2015/05/27

Ө.Энхтүвшин: Тавантолгойг хэлэлцмээр байна

Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар бараг нэг цаг өнгөрсний эцэст эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэх юм.  Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх ёстой байсан ч хойшлогдсон Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд,Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэх юм. Чуулган хуралдаан эхлэх үеэр Ө.Энхтүвшин гишүүн "Тавантолгой"-н төслийг хэзээ хэлэлцэх вэ? УИХ-д өргөн барьснаас хойш сар илүү  хугацаа өнгөрлөө. Засгийн газар нь УИХ-аар хэлэлцэж өгөөч гээд өргөн барьсан байгаа. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт голдуу "Тавантолгой"-г эсэргүүцэх бодолтой хүмүүс багтсан байгаа. УИХ-аар хэлэлцүүлээд төслийг дэмжих, үгүйг  нь шийдмээр байна. Бид асуудлаа шийдэж чадахгүй болохоор хүссэн хүн бүхэн үүн рүү өөр өөрийнхөө саналыг дур дураараа хэлж байна. Л.Эрдэнэчимэг нь дахин тендэр зарлана гээд мэдэгдэл хийж давхиад байгаа" гэв. Түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд "Тавантолгой"-н төслийг нууцаар хэлэлцэнэ. Та нууцаар хурдан хэлэлцье л гэж яриад байна. "Тавантолгой"-н асуудалд хандаж байгаа нь сайн хэрэг. Олон түмэн саналаа хэлж байг. Болохгүй юм байхгүй. Ажлын хэсэг ирэх долоо хоногт "Тавантолгой"-н төслийг хянасан дүгнэлтээ оруулж ирэх байх"  гэв. УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэн байна.

О.САР

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment