2015/05/26

Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хойшлуулав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Хүүхэд  харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

Учир нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, "Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалыг нарийвчлан тодорхойлох үүргийг дэд ажлын хэсэгт өгсөн. Энэхүү нарийвчилсан тодорхойлолт хараахан бэлэн болоогүй учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч өгнө үү" гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээо хуулийн төсөл хойшиллоо.

С.ОТГОН

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment