2016/03/26

ЗГ хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 16.00 цагт товложээ. Тус хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэх бол Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай хэлэлцүүлэх юм байна. Түүнчлэн Сангийн сайд Б.Болор Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулах аж. Уг хууль хэрэгжих хугацаанд урьдчилсан байдлаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон гэх мэдээллийг Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Үл хөдлөх хөрөнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Б.БОЛОР

  1.  

Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам батлах тухай*

Б.БОЛОР

  1.  

Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

З.БАЯНСЭЛЭНГЭ

  1.  

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

З.БАЯНСЭЛЭНГЭ

  1.  

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоол)

Р.ЖИГЖИД

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны явцын хэрэгжилтийн талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар*

С.БАЯРЦОГТ

  1.  

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн  талаар*

С.БАЯРЦОГТ

  1.  

2015 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

С.БАЯРЦОГТ

  1.  

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.БАТЦЭРЭГ

  1.  

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар*

Б.БОЛОР

  1.  

Газрын нэгдмэл сангийн 2015 оны улсын нэгдсэн тайлангийн талаар

З.БАЯНСЭЛЭНГЭ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment