2016/04/01

Орхон аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2016.04.01/ Орхон аймагт ажиллан, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа.

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд нь ипотекийн зээлийг олгож эхэлсэн цагаас хойш нийт 2975 иргэнд 111.5 тэрбум төгрийг зээлийн олгосон байна. Үүнээс Төрийн банк 261 харилцагчид 6.9 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгосон байна. Өнөөдрийн байдлаар 12 иргэний 563.7 сая төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл рүү шилжлүүлжээ. Харин 6 иргэнд 334 сая төгрөгийн ипотекийн зээлийг шууд 5 хувийн хүүтэйгээр олгосон байна.

Төрийн банкны Орхон салбар нь 10 хувийн хүүтэй малчны зээлийг 7 иргэнд 18.5 сая төгрөгийн зээл олгосон ба бусад банкууд одоогийн байдлаар 10 хувийн хүүтэй малчны зээл олгоогүй байна. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нийт 55 зээлийн 164.0 сая төгрөгийн зээлийн хүүг бууруулж 18 хувь болгосон байна. 5.0  сая төгрөгийн малчны зээлтэй харилцагч жилийн 30 хувийн хүүтэй зээл авч зээлийн хүүгийн төлбөрт жилийн хугацаанд 1.0 сая төгрөг төлдөг байсан бол 10 хувь болж буурахад 631.0 мянган төгрөг хэмнэж байгаа юм.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр Төрийн банкны харилцагчидтай уулзаж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн ач холбогдол, үр дүнгийн талаар тайлбарлан, мэдээлэл өгч, ярилцлаа.

Улсын Их Хурлын даргыг Орхон аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment