2015/03/25

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага байна

Нийгмийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар" нэртэй томоохон судалгааны дүнг өмнө нь  танилцуулсан билээ. Энэхүү судалгааг  нэг жилийн турш 21 аймаг, есөн дүүргийн нийт 15 мянга гаран эмэгтэйчүүдийг хамруулж хийсэн байна.


Судалгааны ерөнхий дүнгээр Монголын  эмэгтэйчүүдийн амьдралын чанар 10 байхаас 2,1 буюу  хамгийн муу гэсэн хариу гарсан аж.  Мөн Монголын  гурван эмэгтэй тутмын нэг нь ялгаварлалд өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд шууд өртдөг ба улс төрийн байдалд эмэгтэйчүүдийн оролцоо 10 байхаас 2,1, нийгмийн байдал 1,4 байгаа нь бусад үзүүлэлттэй харьцуулахад дэндүү бага байгаа юм.


"Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар" судалгааны дүнгийн нэгдүгээр шатны хэлэцүүлгийг МАН, НАЭХ-ны удирдлагуудын хүрээнд, хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын дунд зохион байгуулсан билээ. Гуравдугаар шатны хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачдын хүрээнд өнөөдөр зохион байгуулж байгаа  ба Эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо, Шинжлэх ухааны эмэгтэйчүүдийн холбоо болон бусад эрдэмтдийн нийт 50 гаруй төлөөлөл оролцсон юм. Нийгмийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа " Өнөөдөр бид эрдэмтэн судлаачдыг оролцуулан  бидний гаргасан судалгааны талаар санал бодлыг нь асууж, хөндлөнгөөс дүгнэлт хийж өгнө үү хэмээн энэхүү хэлэлцүүлгийн зохион байгуулж байна. Мөн бид цаашид судалгаан дээрээ үндэслэж  төрийн бодлогод эмэгтэйчүүдийн асуудлыг тусгах талаар ажиллах болно " хэмээн онцолж хэлсэн юм.


 

0 сэтгэгдэл:

Post a Comment