2016/01/14

Хүүхэд бүрт 20 мянгыг олгох төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 90.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтот хэсэгт хүргэхээр болж, төсвөө батлуулж байсан. Харин хоёр сар орчмын дараагаас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болж, дээрх хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн нь энэ юм. Гэхдээ 2016 оны төсвийн тодотголыг цугт нь өргөн мэдүүлээгүй нь дээрх тогтоолыг баталлаа ч хуулиа давахгүй гэж үзэх гишүүн цөөнгүй байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Тогтоол батлагдлаа гээд төсвөө давахгүй учраас хууль зөрчигдөнө. Улс төр юм уу сонгууль юм уу гэдэг хардлага үүсээд байгаа нь 110 тэрбум төгрөгийг ийм эх үүсвэрээс бүрдүүлнэ гэдэг юм нь байхгүйтэй л холбоотой. Нүцгэн тогтоол бариад ороод ирэхээр шалдан болчоод байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Оруулж ирсэн асуудлын дараалал алдагдсан. Хүний хөгжил сан дээр орлого байгаа гэж яриад байх юм. Өмнөх Засгийн газрынхаа тавьсан бондын хүүнд төлөөд дуусна. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ хэд болохыг та бүхэн мэднэ. Гэтэл 3.6 их наядыг дотоод бонд болгоод буцаагаад татчихсан байна лээ. Одоо дахиад энэ асуудал гарч ирэхээр дахиад сөхөгдөнө. С.Эрдэнэ сайд хэлээд байна, тогтоолоор тодотгол хийнэ гэх. Тодотгол хийдэг хэдхэн нөхцөл бий. Тэр хүрээнд хийнэ гэсэн юм.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment