2014/09/01

ОХУ-д 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монголд хийх айлчлалаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэх мэдээлэл байна. Тодруулбал, ОХУ-ын засгийн газар Орос, Монголын иргэд 30 хоног хүртэл хугацаанд харилцан визгүй зорчих гэрээг батлахаар төлөвлөжээ. Ингэснээр хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд нэг удаадаа визгүй зорчих боломжтой болох аж.

Харин 30-аас дээш хоногийн хугацаанд ажил хийх болон бизнес эрхлэх бол зохих визийг авах гэнэ.

Энэ асуудал айлчлалын хүрээнд гарын үсэг зурснаар баталгаажиж хэрэгжих юм байна.

Хэрвээ харилцан визгүй зорчих гэрээ байгуулагдвал 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг манай оронд суугаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлоод байсан билээ.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment