2016/04/13

АТГ-ын даргыг чөлөөлөх тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр товлосон хугацаанаасаа нэг цаг гаруйгаар хоцорч эхэллээ.

Хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж эхлээд байна. Чөлөөлөгдөх болсон үндэслэлдээ эрүүл мэндийн шалтгаантай холбоотой хэмээн тайлбарласан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн, одоо харин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдэх гэж байна.

Г.ДАРЬ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment