтлаг байгуулаад уран бүтээл хийхээр бүх зүйл толгой дээр ирж байна. Өдөр сургуулилалт хийж байхад жүжигчид маань өлсөж байгаа болов уу гэж бодохоос эхлээд бүх зүйлд санаа зовдог юм билээ. Захирлаас тогооч, оёдолчин хүртэл бүх ажлаа өөрсдөө хийж байгаа. Өнөөдөр хэдэн хүн манай жүжгийг үзэв, үзэгчдийн хандлага хэр байна гэж санаа зовно. Найман цаг унтахаа болиод зургаан цаг унтдаг болсон. Өмнө нь зөвхөн дүрээ бодоод л нисэж явдаг байсан бол одоо хариуцлага нэмэгдэж байна. Хариуцлага нь ажлын чанар, үр дүнг сайжруулж, амжилтыг дагуулдаг. Толгойд маш олон санаа эргэлдэж байна. Бие даахаар толгой илүү ажилладаг юм байна. “Миний нууц хүү” жүж гийг тавихад Эрхэмээ (жүжиг чин Г.Эрхэмбаяр) бид хоёр Оросын алдарт зохиолч В.Ванпиловын “Ууган хүү” зохиолыг сонгож аваад, бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Жүжигчдээ өөрсдөө сонгож, хувцас хунараа өөрсдөө бэлдсэн. Маркетинг, менежментээ ч өөрсдөө хийсэн.

“Миний нууц хүү” жүжгийг үзээд Монголд ДБЭТ-аас гадна бас нэг театрын суурь тавигджээ гэж бодогдож байлаа?
-Бид тайз, дэлгэцийн урлагийн бүх төрөлд хүч, авьяасаа сорино. “Мөрөөдлийн театр”-аа өргөжүүлж, театртай болох нь бидний мө- рөөдөл. Монголд одоогоор драмын мэргэжлийн ганц театр байна. Бүрэн хэмжээний томоохон уран бүтээл хийдэг театртай болох цаг ойрхон байгаа. Мөрөөдлийн маань бас нэг хэсэг юм уу даа.
Э.Сувд

0 сэтгэгдэл:

Post a Comment