2016/04/13

ASEP-ын чуулганд оролцох залуусыг бүртгэж эхэллээ

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт энэ оны долдугаар сард болно. Тиймээс "АСЕМ-ын загвар чуулган" буюу ASEP-ийг зохион байгуулахаар болсон. Загвар чуулганы бэлтгэл ажлын талаар МЗХ мэдээлэл хийлээ. Мэдээллийг МЗХ-ын дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй, МЗХ-ны Удирдлага төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул нар хийсэн юм.

"АСЕМ-ын загвар чуулган" буюу ASEP-ийг зохион байгуулах ажлын хэсгийг МЗХ ахалж, Европын Сан, Гадаад хэргийн яам хамтран хийж байгаа юм.

ASEP-ын чуулган долдугаар сарын 7-9-ны хооронд болно. АСЕМ-ын гишүүн 51 улсын төлөөлөгч, Монголоос 50 хүн нийтдээ 150 залуус чуулах аж. Арга хэмжээний зорилго нь АСЕМ-ын талаар ойлголт өгөх, дипломат ёс, манлайлах урлагыг таниулахад оршиж байна. ASEP-ын хүрээнд нийгэм соёл, эдийн засаг, улс төрийн чиглэлээр гурван салбар хуралдаан болно. Нээлтийн арга хэмжээг Төрийн ордонд хийх бөгөөд хоёр дахь өдрийн арга хэмжээг их дээд сургуулиудын зааланд хийхээр болжээ. Харин гурав дахь өдрийн арга хэмжээ нь чөлөөт өдөр буюу соёл урлагийн арга хэмжээ болно.

Энэ чуулга уулзат хоёр жил тутам зохион байгуулагддаг. Өмнө нь Италийн Милан хотноо болж байсан юм байна.

Түүнчлэн ASEP-ын чуулганд оролцох хүсэлтэй залуусыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг дуустал www.myf.mn сайтаар бүртгэхээс гадна МЗХ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой аж.

Бүртгүүлэх хүсэлтэй залуучуудад 18-30 насны Монгол Улсын иргэн байх, оюутан байх, Англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөр байх гэх мэт шаардлагыг тавьж байгаа юм байна.      

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment