2013/10/28

МАН эмэгтэйчүүдээ дэмжинэ

Шөнө дөл болтол хуралдсан МАН-ынхан  эмэгтэйчүүдээ дэмжихээр болжээ. Хурлаас сонгуульт албаас гадна сонгогддог, томилогддог албан тушаалд 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар шийдвэрлэжээ.  Тодруулбал,  "Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас нэр дэвшүүлэх, санал болгох замаар томилогддог, сонгогддог албан тушаалд 25 хувиас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна" хэмээн дүрмэндээ багтаажээ. Дүрмэндээ орсон өөрчлөлтийн талаар тус намын эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 Н.ГЭГ

0 сэтгэгдэл:

Post a Comment