
шуугиантайгаар нөхөрлөлөө зарлан тунхаглаж явсан Амбий, Бооёо, Хүрлээ өдгөө энэ салбартаа л тэргүүлэгчид болж чаджээ. Олон жилийн хошин урлагийн тогоонд чанагдаж явсан тэд хамтдаа “Шинэ үе” продакшнаа байгуулаад үзэгчиддээ инээд хөөр бэлэглээд шогшуулж явсан үеийг эргэн дурсах гайхалтай байдаг.
Өдгөө тэд өөрөө өөрсдийнхөө зам мөрөөрөө урлагтаа нэмэр хандиваа өргөцгөөгөөд явж л байна. Гагцхүү тэдний нөхөрлөл урьдын сайхнаараа байхаа больсон гэдэг нь харамсалтай. 25 дугаар телевизээс зохион явуулдаг “Миний муу сайн найз нар” гэх цэнгээнт нэвтрүүлэг сүүлийн үед үзэгчдийг хуйлруулж байгаа нь нууц биш. Тэрхүү нэвтрүүлэгийн саяхны дугаарт “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин СТА Бооёо буюу Ариунболд оролцжээ.
Энэ зуур сониуч нэгний харцанд түүний хуучны анд Амбий, Хүрлээ нар нь ер үзэгдсэнгүй. Андынхаа оролцож буй дээрх нэвтрүүлэгт өнөөх хоёр хамгийн түрүүнд хүрэлцэн ирэх учиртайсан. Энэ байдал ч тэдний харилцааг батлаад өгөх шиг болсон. Тухайн үед жүжигчин Амбий Дорнодод явж байсан гэх юм билээ. Хүрлээгийн хувьд яасан нь тодорхой бус байжээ. Хошин шогийн “шадар гурван” цэргийн нөхөрлөл ийн болой.
0 сэтгэгдэл:
Post a Comment