2016/04/06

Жагсаалтыг "оля"-нууд өнгөлнө

-Ардчилсан намын жагсаалтыг  Г.Батхүү, Ардын намын жагсаалтыгТ.Бадамжунай тэргүүлнэ гээд төсөөлөөд үз дээ. Энэ тохиодолд сонгогчид намуудад саналаа өгөх болов уу?-

Монгол Улсын  парламентын ээлжит сонгууль  48:28 буюу холимог системээр явагдана. Пропорцианалиар сонгогдох 28-ын хувьд  өмнөх сонгуулиар намууд "томчууд"-аа нэг хоёроор  жагсаасан бол энэ удаад тэдэнд ачаалал үүрүүлэхээр тойрогт явуулах тохиролцоонд   нэгэнтээ хүрсэн бололтой.  Тиймээс  Ардчилсан намын дарга З.Энхболд Баянголыг, Ардын намын дарга М.Энхболд Төв аймгийг "онилж" суугаа аж.

Харин тэдний орон зайг эзлэхээр,  жагсаалтын манлайд нэрээ бичүүлэхийн тулд намуудын доторх фракциудын дунд "алаан" ид өрнөж байна.

Жагсаалтад хэнийг дэвшүүлэх нь намуудын дотоод асуудал. Гэхдээ пропорционалиар "оля"-нууд, авлигачид, "оймс"-нууд  дахиад ордонд ороод ирэхийг  хэн мэдлээ.

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар ихэнхдээ намын лидерүүд эхэнд эрэмбэлэгдсэн бол энэ удаагийн сонгуулиар хөрөнгө, мөнгө, бэл бэнчинтэй компанийн эзэд, олигархиуд жагсаалтыг тэргүүлж магадгүй байна. 

Хуульд заасанчлан намууд нийтдээ 28 хүнийг жагсаалтад бичсэн байх ёстой. Үүнээс эхний наймд эрэмбэлэгдэж чадсан тохиолдолд  л УИХ-д суух шаанстай болно.  Нөгөө талаар намууд өнгөрсөн сонгуулиар нэг хүн, нэг удаа л жагсаалтад нэрээ бичүүлнэ гэж тохиролцсон.  Гэвч манай улстөрчдөд  ярьсан, тохиролцсоноо биелүүлэх нь бүү хэл ичиж эмээхгүйгээр урваж, шарвадаг хойно доо. Энэ удаагийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ гэж ичихгүйгээр санаархаж яваа гишүүд нэг хоёроор тогтохгүй бий л байх.  Гэхдээ ийм боломж бараг олдохгүй л болов уу. Учир нь жагсаалтаар гишүүн болно хэмээн сэрүүнээрээ зүүдэлж яваа нөхдүүд  намудад  ёстой л "хар мянгаар"-аа байгаа тохиолдолд шүү дээ. Тиймээс нам дотроо хаос үүсгэхгүйн тулд намууд ч гэсэн жагсаалт дээр болгоомжтой, бодолтой хандахгүй бол намдаа нэг ч санал авахгүй байж мэднэ. Пропорциональ хувилбар бол намын төлөө саналаа өгдөг тогтолцоо.

Хуульд зааснаар жагсаалтад бичигдсэн 28 гишүүнээ намууд сонгогчдод танилцуулсан  байх ёстой.  Тэгэхээр намууд жагсаалтаа улс орондоо нэр хүндтэй, ямар нэгэн хэрэг төвөгт  болон асуудалд холбогдоогүй нэр цэвэр, нийгэмд жин дарах хүмүүсээр  өнгөлөхгүй бол намд нь өгөх саналд л сөргөөр нөлөөлнө. Тэр тусмаа нэг хүнийг дахин дахин жагсаалтад бичих нь намын нэр хүндэд ч муу, нам дотроо ч хагарал тэмцэл гарна.

 Намаа дандаа түгжилддэг, намынхаа засгийн бодлогыг "бойкотолдог",  намдаа нэр нүүргүй болчихсон  түгжилүүд болон "Шонхор"-ууд, олигархиудаа АН жагсаалтад аль болохоор  оруулахгүй байх нь өөрсдөд нь өлзийтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам Г.Батхүү, Х.Баттулга, С.Эрдэнэ Л.Эрдэнэчимэгийг  эхэндээ бичвэл Ардчилсан намд ялагдлаа хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй болно.Харин Ардын нам Т.Бадамжунай, Н.Багабанди, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нараар жагсаалтаа өнгөлбөл хол явахгүй гэсэн үг.  МАХН-ын хувьд  "оймсонд хавчуулагсад" дахиад ордонд ороод ирэхгүй л бол, жагсаалтад бичигдэх жинтэй бөгөөд нэр хүндтэй улстөрч бараг л байхгүй.

Ардчилсан намын жагсаалтыг  Г.Батхүү, Ардын намын жагсаалтыг Т.Бадамжунай тэргүүлнэ гэсэн яриа саарал ордноос сонсогдож байна. Энэ тохиолдолд АН, МАН-д хэн санал өгөх билээ. Чухам иймээс л жагсаалтын эхний тавд ядаж л ямар нэгэн асуудалд нэр нь холбогдоогүй, намдаа жинтэй,  олон нийтэд нэр нөлөөтэй хүмүүсээ багтаах нь  намын бодлого байх ёстой.  Тэр тусмаа намаа дандаа түгжилддэг, намынхаа засгийн бодлогыг "бойкотолдог",  намдаа нэр нүүргүй болчихсон  түгжилүүд болон "Шонхор"-ууд, олигархиудаа АН жагсаалтад аль болохоор  оруулахгүй байх нь өөрсдөд нь өлзийтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам Г.Батхүү, Х.Баттулга, С.Эрдэнэ Л.Эрдэнэчимэгийг  эхэндээ бичвэл Ардчилсан намд ялагдлаа хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй болно.

Тэгвэл Ардын нам Т.Бадамжунай, Н.Багабанди, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нараар жагсаалтаа өнгөлбөл хол явахгүй гэсэн үг.  МАХН-ын хувьд  "оймсонд хавчуулагсад" дахиад ордонд ороод ирэхгүй л бол, жагсаалтад бичигдэх жинтэй бөгөөд нэр хүндтэй улстөрч бараг л байхгүй.

Тойрогтоо өрсөлдөж байгаа, гарах "шаанстай" нэгийгээ давхар татаж унагаах гээгүй юм бол намууд хэнийгээ жагсаалтад оруулахаа маш сайн хэлэлцэж,зөвшилцөж байж шийдэх болж байна.  Энэ нь намын  нэрийн өмнөөс жагсаалтад бичигдэж байгаа хүмүүсийг намын хэдэн фракцийн удирдлагууд наймаа тохироогоор шийдэж болохгүй гэсэн үг юм.  Тийм болохоор тойрогт хуваарилагдсан нь ч жагсаалтад хэнийг оруулах дээр анхаарахгүй бол давхар шийтгүүлээд, гудамжинд хамтдаа лааз өшиглөхөд хүрч болзошгүй юм.

Жагсаалтаа мөнгөөр наймаалцаж, мөнгөөр жагсаалтыг худалдаж авна гэж бодож байгаа бол аль, аль нь андуурч байна.  Өнгөрсөн сонгуулиар иргэд гэнэдээд намд нь саналаа өгсөн бол энэ удаад жагсаалтад хэн, хэнийг багтаасныг заавал харж байж сонголтоо хийх ойлгомжтой. Хаширсан хүн гэж хаширсна хүнийг хэлнэ гэгчээр  пропорционалийн ард нуугдаад авлигачид,олигархиуд, оймсонд хавчуулагсад ордонд  ороод ирвэл яах уу?

Ж.НЯМСҮРЭН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment