2012/12/25

Нэрт жүжигчин Жек Клагман таалал төгсчээ

Америкийн нэрт жүжигчин Жек Клагмен 90 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр Лос-Анжелос дахь гэртээ өнгөрөгч даваа гаригийн өглөө амьсгал хураасан талаар түүний хүү Адам эх сурвалжуудад мэдээлсэн байна. Түүний  1983 онд тоглосон  NBC телевизийн “Quincy” M.E олон ангит кино нь үзэгчдийг  байлдан дагуулж чадсан юм.

Клагман 1980 онд улаан хоолойн хавдар тусч уран бүтээлээсээ хөндийрсөн ч 1990 оноос эргэн уран бүтээлдээ орсон байна. Тэрээр хамгийн сүүлд “Third Watch”, “Crossing Jordan” нэртэй олон ангит кинонуудад тогложээ. Клагманы анхны эхнэр, инээдмийн жүжигчин Ð'рейт Самерс бөгөөд хосууд 1953 хуримаа хийн Адам, Ð"эвид хэмээх хоÑ'Ñ€ хүүтэй болсон аж. Эхнэр Ð'рейт Самерс нь 2007 онд таалал төгссөний дараа Клагман 2008 онд одоогийн эхнэр Пегги Кросбитой хуримлажээ.


Powered By iWebRSS.co.cc

0 сэтгэгдэл:

Post a Comment