2015/07/30

Ерөнхийлөгч Х.Бошигтод уучлал үзүүлжээ

Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн өдөр Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчиллын үйл хэрэгт хамтран зүтгэж явсан Г.Бошигтод уучлал үзүүлсэн байна.

Г.Бошигт нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд МоАХ-ны дарга байсан юм. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сарын 3-нд архи ууж, согтуурсан үедээ өөрийн хүү Х-гийн   амийг нь хохироосон хэрэг үйлдэж, ял эдлэж байсан билээ.

Түүнд гурван шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон байсан ч Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойгоор Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. 

Д.ЦЭЦ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment