2016/03/28

Төрийн ордныг цагдаа нар хамгаалж байна

Өнөөдөр өглөө 09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах товтой байсан. Гэвч ээлжит бус чуулганы өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар болсон ч одоогоор гишүүдийн ирц хангалтгүй байгаа юм.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх цөмийн асуудалтай холбоотой гурван конвенц, нэг протоколыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн өглөөнөөс Төрийн ордны баруун хаалган дээр цугларан, уриа лоозон барин зогсч байгаа юм. Эсэргүүйцэгчдээс болгоомжлон Төрийн ордны баруун талын замын урсгалыг хааж,  цагдаа, онцгой байдлын алба хаагчид ордныг бүслэн хамгаалж байна.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment