2015/07/31

Cайдуудыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барина

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлаар тогтоолын төслөө өргөн мэдүүлэхээр болжээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс зургадугаар сард МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан.

Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кабинетийнхаа бүрэлдэхүүнд багтсан МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Ерөнхий сайд уг тогтоолын төслөө өнөөдөр 13.00 цагт өргөн мэдүүлнэ гэж байсан боловч 16.00 цаг хүртэл хойшилжээ.


УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдааныг наймдугаар сарын 03-ны өдрийн даваа гаригийн 09.30 цагт эхлүүлэхээр товлосон билээ.
 

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:


1. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;

2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

3. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

4. Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

5. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

Ч.БОЛОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment