2016/04/04

МАН: Давхар дээл тайлах төслийг дэмжив

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд "Дэмжих нь зүйтэй" хэмээн үзжээ.

Эл төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж, бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газрыг байгуулахаас эхлүүлэн мөрдөхөөр заасан. Эл төслийг санал нэгтэй дэмжжээ.

Түүнчлэн бүлгээр УИХ-ын дарга З.Энхболдод хариуцлага тооцох ёстой хэмээн үзсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгөөрөө дэнчин тавин авсан зээлийг мушгин гуйвуулсан, мөн Монгол Улсын гадаад харилцаанд сэв суулгахуйц хариуцлагагүй мэдэгдэл хийсэн тул үүнийгээ засч залруулах ёстой хэмээн үзжээ. Хэрвээ алдаагаа залруулахгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ
 

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment