2014/01/23

Архи, тамхи бэлэглэхгүй байхыг уриалав

Сар шинийн баяраар бие биедээ архи, тамхи бэлэглэхгүй байх уриалгыг УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын сурагчдын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран гаргаад байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд цагаан сар бол монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, баяр жаргалыг билигддэг билигдлийн баяр. Иймээс энэхүү сайхан уламжлалт баяраар эрүүл мэндийг хордуулдаг архи, тамхинаас татгалзаж цагаан мөрийг гаргахыг нийт монголчууддаа уриалж байна. Цагаан сараар архи хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийг өдөөх шалтгааныг үүсгэдэг. Эргээд энэ нь гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Нөгөө талдаа архи, тамхийг бэлгэнд өгснөөр уух, татах сэдлийг төрүүлэх учраас хор дагуулна. Иймд сар шинээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, архи тамхигүй бэлэг бэлэглэцгээе гэж уриалах байна гэлээ.

Г.НАРАН


1 сэтгэгдэл: