........... Энэхүү шийдвэр продюссер Рагу Раманд ихээхэн хүнд “цохилт” болоод байгаа сурагтай. Учир нь саяхан Рагу Раман “Universe best songs” уралдааны анхны ялагч, дуучин Ч.Цэлмүүнийг олж авсандаа ихэд сэтгэл хангалуун байдаг. Түүнийг сайн дуучин болно гэдэгт итгэлтэй байна гээд л мэргэжил нэгт нөхдөдөө гайхуулдаг байсан гэнэ лээ. Гэтэл Рагугийн “итгэл, сэтгэл”-ийг нь булаасан дуучин Ч. Цэлмүүн “Хүн өөрөө амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү байнга тэмүүдэг. Одоо би эргээд өөрийнхөө нууцлаг, олны нүдэнд ил биш хувийн амьдрал руугаа эргэж, ормоор байна. Хуучны, олны танил биш Цэлмүүнийг их үгүйлж байгаа. Ер нь эмэгтэй хүнийхээ хувьд олны танил байна гэдэг маш хэцүү. Байнга олны хараанд байна гэдэг тийм ч хүсэхээр зүйл биш. Би био технологич мэргэжлээрээ өөрийгөө улам бүр боловсруулан, мэргэжилдээ 100 хувь анхаарлаа хандуулж, өөрийгөө дайчлахаар шийдээд байгаа. Надад урлагаас илүү эгэл жирийн амьдрал маань сайхан” гэж ярих болжээ. Ямартаа ч “Universe Best Songs-2009” наадмаас тэргүүн байр хүртэж олны танил болсон дуучин Ч.Цэлмүүн өөрийнхөө эхний бөгөөд сүүлчийн “Exodus” нэртэй цомгоо худалдаанд гаргаад урлагийн амьдралаа “цэг”-лэхээр болсон гэнэ. Энэхүү цомгийн хөгжмийн найруулгыг хийж байгаа продюссер Р.Рагу хийж байгаа гэнэ лээ
Б.Дэжид
0 сэтгэгдэл:
Post a Comment