2014/10/20

Төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар өнөөдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

2015 оны төсвийн төслийг бодит тооцоололгүй болсон гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа ч цаг давчуу болсон болохоор төсвийн аль болох засч, сайжруулан батлах нь зүйтэй гэсэ үүднээс ийнхүү өнөөдрөөс эхлэн хэлэлцэхээр болсон байна.

Л.ХАЛИУ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment