2014/09/01

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх даалгавар өгөв

УИХ-ын Төсвийн болон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамдад хандан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Үүнд цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, одоо бүрэн ашиглагдахгүй байгаа 2552 орны хүүхдийн хувьсах зардал, хоолны мөнгөний зардалд 2014 онд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц болон бусад эх үүсвэрээс гаргах. Мөн 2015 онд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд шаардлагатай хувьсах зардал, хоолны зардлыг 2015 оны төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 38 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 4500 хүүхдээр нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай 20.2 тэрбум төгрөгийн ажлыг концессийн гэрээ болон бусад эх үүсвэрээр энэ онд эхлүүлж, ирэх оны төсөвт санхүүжилтийг тусгах арга хэмжээ авах ёстой хэмээн үзжээ.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment