2016/01/17

АН нэр дэвшүүлэх журмаа батална

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хурлыг энэ сарын 20-ны өдрийн 17,00 цагт хийхээр зарлалаа. Энэ жилийн хувьд онцлог жил. Сонгуулийн жил учраас ҮЗХ-ны хэлэлцэх гол асуудал нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших журмыг хэлэлцүүлэн батлуулах юм. Гэвч сонгуулийн хуулийн талаар ҮЗХ-ны гишүүд төдийлөн мэдээлэлгүй байгаа аж.

Өөр нэгэн хэлэлцэх чухал асуудал нь сонгуулиас урьдах Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх үү эсвэл өөр нарийн бичгийн даргатай сонгуульд орох уу гэдгийг шийдвэрлэх юм. 

Л.ХАЛИУ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment