2013/01/25

Сонирхогчийн сөрфингийн шинэ амжилтыг тогтоов

Чак Паттерсон хэмээх залуу усан давалгаан дээгүүр гулгах спортын сонирхогчдын дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр бүх төрлийн гулгалтын спортыг сонирхож өөрийнхөө хэмжээнд дээд амжилтуудыг тогтоосоор ирсэн нэгэн. Чак энэ долоо хоногт Хавайн аралд сөрфингээр 25 метрийн өндөр давалгаан дээгүүр гулгаж сонирхогчдын шинэ амжилт тогтоожээ.

Түүний хэсэг нөхөд Хавайд амрангаа сурфингаар хичээллэж байгаа аж. Учир нь өдийд  далайн давалгаа хамгийн өндрөөр үүсэх боломжтой цаг үе юм.

Чак өөрийн гаргасан амжилтын тухайд "Найз нар маань намайг их зоригжуулсан. Сөрфинг хийж байх үед би асар том усан уулан дээр явж байгаа мэт санагддаг" хэмээн хэлжээ.

Тэрбээр 14 настайгаасаа эхлэн гулгалтын төрлийн спортуудыг сонирхож хичээллэж эхэлсэн гэнэ. Анхлан хичээллэж эхэлсэн цагаасаа хойш 25 жилийг энэ спортод зориулсны эцэст ийнхүү  амжилт гаргасан нь энэ гэнэ.

Э. Мөнхнасан

0 сэтгэгдэл:

Post a Comment