2012/12/25

Шүүхийн багц хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эдгээр хуулийг дагалдан мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуулийн төсөлд Монгол Улсын Ð"ээд шүүхийн шүүгчдийн орон тоог нэмж, шүүгчийг сонгон шалгаруулж, УИХ-д танилцуулан, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх  ажлыг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.3.4â€"Ñ‚ заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх ажлыг 2013 оны нэгдүгээр сард багтаан гүйцэтгэхийг Засгийн газарт даалгаж, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, стандарт, журмуудыг боловсруулж, батлуулах, бүтэц, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас авахаар заажээ.

Төсөл санаачлагчдын зүгээс Шүүхийн багц хуулийн хэрэгжүүлж эхлэх хугацааг нааш нь татаж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх ажлыг түргэвчлэх нь Монголд шударга Ñ'с бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвших, иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг шүүхийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Шүүхийн багц хуулийн гол зарчим бол төрд үйлчилдэг хуучны улс төржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг нь хамгаалдаг, шаардлагатай бол төрийн хууль бус шийдвэрийг ч хүчингүй болгож чаддаг, улс Ñ‚Ó©Ñ€, бизнесийн бүлэглэл, хувь хүмүүсээс хамааралгүй ажиллаж чаддаг шүүхийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх явдал гэж үзэж буй юм. Ð'айнгын хорооны гишүүд эл хуулийн төслийг зарчмын хувьд нь бүрэн дэмжиж байгаа юм.

Ð"араа нь Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүгчийн орон тоо батлах тухай тогтоолын төслийг хэлэлцээд мөн “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчлэн, шүүх байгуулах газрыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулжээ. Ингэснээр нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны шүүх 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулах бололцоотой гэнэ. Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулах аж. Сум дунд Захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа гэнэ.

Ð"авж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 158 шүүгч ажиллахаар, Захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд одоо 76 шүүгч ажиллаж байгааг орон тоог 36-гаар нэмэгдүүлж, 112 шүүгч ажиллахаар, сум дундын шүүхэд 170 шүүгч ажиллаж байгааг 57-гоор нэмэгдүүлж 227 шүүгч ажиллахаар, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгааг 184 шүүгч ажиллахаар тогтоолын төслийг бэлтгэжээ. Хууль зүйн сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд тус байнгын хорооны хуралдаан өндөрлөв.


Powered By iWebRSS.co.cc

0 сэтгэгдэл:

Post a Comment