2016/03/08

О.Баасанхүү: Энэ сарын 23-нд мэтгэлцье

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээнд орох саналаа хоёрдугаар сарын 23-нд илэрхийлсэн. Гэтэл одоо хүртэл хариу өгөөгүй аж. Халз мэтгэлцээн хийх хугацааг гуравдугаар сарын 12-нд товлосон. Гэсэн ч хариу ирэхгүй байгаа учраас гуравдугаар 23-ны өдрийг хүртэл хойшлуулж байгаа талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр хэлэхдээ "Гуравдугаар сарын 12-нд хэлз мэтгэлцэхээр Ч.Сайханбилэгийг дуудсан. Хүмүүс надад хариу өгөхгүй байх гэж хэлж байна. Гэхдээ би найдаж байна. Мэтгэлцээний МҮОНТ-ээр явуулах төлөвлөгөөтэй байсан ч тус телевизийн зүгээс надад ямар нэг хариу өгөөгүй. Тиймээс ТВ5 телевизэд хандахад ямар ч үед эфирийн цагаа чөлөөлж өгнө гэлээ. Нэгэнт телевизээр мэтгэлзэх бололцоо хангагдчихсан учраас хугацаагаа сунгаж гуравдугаар сарын 23 хүртэл хүлээхээр шийдлээ. Ингээд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулган эхлэхэд дуу хураагуур авч очоод "та яагаад мэтгэлцээнд ирсэнгүй вэ?" гэдгийг асууна. Тухайн үед юу гэж хэлсэнийг хэвлэлээр мэдээллэх болно" хэмээлээ.

"Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өмнө нь бүлгийн дарга, боловсролын сайд, ЗГХЭГ-ын дарга хийж байсан. Ийм их ажлын туршлагатай хүн бодлого дээр унана гэж би бодохгүй байна. Тиймээс бодлогоор өрсөлдөе. Бодлого дундаа хоёр бодлогыг голчлон ярих болно. Нэгдүгээрт хуримтлалын сан бүрдүүлэлтийн талаар. Хоёрдугаарт, хот тосгоны эрх зүйн байдлын бодлогын талаар асууна. Тиймээс одоо хүртэл хариу өгөхгүй байгааг зөвшөөрч байна гэж ойлгож байгаагаа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайдад хандаж "Битгий ай Сайханбилэг ээ. Бодлогоор уралдъя" гэж дамжууллаа.   

Мөн Эрүүл мэндийн салбарт сайд томилохгүй байгаа нь Ерөнхий сайдын буруу хэмээсэн. Эмэгтэй гишүүдийн санаачилсан Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг сэдэвгүй болсон эмэгтэйчүүд шоу хийж байна хэмээн шүүмжиллээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзаж, тэмээний баярт оролцсон. Түүний энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж Ерөнхий сайдын ажлыг урдуур нь орж хийлээ хэмээсэн юм.         

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment