2016/04/15

Ч.Сайханбилэг: Өрийн дарамтад орсон гэж ойлгож болохгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар.мэдээлэл хийж байна. Тэрээр Засгийн газрын өрийн дарамтад орсон гэж сөрөг хүчин ташаа мэдээлэл хийж байна. Өрийн хэмжээ өссөн чухал биш хэрхэн төлж байгаа нь чухал юм. Олон улсад өрийн хэмжээ, эрсдэлийг хянадаг таван үзүүлэлт байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс манай улс нэг шаардлагыг хангахгүй байгаа ч өрийн дарамтад орсон гэж  ойлгож болохгүй гэдгийг онцолсон юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын гишүүдийн санал дүгнэлтийг танилцууллаа.

Айл өрхийн орлого өнгөрсөн оны эцэст 13 хувиар уналаа. Та бүхний бодлогын алдаа аж ахуй нэгжүүдэд хар мөр үлдээх гэж байна. Сант марал-ын судалгаанд оролцсон иргэдийн 83 хувь нь эдийн засаг дордож байна гэж үзсэн. Социализмын 70 жилд аваагүй өрийг сүүлийн дөрвөн жилд авлаа. Энэ мөнгөөр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд зам гүүр барилаа. Өндөр хүүтэй мөнгөөр зам гүүр барьж байсан улс орон цөөхөн юм. нэг жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд өгдөг болоо. Дөрвөн жилийн өмнө улсын төсвөөс 37,5 тэрбумыг өр зээлийн асуудалд зарцуулж байсан бол сүүлийн дөрвөн жилийн дотор 25 дахин нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. Дэлхийн банк Монгол Улсыг өрийн өндөр эрсдэлтэй орон гэдгийг зарласан. АН зээл аваад ард иргэдийнхээ амьдралыг ч сайжруулж чадсангүй. Засгийн газар гаднаас зээл авч цалин тэтгэвэр тараадаг боллоо. Өрийн дээд хязгаар тогтоох  хуульд өөрчлөлт оруулж байна. Өөрийн талаарх тоон мэдээлэл зөрүүтэй байгаа учраас Сангийн яам, Монголбанкны өрийн талаарх тоон мэдээлэлд итгэх аргагүй болж байна. Өнгөрсөн хугацаанд авсан өрийг хэзээ яаж хэрхэн төлөх талаар тайлбар хийхийг шаардаж байна. МАН адилхан өр зээл тавьсан гэж та бүхний хэлж байгаа зүйл бол удаа дараагийн гүтгэлэг. Бидний авсан зээл бол урт хугацааны бага хүүтэй зээл. Гэтэл та бүхний авсан богино хугацаатай өндөр хүүтэй зээлтэй харьцуулшгүй өөр ойлголт юм. Хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг хүлээж аваад өр зээлд баригдсан Монгол Улсыг үлдээж байна гэлээ.

Ийнхүү МАН-ын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын чуулганд оролцож буй гишүүд асуулт асууж хариулт авч байна.   

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment