2013/12/23

Намууд хоёр сайдыг огцруулах мэдэгдэл гаргалаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй улстөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Засгийн газрын хоёр сайд болох Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулахыг дэмжиж мэдэгдэл гаргасан байна. Улстөрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын анхдугаар хуралдааныг өчигдөр хийж, УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төлсүүд болоод Засгийн газрын үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж байхаар тохиролцсоны дагуу өчигдөр анхны хуралдаанаа хийсэн байна.

Энэ хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга санаачлан улс эх орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ийм байдалд хүргэсэн хоёр сайдыг огцруулах асуудлаар мэдэгдэл гаргасан бөгөөд үүнийг зургаан нам дэмжиж гарын үсэг зурсан байна. Үүнд, МАН,  Монголын ногоон нам, Монголын бүгд найрамдах нам,  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам Ардчилсан хөдөлгөөн нам, Эх орончдын нам, Иргэний хөдөлгөөний намууд мэдэгдэлд гарын үсэг зурж, Засгийн газрын хоёр сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэхүү мэдэгдлээ эрх баригчид болон Монголын ард түмэнд хандаж гаргасан бөгөөд цаашид Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг дэмжих эсэхээр ард түмний санал асуулга, эдийн засагчдын хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ш.ЧИМЭГ



0 сэтгэгдэл:

Post a Comment