2013/01/25

Бээжинд агаарын бохирдлын асуудлыг шийдэж эхэлжээ

Бээжингийн агаарын бохирдолттой тэмцэх ажлын хүрээнд  тээврийн хэрэгслийн  яндангаас гардаг  утаан дахь хорт бодисуудын агууламжийг зохицуулдаг  Евро-5 стандартад дүйх  стандартыг тус хотод хоёрдугаар сарын 1-нээс нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын албан ёсны төлөөлөгч Фан Ли-гийн лхагва гаригт мэдээлснээр, Бээжин-5 шинэ стандарт нь хөнгөн тэрэг, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, цэвэрлэгээний болон тун саяхан автомашины захаас худалдаж авсан бөгөөд эзэд нь Бээжинд дугаарын тэмдэг авсан бусад машин зэрэг тээврийн хэрэгсэлд хоёрдугаар сарын 1-нээс  үйлчилж эхлэх ажээ. Одоо ашиглагдаж байгаа машинуудын тухайд гэвэл,  эдгээр нь шинэ стандартын үйлчлэлд хамаарахгүй гэж Фан Ли тодруулан тайлбарласан байна.

Бээжин-5 стандартад тохирохгүй дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг хоёрдугаар сарын 1-нээс Бээжинд худалдахгүй, бүртгэхгүй, харин  бензинээр явдаг хөнгөн тэрэг ч гуравдугаар сарын 1-нээс энэ жагсаалтад бас орно.

Бээжин хотын эрх баригчид янз бүрийн хэрэгцээ болон янз бүрийн худалдан авах чадвартай жолооч нарт чиглэсэн бөгөөд Бээжин-5 стандартад нийцсэн 1300 гаруй төрлийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргажээ.

Нийслэлийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын мэдээгээр, одоо Бээжин хотын автопарк  5,2 сая машинтай бөгөөд ингэхдээ энэ тоо цаашид нэмэгдэж, 2015 он гэхэд 6 саяд хүрэх төлөвтэй байна. Дээрх газрын үзэж байгаагаар,  шинэ стандарт үр нөлөөтэй үйлчилвэл,  Бээжин-4 стандарттай харьцуулвал нэг машины гаргах азотын ислийг барагцаалвал 40 хувиар бууруулна гэж бүрнээ найдаж болох ажээ.

2013 оны эхний сард утаа Бээжин хотын хувьд ноцтой асуудал хэвээр байв. Нэгдүгээр сарын 23-нд хотын агаар их бохирдолтын түвшинд дахин хүрсэн байна. Тээврийн хэрэгслийн утаан дахь хорт бодисуудын агууламжийн стандартыг дээшлүүлэх нь энэ асуудалтай тэмцэхэд туслана гэдэгт итгэлтэй байгаагаа Фан Ли илэрхийлжээ.

С.Золбоо

0 сэтгэгдэл:

Post a Comment