.........үйл хэргийг үргэлжлүүлэн улс төрд хүч үзэх болсон билээ. Нэгэнтээ түмнийхээ төлөө зүтгэхээр сэтгэл шулуудна гэдэг нөгөө талаар хийсэн үйлдэл, хэлсэн үг, хувийн амьдрал нь алган дэээр тавьсан мэт ил харагддаг нь олны танил болсон улс төрч, алдар нэртнүүдийн тойролгүй, дайраад өнгөрөх жим биз. Энд тэндхийн баяр ёслол, аливаа арга хэмжээнд улс төрч эрчүүд эхнэрээ дагуулан очдог. Харин улс төрч бүсгүйчүүдийн нөхрүүд төдийлөн ил гардаггүй нь эхнэрийнхээ нөмөр нөөлгөн дор яваа гэж бусдад хэлүүлэх вий гэсэн нэрэлхүү зан ч байж болох талтай. Монгол төрийн түшээ нарын нэг, УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүн С.Оюуны нөхөр Ча. Энхболд “Зориг сан”-ийн дотоод ажлыг зохицуулж, хувийн бизнес эрхэлсээр багагүй хугацаа өнгөрч буй. Сүүлийн үед түүний хувийн амьдралтай холбоотой нэгэн сенсааци дэгдсэн нь “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяатай амрагийн холбоотой болсон гэнэ. Тэр ч байтугай хамтдаа амралтанд очин амарсан гэх. Хэрэв энэ үнэн аваас сүүлийн үед Япон түншүүдтэйгээ маргалдаж, шүүхийн хаалга татахтай тулаад буй нөхрөөсөө болж багагүй чих нь халууцаж байгаа эрхэм гишүүний өмнөөс поп хатагтай Сарантуяа, Ча. Энхбаяр хоёрын харьцааг таашаахгүй хүмүүс олон байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа
0 сэтгэгдэл:
Post a Comment