2013/10/28

Сурагчдын талаар хэлэлцэнэ

Гурван байнгын хороо өнөөдөр хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн талаар ярилцах юм байна. Тэгвэл  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх аж.

Н.ГЭГ

0 сэтгэгдэл:

Post a Comment