2014/11/27

Б.Хурцыг АТГ-ын дэд даргаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 93.3 хувь дэмжиж, тогтоолыг баталлаа. Ингэснээр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц чөлөөлөгдөж, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу тэрээр Тагнуулын ерөнхий газрыг удирдах боллоо.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment