2016/04/01

Хаврын чуулганыг мягмар гаригт нээнэ

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу дөрөвдүгээр сарын 5-нд нээх гэж байна. Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганыг, аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг. Хаврын чуулган бол энэ УИХ-ын отгон чуулган хэмээн тодорхойлж болно.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэснээр хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж, мөн байнгын хороодын хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах болоод байна.


04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 09.00 ЦАГААС.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан "Их эзэн Чингис хаан танхим"-д;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан "Жанжин Д.Сүхбаатар танхим"-д;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан "В" танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан танхим"-д:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар танхим"-д:

Хэлэлцэх асуудал:

  • "Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;

  • Бусад.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их эзэн Чингис хаан танхим"-д:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар танхим"-д:

Хэлэлцэх асуудал:

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан танхим"-д:

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment