2015/08/28

Дэд сайдад нэр дэвшигчдийг голов

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн намын удирдлагууддаа хандаж мэдэгдэл хүргүүлээд байна.

Тэд энэхүү мэдэгдэлдээ "Ерөнхий сайд болон Намын дарга нарын зөрчилдөөний улмаас Засгийн газрын зарим гишүүдийг нөхөн томилох асуудал удааширч, төрийн ажил цалгардаж байна. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулж, олон нийтийн дунд бухимдал үүсгэлээ. Гэтэл энэ цаг үетэй давхцан намын Гүйцэтгэх зөвлөл нэр бүхий хүмүүсийг дэд сайдаар томилуулах шийдвэр гаргасан нь АН-ыг хүний нөөцийн чадамжгүй мэт харагдуулж, зөвхөн фракцийн эрх ашгийн тохироо, шантаажаар томилгоо хийдэг нам гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх боллоо. Нөгөөтэйгүүр намын даргын зүгээс дэд сайдад санал болгосон хүмүүс нь орон нутаг болон УИХ-ын сонгуульд намаа удаа дараа ялагдуулсан, хагалж хуваасан, улс төрийн чухал хариуцлагатай албан тушаалд томилогдох бус харин ч хариуцлага хүлээлгэвэл зохих хүмүүс байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг томилсноор эхэлж, ийнхүү үргэлжилж буй улс төрийн буруу томилгооны жишиг нь АН-ыг гутааж, гишүүд дэмжигчдийн итгэлийг алдагдуулж байгаад харамсаж байна" гэжээ.

Мөн тэд энэхүү шаардлагадаа Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулсан дэд сайд нарын томилгооны саналаа татан авч, илүү мэргэжлийн чадварлаг нэр дэвшигчдийг сонгон томилуулахыг уриалаад байна.

Г.ХОРОЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment