2016/04/06

АН-ын 26 жилийн ой тохиож байна

Ардчилсан нам  байгуулагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Тодруулбал, одоогоос 26 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд  Ардчилсан нам анхны хурлаа хийж байжээ. Жилийн өмнө тус нам 25 жилийнхээ ойн баяраар "Фракцигүй нам болсон"-оо зарласан. Үүний хүрээнд Бодлогын зөвлөлийг байгуулж, ажиллаж байгаа юм.

Энэ өдөр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд намын нөхөд болон монголчууддаа хандан "Ардчилсан Монгол Улсыг байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн Ардчилсан намын ахмад зүтгэлтэн, ардчилалын үнэт зүйлийг тээж яваа нийт ард түмэндээ болон намынхаа гишүүд дэмжигчиддээ энэхүү түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье" гэв.

Б.БАТ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment