2016/01/20

ҮЗХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр 17.00 цагаас Төрийн ордонд хуралдахаар товлосон. Гэвч, 18.00 цагийн байдлаар 40 гаруй хүн цугларсан бөгөөд АН-ын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр нар багагүй хүлээсний эцэст танхимыг орхин гарсан. Тэгвэл тус намын хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг хурлаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх мөн  намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Л.Эрхэмбаярыг жинхлэх, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэх мэдээлэл байсан юм. АН-ын ҮЗХ-ны хурал хойшлогдсон шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой аж.  Учир нь ҮЗХ-ны хурлаас илүү Засгийн газрааи аварч үлдэх тал дээр АН-ынхан нэгдэх ёстой гэж  тус намын ҮЗХ-ныхон үзжээ.

 Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment