
Согтуу жолооч Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт буюу 25 дугаар эмийн сангийн урд замд өнгөрсөн сарын 23-нд арван настай хүүхдийг дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан........
......... тухай бид мэдээлж байсан.
Ослын дараа хэрэг үйлдсэн “Toyota Land Cruiser” маркийн яг машинд сууж явсан согтуу хүүхэн гарч ирээд хүүгийн цогцсыг нохой мэт өшиглөж буй нь олны эгдүүцлийг ихэд хүргэсэн билэ
Хэргийг үйлдсэн жолооч нь “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг гэгч аж.
Харин мөнөөх хүн ёсонд баймгүй авирласан эмэгтэйн нэр одоо хүртэл тодорхойгүй.
Түүнд ямар ч хариуцлага тооцоогүй тухай эх сурвалжууд өгүүлж буй бөгөөд энэ талаахр Замын цагдаагийн холбогдох албан тушаалтан :
“Авто осол гаргасан тохиолдолд тухайн жолоочид хариуцлага тооцдог. Түүнээс тэр цогцсыг өшиглөж, танхайрсан гэх зорчигчийг буруутгах боломжгүй. Гэхдээ тухайн эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авсан. Харамсалтай нь манай хуулинд өөрөөр хариуцлага хүлээлгэх боломж байхгүй. Гадаадад бол өөр юм билээ. Жишээ нь:
Япон улсад согтуу жолоочийн дэргэд явсан зорчигчийг нь торгодог. Учир нь жолоочийг согтуу гэдгийг нь мэдсээр байж түүний машинд зорчсон хэмээн буруутгадаг.” хэмээн өгүүлсэн юм.
Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ш.Алтантуяа мэдүүлэг өгөхдөө хүртэл согтуу очдог, ер нь “мөнхий согтуу” шахуу явдаг нэгэн аж.
Э.Сугар
0 сэтгэгдэл:
Post a Comment