......... компани нээсэн. Учир нь тэрээр өөрийнхөө тус компаниар дамжуулж монголынхоо чадал, чансаатай залуу хамтлаг дуучдыг дэлхийн тавцанд гаргахыг хүсч явдаг нэгэн. Харин энэ жил тэрээр “Universe best songs” наадмын шүүгчээр ажиллах болсон нь үүнтэй холбоотой бөгөөд тэрээр дэлхийд гаргах чансаатай залуучуудыг энэ уралдаанаас ч хайж байж болох. Дуучин Б.Амархүү таван жилийн өмнө “Народныи артист” наадамд түрүүлмэгцээ Буриад Улсын Ардын Жүжигчин гэх хүндтэй цолыг хүртсэн гэдэг. Гэвч энэ нь худлаа бөгөөд тэрээр хэлэхдээ “Би хэзээ ч өөрийгөө Буриад Улсын Ардын жүжигчин гэж ярьж явдаггүй. Би бол Буриадын гавъяат жүжигчин, Монголын СТА. Харин намайг Ардын жүжигчин гэж яриад байдгийн учир нь мэдлэг муутай сэтгүүлчдээс болсон хэрэг. Тэрнээс биш би Ардын жүжигчин болоогүй” хэмээн ярьжээ. Гэтэл түүнийг “Universe best songs” наадмын хөтлөгч П.Одгэрэл үзэгчдэд зарлах болгондоо Буриад Улсын Ардын жүжигчин гэж танилцуулдаг бөгөөд саяхан тус наадмын гуравдугаар шатны шалгаруулалт эхлэхэд тэрээр мөн л ийнхүү зарласан аж. Харин энэ үед дуучин Б.Амархүү хөтлөгч бүсгүй рүү харж ёжтой гэгч нь инээмсэглэн толгой сэгсэрч байгаа харагдсан. Тэгэхээр энэ мэтчилэн түүний мэдлэг муутай сэтгүүлч гээд байгаа нь хөтлөгч Одгэрэлд бүрэн хамааруулж хэлсэн үг бололтой.
Н.Хувьзаяа secret
uhaantai zaluu shuu, bi harin buriad ulsiin gavyat gej l sonsson ym ,daraa ni ardiin jujigchin bolson ym bh daa l gej bodoj blaa,uhaantai zaluu bolohoor ooroo zov reakc ogch dee
ReplyDelete