2016/03/23

Хаврын чуулганаар Эрүүл мэндийн сайдыг шийднэ гэв

УИХ-ын хаврын чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог шийдвэрлэхээр талууд ярилцаж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг өргөн барих асуудал яригдаж байна. Хаврын чуулганаар асуудлыг шийднэ" гэлээ.

Хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм.

Онцлоход, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны сүүлээр баривчлан саатуулсан. Энэ үйл явдал болсны дараа сайд Г.Шийлэгдамба албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлсэн.

МАХН, МҮАН-ын "Шударга ё"с эвслээс Ардчилсан намтай байгуулсан Засгийн газрыг хамтран байгуулах гэрээгээр МАХН дээрх албан тушаалд хүнээ нэр дэвшүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах хүсэлтийг УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдад хүргэсэн байдаг. Харин Засгийн газар энэ асуудалтай холбогдуулж Авлигатай тэмцэх газраас санал авахад "МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байх хугацаа нь дуусаагүй" гэдэг хариуг хүргүүлж, энэ асуудал гацаанд орон хаврын чуулган завсарласан юм.

Мөн Шадар сайд Ц.Оюунбаатарын тайлбарласнаар өнөөдөр тэрээр Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдтой өчигдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар ярилцжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдын өрөөнд сууж байхад нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчид бичиг баримт үзүүлэлгүйгээр шууд дайран орж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж тэрээр үзэж байна.  Төрийн ордон бол Монгол Улсын тусгай обьект учраас удирдлагаас нь асуудлыг тодруулсан гэсэн тайлбар хийсэн юм.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment