2014/04/19

Ерөнхий сайд хөлөг онгоцны осолд эмгэнэл илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр /IV.18/ орой БНСУ-ын Ерөнхий сайд Чон Хун Вонд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээжээ. Эмгэнэлийн цахилгаанд "БНСУ-ын зорчигч тээврийн Севол хөлөг онгоц осолдож, олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний эмгэнэлийг амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, ах дүү, төрөл төрөгсөд, ойр дотныхонд уламжилж өгнө үү" гэжээ.

Т.МАША


0 сэтгэгдэл:

Post a Comment